Slice II

254 19 2
                                    

Бина Таугийн машинд суун Жэксоны төрсөн өдөр лүү явах ба Таутай ойр зуурын зүйлс ярин эцэст нь тэд ирсэн юм. Бина Тау хоёрыг дотогш ороход тэд бүгдээрээ хөгжилдөцгөөх ба тэднийг ирснийг анзаарах сөхөө ч байхгүй байлаа. Бина Лорен дээр очин гараа тосход Лорен түүн рүү ширтэж байгаад "ирчихжээ"

Бина: бэлэг өгөөдөх

Лорен: гуй

Бина: өг

Лорен: гуй

Бина: өгж хайрла ноёнтон минь гэхэд Лорен Жэксонд өгөх ёстой байсан бэлгийн өглөө. Бина түүнийгээ Жэксонд өгөөд "уучлаарай Жэксон, өнөөдөр ирж чадахгүй байх гэж бодсон ч ядаж түр дайраад гарья гэж бодсон юм"

Жэксон: чи өнөөдөр надад хань болж хамт хонохгүй бол Эми хайртынхаа гэрт очиж хононо гэсэн. Гуйж байна Бина, би шөнө ганцаараа гэртээ байж чаддаггүй юмаа. Тэгээд ч танай ажил манай гэрээс ойрхон шдээ

Бина: солих хувцас, сойз, нүүр угаагч гээд хэрэгтэй зүйлсээ авчраагүй хонох бэлтгэлгүй явж байгаа юмсан

Жэксон: зүгээрээ миний хувцаснаас юм уу Эмигийн хувцаснаас солиод өмсчих

Бина: тэгье-

Лорен: Бина хонохгүй хэмээн хэлэхэд тэд бүгд чимээгүй болон Лорен руу гайхсан харцаар харлаа.

Бина: хөөе чи одоо юугаа яриад байгаа юм

Лорен: ү-үгүй ээ чамаас гахайн махны үнэр саянаас хойш үнэртээд байсан юм. Яаж ийм байдалтай Эми Жэксон хоёрын гэрт хонох вэ дээ. Хэн ч гахайн мах үнэртүүлсэн хүнтэй хамт хонохыг хүсэхгүй л байх

Жэксон: чи буруу ойлгосон бололтой. Хамт хонохоос биш секс хийхгээгүй шүү

Лорен: угаасаа яаж ийм хүнтэй секс хийх юм бэ? Түүнийг хараад хүсэл чинь төрж байна гэж үү? гэхэд Бина уурласандаа тэднийг орхин террас руу гарчихав.

Жэксон: юу гээч Лорен, би хэдийгээр ижил хүйстэн ч Бинатай секс хийх боломж гарч ирвэл хэзээ ч татгалзахгүй гэхдээ бидний дунд ажил болоод нөхөрлөлийн харилцаа байдаг болохоор хэзээ ч тийм зүйл болохгүй. Бас хэн ч харсан бүгд л Бинаг өөрийн болгохыг хүсмээр тийм л гоё охин

Уур амьсгал Лорен Бина хоёроос болж тавгүй болсон ба Тау түүн дээр ирэн "чи чинь яачихаад байгаа юм бэ. Элдэв янзаар хэлж хүн гомдоогоод. Яасан сүүлийн үед зүгээр үү? Бинагийн араас гар. Уучлалт гуй" гэв. Лорен санаа алдан Бинагийн араас гарахад Бина тамхи сороод байж байх нь тэр. Лорен түүний араас чимээгүй очин зогсоход Бина ханиалгаж байхтай зэрэгцэн Лорен түүний мөрнөөс барин цочоочихов. Бина орилон тамхиа шидээд түүн рүү муухай харах бол Лорен түүнийг чанга гэгч нь шоолон инээж байсан юм.

+Orchids+Where stories live. Discover now