Slice XXXXIV

154 42 21
                                    

2024 оны төгсөгч Бина Ким хэмээн индэр дээрээс Бинагийн нэрийг дуудлаа. Түүний ээж аав баярлан нулимс дуслуулан бичлэгийг нь хийн зогсох бол Эми Жэксон Жэн гурав ч бас Бинаг харан инээмсэглэн зогсох ажээ. Бина дипломоо аван тайзан дээр профессоруудынхаа хажууд зогслоо. Бина онц дүнтэй төгссөн бас үлгэр жишээ оюутан байсан тул бүхий л төгсөгчдөө төлөөлөн үг хэлэхээр болсон билээ. Бүх оюутнууд дипломоо гардан авсны дараа профессор Бинаг индэр дээр урилаа.

Бина: би нүүр будгийн ангийн төгсөгч Бина Ким байна. Юуны түрүүнд бүх төгсөгчдөө халуун баярыг хүргэхийг хүсч байна. Та бүхэн өнөөдрийг хүртэл хамгийн сайнаараа хичээж эцэст нь бид өнөөдөр сургуультайгаа салах ёс хийн,  амьдралынхаа дараагийн эхлэл рүү явах гэж байна. Анх энд ирээд бүхий л зүйл шинэ байхын сацуу ихэд хэцүү санагддаг байсан. Харин энэ өндөрлөг дээрээс харахад бид чаджээ гэх бодол төрж байна. Бидний шинэ эхлэл ингээд эхлэж байна хэмээн Бина малгайгаа аван шидлээ. Төгсөгчид ч бас малгайгаа аван шидлээ.

Бина үг хэлж дууссаныхаа дараа нулимс дуслуулан ээж аав хоёртоо ирэн үнэсүүллээ. Бинагийн сайн найз нар болох Жэксон, Эми, Жэн гээд бүгд ирсэн байх ба тэд бүгд Бинагаар бахархаж байсан юм. Тэд хамтдаа гадаа зураг даруулан зогсож байхтай зэрэгцэн Эмид Таугаас дуудлага ирэх нь тэр. Эми утсаар ярьж дуусчхаад Бинад хандан "Тау, Крис хоёр ирж байна гэнээ" гэхэд Бина ч мөн инээмсэглэн толгой дохилоо. Жэн охиноо дагуулан ирсэн байх ба Жэн Изабелла Бина гурав хамтдаа зураг даруулах үед Изабелла ээждээ тэврүүлэхгүй Бинад тэврүүлнэ хэмээн уурлах нь тэр. Бинагийн ээж аав хоёр ч мөн охиноо ийм сайхан найзуудтай байгаад нь баярлан охиноо ямар том болсныг нь одоо л анзаарч байна уу гэлтэй ихэд жаргалтай байсан юм. Удалгүй Тау Крис хоёр ирэх ба Крис гартаа chanel-ийн том уут барьсан байх бол Тау жижигхэн хайрцаг барьчихсан Бинаг хүлээж байлаа.

Крис: төгсөж байгаад нь баяр хүргэе Бина энэ Жэн Белла бид гурваас өгч байгаа өчүүхэн бэлэг гэхэд Бина авах эсэхтээ эргэлзэхэд Жэн "авахгүй бол гомдоно шүү" гэлээ. Бинагийн ээж аав хоёр гэнэтхэн царайлаг ази залуус гарч ирсэнд гайхахын зэрэгцээ баярлах бол Жэксон Бинагийн ээж аав хоёрт орчуулах аппликейшн ашиглан "Жэн, Эми хоёрын найз залуу, нөхөр" гэдгийн хэлж өгөх нь тэр. Удалгүй Тау жижигхэн хайрцагтай бэлгээ Бинад өгөн "Эми бид хоёрын харилцааг улам бэхжүүлж өгч байсанд баярлалаа Бина. Энэ бид хоёрын зүгээс өгч буй өчүүхэн бэлэг" гэв. Бина хайрцгийг онгойлгон үзэх үед porsche-гийн логотой машины түлхүүр байх нь тэр. Бина үүнийг харсан даруйдаа Эми Тау хоёр луу нүдээ нарийсган хараад "ийм юмаар тоглож болохгүй шдээ. Хэрвээ надаар тоглосон бол би жинхнээсээ Таугийн компани дээр очиж хүссэн машинаа авна шүү" гэхэд Эми инээмсэглэн "тоглоогүй ээ. Энэ чамд зориулагдсан. Чи үүнийг хүртэх эрхтэй"

+Orchids+Where stories live. Discover now