Slice XXV

160 23 13
                                    

Энэ амралтын хоёр өдөрт багтаагаад хичээл эхлэх гэж байгаа болохоор төлөвлөгөөнүүдээ гаргахаар ширээндээ суулаа. Үнэхээр ядарч байсан ч шөнө хүртэл суугаад ч болтугай төлөвлөгөө гаргаж хичээл эхлэхэд цагийн хувиараа аятайхан гаргах ёстой учраас хий дэмий өөрийгөө хүлэн сууна. Эхэндээ болж байсан ч бороонд норсноосоо болоод тавгүйрхэж байсан бие минь бараг л халуураад эхлэх нь тэр. Ийм байдалтай маргааш орноосоо босч чадахгүйгээ мэдсэн тул 24 цагийн эмийн сан орхоор гарлаа. Одоо ч бороо орсоор байх ба эмийн сангаас эм авчихаад дэлгүүрээс нэг зүсэм бялуу аваад гэр лүүгээ орох гэж байтал гэрийн урд Лорены машин байж байх нь тэр. Өнөөдөртөө түүнтэй уулзах хүсэл байхгүй байсан болохоор цамцны малгайгаа өмсөн хар шүхрээрээ нүүрээ хаан урагш алхлаа. Доошоо хараад алхаж байхтай зэрэгцэн урд танил болсон гутал харагдах нь тэр. Түүнийг гэдгийг мэдсэн хэрнээ доош харсан чигээрээ хажуугаар нь зөрөх гэтэл тэр урдаас минь холдохгүй байлаа. Би залхсаар шүхрээ дээшлүүлэн Лорен руу харахад тэр чимээгүй над руу ширтэн зогсоно.

Лорен: би чам руу нийт 100 удаа залгаж, зурвас бичлээ. Яагаад хариулчхаж болоогүй юм

Би: чамтай ярьмааргүй байсан болоод л тэр. Одоо яв, би орж эртхэн амармаар байна

Лорен: өдөржингөө Марктай алцагнаж явчихаад ядраад байгаа юм уу? Би чамайг түүнээс хол бай гэж хэлсэн биз дээ. Надаар хүргүүлэхгүй гэсэн мөртлөө түүнийхээ машинд суугаад л гэнэн царайлж байгаад түүнтэй ямар нэгэн юм болчихож тиймүү? Хариул л даа яагаад ингэж хараад байгаа юм

Би: Лорен миний бие өвдөөд байгаа болохоор орж хурдан эмээ уух ёстой хэмээн явах гэтэл Лорен миний гараас чанга зууран чирээд машиндаа суулгачихав. Би буух гэж хичээсэн ч Лорен түрүүлж орж ирчихээд хаалга түгжчихэв. Одоог хүртэл миний гарыг чанга атгасан байх ба намайг ёолох үед Лорен гарыг минь тавих нь тэр.

Лорен: би чамаас дахиад асууя яагаад тэгж байгаа юм? Маркаас хол бай гэсээр байтал яагаад түүний машинд суусан юм гэж байна

Би: хөгийн новштой үерхдэг болохоор найз залуу маань эмэгтэй найзтайгаа шөнийг өнгөрүүлж бүр надад худлаа ярьсан болохоор би ч бас эрэгтэй найзтайгаа уулзаж болно биз дээ. Надад хэр хэмжээ гэдэг зүйл байдаг учраас би найзтайгаа хамт кафе орж халуун цай ууснаас хэтрэхгүй. Марк угийн эелдэг хүн болохоор намайг үгүй гэж олон удаа хэлсэн ч надад санаа тавиад хүргэж өгсөн төдий

+Orchids+Where stories live. Discover now