Slice XVIII

175 21 4
                                    

Өндөр шилэн барилгын урд зогсох Бина нэг хүчтэй амьсгаа авчихаад дотогш орлоо. Түүнийг үүдэнд загвар өмсөгч шиг нэгэн бүсгүй хүлээн аван хамтдаа лифтэнд суун 35 давхарт гарлаа. Өнөөх гоё биетэй царайлаг бүсгүй менежер гэсэн бичигтэй өрөөний хаалгыг онгойлгож өгөөд "менежерээ, зочин ирчихлээ" хэмээн Бинаг оруулан өөрөө гарлаа.

Марк: сайн уу Бина, чиний тухай их сонссон. Намайг Марк гэдэг. Таугийн их сургуулийн найз нь хэмээн гараа өгөхөд Бина ч мөн гарын барин "би бас бараг л Таугийн найз. Найс бүсгүйнх нь сайн найз"

Марк: тийм байх нь. Анхандаа Тау чи бид хоёрыг болзуулхаар төлөвлөж байсан тийм биз хэмээн инээмсэглэнэ

Бина: би мэдээгүй юм байна

Марк: тэгэхээр би чиний материалуудтай танилцаж үзсэн. Туршлага ихтэй, бас чиний сурдаг сургуулиас чинь хараад эргэлзэх зүйлгүй чамтай холбогдсон. Чи надад цаашдын төлөвлөгөө болоод юу хийх тухайгаа товчхон яриад өгч болох уу?

Бина: мэдээж, би ирэх семестр сураад төгсөх болохоор ажлын байраа хайж байгаа. Нүүр будагчаар төгсөж байгаа болохоор тодорхой компанид харъяалагдах хэцүү ч заавал мэргэжлээрээ ямар нэгэн газарт ажилд орохыг хүссэн. Тэгж байж визны асуудал ч бас шийдэгдэнэ. Тэгээд ойрын 5 жилдээ энд ажиллангаа туршлага хуримтлуулах хүсэлтэй байгаа

Марк: манай компани нүүр будгийн хэрэгслүүд гаргадаг гэдгийг мэдэх байх. Манайх сүүлийн үед шинэ төсөл дээр ажиллаж байгаа. Нүүр будагч нар хувийн хаягтай ихэвчлэн түүгээрээ дамжуулан ажилладаг бол бид илүү олон нүүр будагчидтай гэрээ хийн, шинэ бүтээгдэхүүн гарах болгонд олон үйлчлүүлэгч нарыг татах зорилгоор үйлчлүүлэгч нарт зориулан будалт хийх зорилготой байгаа. Бас үйлчлүүлэгч нар хаанаас чадварлаг, мундаг артист олох тал дээр санаа зовдог бол бид үүн дээр тулгуурлан илүү олон нүүр будалт хийдэг артистуудыг ажлын байраар хангах гэж байгаа юм

Бина: сайн зүйл бодож олжээ. Би энэ мэргэжлийг сонгосондоо харамсах үе байсан. Мэдээж энэ маань тогтсон ажлын байр байхгүйгээс болсон шүү

Марк: хэрвээ чи манай компанитай гэрээ хийвэл зөвхөн энд ажиллахгүй өөрөө бие даагаад хувиараа загварын шоу болон одуудын клипны зураг авалтанд оролцох тал дээр бид зуучилж өгөхөд туслана. Цалингийн хувьд компани 20 хувь, артист 80 хувь гэсэн зарчимтай явна. Харин 100 хувь компаниас зохион байгуулж буй ажлууд бол 50,50 гэсэн зарчмаар явагдана. Чамд бодох хугацаа хэрэгтэй бол дараа долоо хоногийн мягмар гариг хүртэл бодож үзээд хэлээрэй хэмээн түүнд нэрийн хуудсаа өглөө

+Orchids+Where stories live. Discover now