Slice V

139 17 2
                                    

Бина тайзны араас тэднийг харах ба тэд үнэхээр үзүүлээд өгөх нь тэр. Шинэхэн хамтлаг болоод ч тэр үү эхэндээ хүмүүс гайхаж байсан ч тэдний халуухан байдал бүгдийг халууцуулаад хаях нь тэр. Бина одоо ч шокноосоо гараагүй байх ба Лорен Бинаг мөрөөр нь тэврээд "тэгэхээр чиний сонголт маш зөв байлаа. Бид талархсанаа илэрхийлж болно биз дээ?"

Бина: та нар үнэхээр алаад өглөө

Лорен: манайх руу явцгаая. Очиж баяраа тэмдэглэнгээ ууя

Бина: би ямар архичин уу

Лорен: уухгүй байсан ч болноо. Хамтдаа хоол идэцгээе. Стейк шарж өгье гэхэд Бина үгүй гэж хэлэхийг хүссэн ч хоолны шуналдаа автан тэдний гэр лүү явахаар машинд нь суучихав. Өмнө нь найзуудаараа Лорены гэрт очих үед Лорен тэдэнд стейк шарж өгч байсан ба тэр үнэхээр сайн хоол хийдэг билээ. Тэднийг дотогш ортол Лорены дүү Лүйс зурагт үзэн сууж байх ба Бинаг хармагцаа инээмсэглэн түүнийг тэврээд авах нь тэр.

Бина: сайн уу Лүйс

Лүйс: нүүна уулзаагүй удсан байна шүү. Та ахтай ямар ч холбоогүй биз дээ? Хариултаа авчихаад би цаашдаа хичээл зүтгэл гаргах талаараа бодож байна л даа

Лорен: олон юм яриад байлгүй гэртээ харь

Лүйс: ашш залхмаар юм

Лорен: юугнээ? Ах нартайгаа мэндэлдэггүй юм уу хэмээн түүн рүү муухай харахад Лүйс залхсан аятай "сайн байна уу ах нараа" хэмээн бөхийв. Лорен зогсоо зайгүй Лүйсыг хөөх бол Лүйс Бинатай яриа өдөн сээтгэнэж байсан юм. Бина түүний толгойг илэн "эгчийн дүү үеийнхээ хөөрхөн охидуудтай нөхөрлө. Эгч нь 25 настай болохоор чамд хурцадна"

Лүйс: юу гэж дээ нүүна 7хон нас ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Тэгвэл та ахтай ямар нэгэн харилцаа тогтоож болохгүй шүү. Намайг сургуулиа төгстөл хүлээж байгаарай гэхтэй зэрэгцэн Лорен түүний толгойг цохин "чи яваагүй л байна уу? Хурдхан дотуур байр луугаа яв. Үгэнд орохгүй бол Солонгос руу буцаачихна гэж мэдээрэй" гэхэд Лүйс уурлан хувцсаа аван гарах гэж байхтай зэрэгцэн

Лорен: бас хичээлээ сайн хий голч дүн чинь үнэхээр ичмээр байсан шүү хэмээн сэтгэл хөдлөлгүй хэлэв.

Бина Лорены хамтлагийнхантай хамт дуу сонсонгоо зочны өрөөнд нь ярилцан инээх бол Лорен хоолоо бэлдэнгээ Бинаг ажиглаж байсан юм. Түүний хамтлагийн залуус Лореноос дутахгүй хүүхэмсэг, охидоор тоглодог гэдгийг мэддэг болохоор Бинад ямар нэгэн зүйл хийхвий хэмээн сэмхэн ажна. Удалгүй Бина ганцаархнаа хоолоо хийн зогсох Лореныг харан санаа зовоод түүнд туслахаар очих бол Лорен чимээгүй төмс арилгаад зогсож байсан юм.

+Orchids+Where stories live. Discover now