Slice XXXV

103 20 1
                                    

Бина ажлаа дуусгаад Лоренд хэлэлгүй Coachella-д очихоор болсон ба Эми Бинаг аван тэд онгоцны буудал явлаа.

Эми: хайртын аваад очиж байгааг мэдэхгүй байгаа байх даа

Бина: харин яаж байгаа бол? Тау хэлчхээгүй байгаа

Эми: тэр хэлэхгүй ээ, надтай үерхсэнээсээ хойш амаа хамхиж сурдаг болсон

Бина инээн: тэгвэл ашгүй дээ. Хурдхан очиж харах юмсан

Эми: амьдралыг төсөөлшгүй гэдэг үнэн юмаа. Саяхан л нэгнээ үзэн яддаг байсан хоёр нэгнээсээ хагацаж холдож чадахаа байжээ

Бина: хайр л намайг ийм болгож байна. Чи ч гэсэн сайн мэдэж байгаа шүү дээ

Эми: чи Лорены юуг хамгийн их хайрладаг вэ?

Бина бодлогошрон хэсэг чимээгүй болон "Лорен болохоор нь л хайртай юм шиг байна"

Эми инээмсэглэн: хайранд шалтгаан олдодгүй гэж үнэн үг шүү

Тэд онгоцондоо суун онгоцны үйлчлэгч уух зүйл санал болгоход

Эми: мөстэй виски авъя

Бина: ЮУ?

Эми: найзад маань ч бас виски өгчхөөрэй

Бина: юун виски вэ? Гуравхан цагийн нислэг шдээ

Эми: түүнтэйгээ долоон хоног уулзаагүй гэсэн биз дээ. Бас очоод сандраад бөөн юм болох биз. Тэгээд ч тэнд бүгдээрээ яг гоё халаад эхэлчихсэн байгаа. Тэгээд ч хоёулаа оройтож очиж байгаа болохоор одоо бага багаар уугаад халаад байж байсан нь дээр

Бина: тийм ч юм уу





Тау Бина, Эми хоёрыг тосуулахаар жолооч явуулсан билээ. Эми Таугийн жолоочийг танин тэр хоёр ачаагаа аван очлоо.

Эми: оройн мэнд Жэйк

Жолооч: оройн мэнд, нислэг давгүй байсан уу?

Эми: тиймээ, миний гуйсан зүйлийг авчирж чадсан уу?

Жолооч инээн: мэдээж хэмээн тэдний ачааг багаажинд хийлээ.

Бина: Таугийн машин үнэхээр гайхалтай юм аа. Энэ ямар нэртэй машин бэ?

Жолооч: rolls royce

Бина: гайхалтай хэмээн жолоочтой яриа өрнүүлж байхтай зэрэгцэн Эми хоёр хундага оргилуун дарс гаргаж ирлээ.

Эми: за ууцгаая

Бина: хүүе чи хаанаас гаргаад ирэв?

Эми түүнд оргилуун дарснаас аягалж өгөн "тэр ямар ч хамаагүй"

+Orchids+Where stories live. Discover now