Slice XVII

145 23 3
                                    

Тэд клубээс гаран чимээ багатай газар орон сууж Сара, Лорен хоёр элдэв зүйлийн тухай ярих ба Бина Жэхёг хоёр чимээгүй тэднийг сонсон сууна. Лорен Сарагийн мөрөөр гараа оруулан суугаад "тэгэхээр та нар яаж бие биенийгээ мэддэг билээ?"

Жэхёг: миний найз бүсгүй байгаа юм. Тийм болохоор чи наад гараа татвал сайн байна хэмээн Солонгосоор шүдээ зуун хэллээ

Лорен: тэгэхээр Бинатай биш Саратай болздог байх нь хэмээн жуумалзан Бина руу харлаа.

Бина: бид гурав ингээд явлаа. Сайхан танилцсан гэж бодож байна

Лорен: чи хаачих гээд байгаа юм. Хосуудад садаа болох гээ юу?

Жэхёг: Бина бидэнд садаа болохгүй ээ-

Сара: тэгвэл та хоёр цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Түүнийг хүргэж өгнө гэдэгт найдаж байгаа шүү Лорен хэмээн Бинаг тэврэн ирмээд явчих нь тэр.

Лорен: тэгэхээр хаачих уу?

Бина: юу хаачих уу гэж би гэртээ харилаа. Чи ч бас эртхэн гэр лүүгээ яв. Эсвэл клуб рүүгээ буцаж яв

Лорен: чи явах болоогүй болохоор түр хүлээгээд сууж бай

Бин: нэгэнт уулзсаных чамд хэлэх зүйл байна. Миний эргэн тойрон дох эмэгтэй найз нар болгонтой сээтгэнэхээ больж үз. Манай найзууд гэлтгүй олон эмэгтэйчүүд чамд олдох болохоор тэднээр тоглох гэсний хэрэггүй шүү

Лорен хөлөө ачин суугаад "тэгэхээр чи Габигийн тухай яриад байх шиг байна тийм үү? Их амархан охин байсан. Миний хэлсэн бүхнийг хийж чадахаар охин байсан. Гэхдээ би түүнтэй унтаагүй ээ Бина. Бас чамайг биш эргэн тойрны найз нарыг чинь сонирхож байгаад уучлаарай"

Бина: хөх инээд хүргэж байх шив. Харин ч надаар оролдохгүй бол баярлах болно гэдгийг чи ч тэр би ч тэр мэдэж байлтай

Лорен: хүргээд өгье, чи согтчихсон юм шиг байна. Дараа эрүүлд чинь тухтай ярилцацгаая хэмээн тэд архины газраас гарлаа. Лорен Бинаг хөтлөх гэсэн ч Бина гараа татаж авах бол Лорен чимээгүй урд гаран явж түүнд хаалга онгойлгон өглөө. Тэд замын турш чимээгүй явах бол Лорен үе үе Бина руу харна. Үргэлж чимээ шуугиантай байдаг Бина нэг л өөр байгааг анзаарах аж. Бинагийн гэрийн үүдэнд ирэх үед Бина Лорен руу харж суугаад "хүргэж өгсөнд баярлалаа"

Лорен: ордоо, дараа дахиад уулзацгаая

Бина: Лорен би энэ удаа тоглоом шоглоомоор хэлж байгаа юм биш зүгээр л чамайг дахиж миний эргэн тойронд битгий харагдаасай гэж хүсч байна. Бас хоёулаа дахиад таарахгүй явбал сайн байна. Бүхэл бүтэн Нью-Йорк хот болохоор тааралдахгүй байж болох байх

+Orchids+Where stories live. Discover now