Slice XXXVI

110 22 5
                                    

Лорен утсаа авахгүй хэд хоносон тул Бинагийн санаа нь зовон түүний гэрт ирлээ. Дотогш ортол Лорены муур байх ба Бина Лорены хөгжмийн өрөө рүү нь очиж үзэхэд Лорен архи уунгаа дууны үг бичэн сууж байлаа. Бинаг ирсэнд гайхан эхэндээ өөрийгөө буруу харсан эсэхдээ эргэлзэн удалгүй инээмсэглэн "миний хайртай Бина ирчихээ юу" хэмээн гараа дэлгэлээ. Бина Лорены байгаа байдлыг харан уур нь хүрэхийн зэрэгцээ түүнд яг юу тохиолдсонг гайхаж байлаа. Бина түүнийг үл тоон буйдан дээр нь очин Лорен руу харж суулаа.

Бина: амьд байсан юм бол амьд гэдгээ хэлэхгүй дээ. Хүний санаа зовоочих юм

Лорен: мэдсэнгүй, утсаа харахыг ч хүссэнгүй

Бина: яагаад ийм байдалтай сууж байгаа юм? Онцгүй зүйл тохиолдоо юу?

Лорен: би зүгээр ингээд суугаад ууж болохгүй хэрэг үү?

Бина: тэр тухай яриагүй байна. Чамтай үерхсэнээс хойш анх удаа ийм байдалтай байгааг чинь харж байна. Чи хэт их уучхаж

Лорен: тэгээд ямархуу байна даа миний энэ төрх?

Бина: гоё харагдахгүй байна

Лорен: алив хүрээд ир хэмээн дахин гараа дэлгэхэд Бина хэсэг бодлогшрон суусныхаа дараа түүн рүү удаанаар алхан очлоо. Лорен Бинагийн бэлхүүсээр ороон тэврээд өөртөө наан Бинагийн гэдсэнд толгойгоо наалаа.

Лорен: оройн хоолоо идсэн үү?

Бина Лорены үсээр оролдон: чамаас болоод идээгүй. Хоол хийж өг

Лорен: хоолны оронд халуухан найз залуугаа идчихэж болно шүү

Бина: согтуу толгой чинь юу олон юм яриад байна аа

Бина Лореныг тамхи татхаар явсан хойгуур хөгжмийн өрөөнд нь орон элдэв зүйлс сонирхон үзэж байтал Лорены утас дуугарах Бина түүний утсыг очин авах гэж байхтай зэрэгцэн дуудлага нь тасарлаа. Буцаан утсыг нь тавих гэж байтал дахин утсанд нь зурвас ирэх нь тэр.

"Хараал идсэн утсаа авчихаж болдоггүй юм уу? Эми чамайг явах гэж байгаа тухай олж мэдчихээд энд галзуурч байна. Бинад хэлэхгүй байлгах гэж би хэрэндээ л үзэж тарлаа. Одоо хэлсэн ч оройтоогүй болохоор Эмиг түрүүлж Бинад хэлэхээс өмнө өөрөө түрүүлж хэл. Би анхнаасаа чамд эртхэн Бинатай ярилц гэж хэлсэн биз дээ"

Бина Таугийн явуулсан зурвасыг харан юуны тухай яриад байгааг нь ойлгохыг хичээнэ. Удалгүй Лорен өрөө рүүгээ орж ирэхэд Бинагийн царай нь байдгаараа цонхийсон байх ба өөрийнх нь гар утсыг барьсан байгааг анзаарлаа.

+Orchids+Where stories live. Discover now