Slice XXXX

124 24 5
                                    

Бина: би чамд шуудхан үнэнээ л хэлье. Чи угаасаа удаан харилцаа хайж намайг болзоонд уриагүйг чинь мэдэж байгаа. Тийм болохоор би ч бас чамд шуудхан хэлчихье гэхэд Феликс Бинаг ихэд сонирхсон янзтай харан инээнэ.

Бина: би өмнө нь нэг найз залуутай байсан юм. Бид салаад сар болж байна. Угаасаа хайрлаж явсан хүнээ нэгхэн сарын дотор мартана гэж байхгүй шдээ. Тэгэхэд тэр бол мартчихсан аль хэдийнээ өөр хүнтэй үерхчихсэн явж байгаа байхгүй юу. Тэгээд би ер нь бол түүнтэй адилхан байхын тулд чамтай өнөөдөр болзохоор шийдсэн юм.

Феликс: өөрөө ер нь хэдэн настай билээ?

Бина: 26 гэхэд Феликс чангаар түүнийг шоолон инээлээ

Феликс: насанд хүрчихсэн хүмүүс байж харилцаагаа цэгцлээд нэгэнт л дуусчихсан бол салсныхаа маргааш нь ч хүнтэй үерхэнэ үү үерхэхгүй байна уу хамаагүй юмсан

Бина: заза та нар бүгдээрээ ийм юм байна

Феликс: анх чи хөөрхөн харагдсан болохоор л чамтай болзох тухай асуусан. Гэхдээ одоо бол чамайг өөр нүдээр харж эхлэж байна. Чамайг гомдоосон хүнийг чинь мартуулаад өгөх үү?

Бина: би өөр нэгний сэтгэлээр тоглож, хүнийг хүнээр орлуулж мартдаг хүн бишээ

Феликс: чи намайг ашиглаж болно шдээ

Бина: хүсэхгүй байна гэвэл?

Феликс: тэгвэл өөрөө л мэд. Бодлоо өөрчилвөл чи хаашаа залгахаа мэдэж байгаа

Бина: хүргэж өгсөнд баярлалаа хэмээн түүнд хэлээд гэрлүүгээ орлоо.

Яг л ганцаараа байх мэдрэмж Бинад дутагдаад байсан мэт гэртээ орон өнөөх нийтлэлийн тухай тухтай гэгч нь суун унших нь тэр. Бина Лорены үерхлийн тухай мэдээг уншаад уйлаагүй, оронд нь сэтгэл зүрхэнд нь байсан ганцхан найдлагын оч нь өөр тийшээ харваад явчихсан мэт мэдрэмж төрөх ажээ. Бинад үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрж байсан ба тэрхүү мэдрэмж нь сайхан ч биш муухай ч биш мэдрэмж байсан юм.


Маргааш нь Бина ажил дээрээ очих үед ажлынхан нь бүгдээрээ л Бинад санаа зовсон харагдана. Бина тэднийг олон зүйл асуухаас өмнө өөрөө түрүүлэн "залуусаа, би зүгээрээ. Харин ч түүнийг жинхэнэ хайраа олсонд баяртай байгаа. Тийм учраас түүний тухай надаас битгий асуугаарай" хэмээн тэдэнд авчирсан кофеноосоо өгөн инээмсэглэн өрөө рүүгээ яван орлоо.

Клейр: түүнийг дотроо галзуурч байгаа гэдэгт итгэлтэй байна

Франциско: би ч бас

+Orchids+Where stories live. Discover now