Slice III

165 15 2
                                    

Бина Лоренд хоол авж өгөхөөр гарахдаа зүгээр энгийнээрээ байх уу эсвэл нүүрээ будаад гоё хувцсаа өмсөөд гарах уу хэмээн эргэлзэнэ. Бина байнга түрхдэг улаан өнгийн уруулын будгаа түрхсэн байсан ч түүнтэй уулзах юм чинь гоё харагдаж болохгүй байх хэмээн бодсоор эцэст нь нүүрээ будалгүй энгийн хувцаслаад гарсан юм. Уруулаа олон будаж арилгасан болохоор Бинагийн урууланд нь улаан суурь үлдчихсэн байсан юм. Бина гэрийн гадаанаа байх Лорены машиныг хараад чимээгүй санаа алдан өөртөө зүгээр л хамт хоол иднэ өөр зүйл байхгүй хэмээн хэлэн түүний машин руу ойртлоо. Машиных нь гадаа ирэн урд суух үгүйдээ эргэлзэж байтал Лорен урд талаасаа хаалгаа онгойлж өглөө.

Лорен: сайн уу

Бина: сайн

Лорен: өнөөдөр чи их өөр харагдаж байна. Өвдчихөө юу?

Бина: өвдчихсөн юм шиг харагдаж байгаа бол ашгүйдээ хурдан яв

Лорен: okay

Бина жолоо барин явах Лореныг сэмхэн харах бол Лорены үрүүлээ барьж буй шөрмөслөг гар нь мөн салхинд хийсэх үс нь гээд л машин доторх уур амьсгалыг халууцуулж байсан юм.

Лорен: хэдийг хүртэл намайг ширтэх гээв хэмээн жолоо барингаа түүнээс асуулаа

Бина: зүгээр л намайг ямар газар луу дагуулж явж байгаа талаар бодож байсан юм. Би оюутан хүн гэдгийг битгий мартаарай Лорен. Хэт их үнэтэй газар орвол би би өөрийнхөө тооцоог төлөөд л чамайг орхиод явчихна шүү

Лорен: чи үнэхээр ийм тэнэг юм уу эсвэл жүжиглээд байдаг юм уу

Бина: заза больё бас бөөн хэрүүл нэг өдөр аятайхан амаа татаад явчих

Тэд замын турш жижиг зүйлс дээр маргалдан явсаар эцэст нь өмнө нь найзуудаараа ирж байсан хотоос зайтай ойн модон дунд байдаг ресторанд ирэх нь тэр. Тэр өдөр хамгийн анх Бина Лорен хоёр бие биенээ харж байсан билээ.

Бина: би чамд хэлсэн биз дээ, үнэтэй газар орохгүй гэж

Лорен: өөр яана гэж, надад өөр мэддэг хоолны газар байгаагүй. Ямартай ч орцгооё чиний халаасыг хоослох хэмжээний хоолнууд байхгүй байх гэж бодож байна

Бина: болохгүй бол зээлийн картаараа л хийхээс

Тэднийг ороход үүдэн дэх угтагч тэднийг ирэх гэж байсанг мэдсэн ба тэднийг дагуулан суудалд нь суулгаж өглөө. Тэгээд менюгээ өгөх бол Бина менюг нь сайтар үзэж байгаад бейсэлтэй паста захиалан, Лорен хамгийн үнэтэй хоол болоод хамгийн үнэтэй дарснаас нь захиаллаа.

+Orchids+Where stories live. Discover now