Slice XVI

157 20 3
                                    

Лорен: чи надад таалагддаг. Чамайг надад тийм үгс хэлэхэд үхтлээ гомдсон. Бас болзоонд явах үедээ эхнээс нь дуусан дуустал чамайг бодсон гээд бүгдийн хэл л дээ.Чиний нүүрэн дээр бүх зүйлс бичээстэй байна. Бина хэн нэгэнд татагдаж, догдолхоосоо битгий эмээж амьдар хэмээн Бинагийн үсийг нь чихний ардуур нь хийгээд "чи ч надад таалагддаг. Би өөрийгөө барих гэж их хичээж байгаа. Гэхдээ одоо дахиж илүү тэвчиж чадахгүй нь. Чи ч бас тэгэх шаардлагагүй" хэмээн Бинагийн хүзүүн дээр нь үнэсчих нь тэр.

Бина: тэглээ гээд яана гэж. Чи бид хоёр хамт явъя гэсэн ч зам байхгүй хамт мөрөөдье гэсэн ч мөрөөдөл байхгүй тийм хүмүүс шүү дээ Лорен. Би чамтай элдэв янзын зүйл болоогүй дээрээ эртхэн холбоогоо таслахыг хүсч байна. Үүнээс удвал би чамд дурлачихаж магадгүй болохоор гэхтэй зэрэгцэн Лорен Бинаг үнэсээд авлаа. Бина ч мөн хариу үнэсэх бол Лорен түүний суудлыг хойшлуулан хэвтүүлээд улам гүн үнэсэж эхлэх аж. Тэгээд арай гэж Бинагаас холдон машиныхаа түлхүүрийг салган Бинаг дагуулан түүний гэр лүү нь орно. Бина түүний араас явж байх хугацаандаа өөрийнхөө зөв зүйл хийж байгаа эсэхтээ эргэлзэх бол түүний доторх өөр нэгэн Бина нь сэтгэлээ дага бас хүссэн бүхнээ хий хэмээн хэлнэ. Бинаг эргэлзээд зогсож байгааг анзаарсан Лорен түүн рүү дөхөж очин нүүрийн илбэж "өөртөө юу мэдрэгдэж байгаагаа л хий. Бэлэн биш байвал би чамайг хүчлэхгүй ээ" хэмээн чихэнд нь шивнэх аж.

Бина урьд өмнө нь ямар ч залуутай дотно харьцаанд орж үзээгүй болохоор ч тэр үү үүнд итгэлтэй биш байсан юм. Тэгээд Бина Лоренг өөрөөсөө түлхэн "уучлаарай, гэхдээ би бэлэн биш байна. Одоо цаг нь биш бололтой" гэхэд Лорен урам нь хугарсая аятай доош харна. Удалгүй Бинаг тэврэн "уучлалт гуйх хэрэггүй ээ, оронд нь зүгээр л тэврэлдээд унтъя" гэлээ. Бина ч үүнд нь дургүйлхэлгүй толгойгоо дохин зөвхөн өнөөдөр өөрийнхөө сэтгэлийг дагахаар шийдэж Лорены энгэрт шурган хэвтэх нь тэр. Тэгээд Лорены гарны шуу хэсэгт байх шивээсэнд нь хүрэн "чи үнэхээр олон шивээстэй юм. Өвдсөн үү?"

Лорен Бинагийн үсийг оролдонгоо "өвдөөгүй ээ, чи туршиж үзмээр байна уу?"

Бина: бодож байж болноо. Энэ шивээснүүд чинь ямар нэгэн утгатай юу

Лорен: тиймээ утгатай байхгүй бол шивээсээр яана гэж

Бина: чиний шивээсэн дунд охинд хаягдаад гунигласандаа хийлгэсэн шивээс байдаг уу?

Лорен: үүнийг хэлэхгүй байж болох уу?

Бина инээн: яг байдаг бололтой. Тэр эмэгтэй их сайн зүйл хийжээ. Ийм шалиг залууг хаясан нь зөв зүйл болж

+Orchids+Where stories live. Discover now