Slice VI

151 18 5
                                    

Өнөөдөр Эмилигийн сайн найзууд болох Крис Жэн хоёрын охин Изабеллагийн хоёр зуу дах хоногийг тэмдэглэхээр тэд Бинагийн ресторанд ирсэн билээ. Крис, Тау, Лорен гурав сайн найзууд ба Эмили Таутай үерхэж, Жэн Кристэй гэрлэсэн юм. Бинаг хоолны хачрууд зөөж ирж байхтай зэрэгцэн Эмили Жэксон хоёр амьсгаадсаар орж ирэх нь тэр.

Жэксон: ингэхэд жилд нэг л удаа төрсөн өдөр гэж тэмдэглэдэг болохоос хэзээ зуун хоног өнгөрөх тусам төрсөн өдөр шиг тэмдэглэдэг байсан юм бэ?

Эмили: чимээгүй бай

Жэн: муу нарийн амьтан миний охиноос бэлэг харамлаа юу

Жэксон: харамласан бол иймэрхүү гоё бэлэг бэлдэхгүй л байх байсан биз. Ингэхэд дахиад хүн ирэх юм уу?

Жэн: Тау, Крис хоёр ирж байгаа

Жэксон: Лорен?

Жэн: бие нь өвдөөд ирж чадахгүй гэсэн

Бина тэдний хачрыг бэлдээд зогсож байхтай зэрэгцэн Тау Крис хоёр орж ирлээ. Тэгээд Бина менежертэйгээ нийлэн гол хоолнуудаа зөөх бол түүний найзууд Бинаг хамт суухыг урих ажээ.

Бина: ажлын цаг дууссаны дараа сууя. Одоо суувал менежер уурлах байх гэхэд түүний менежер худал инээмсэглэл тодруулсаар Бинагийн мөрөн дээр гараа тавин "aeguu, Бина би чамд хэзээ муухай хандаж байлаадаа. Найзуудтайгаа суу. Өөр хүмүүс байхгүй болохоор тухтай суугаад хоол ид"

Бина: нээрээ суулаа шдээ би

Бина: бяцхан Беллагийнхаа ачаар би өнөөдөр бараг л ажиллах хэрэг гарсангүй. Барлалаа Белла хэмээн түүнийг хацрыг базаад авав. Белла Бина руу харан ямар нэгэн зүйл ярьж байгаа бололтой зогсоо зайгүй эгдүүтэйгээр бувтнаж байсан юм. Тэд хамтдаа хоол идэн Беллагаар бялуу үлээлгэсний дараагаар дуусах тийшээ хандаж, Крис Жэн хоёр охиноо аван гэрлүүгээ харих бол Тау, Эми, Жэксон, Бина нар байнга очдог архины газар луугаа явахаар болсон юм. Бина тэднийг хүлээлгэн суулгаад хурдхан идэж уусан ширээгээ цэвэрлэн менежертээ тарахаа мэдэгдэн гарах гэтэл Бинагийн менежер ууттай зутан шөл гартаа барьсан байх ба "үүнийг аваад яв. Сая Лореныг өвдсөн гэж сонссон болохоор хурдхан бэлдчихлээ. Халуунаараа байгаа бас хажууд нь битүү тахианы шөл байгаа болохоор очоод багахан зэрэг халаагаад өгчхөд болно"

Бина: би үүнийг яаж аваачиж өгөх юм бэ?

Лорен: чиний найз юм чинь чи өөрөө мэдэх байлгүй дээ. Ямартай ч би өгч явуулсан шүү Бина

+Orchids+Where stories live. Discover now