Slice XXVIII

149 19 3
                                    

Лорен: хүлээж бай

Би: үгүй ээ, хурдан орцгооё даараад байна гэхэд Лорен намайг энгэртээ наан тэврэх нь тэр. Эхэндээ цочирдсон ч би ч бас түүний дулаахан тэврэлтийг санасан бололтой. Удалгүй Лорен миний толгойг илэн "санасан шүү Бина" гэхэд би хариу хэлэлгүй зогсоно. Түүнийг маш их санасан ч найз бүсгүйтэй хүнтэй ингээд тэврэлдээд зогсоод байж болохгүй шүү дээ.

Лорен: тэгэхээр сайн сууж байсан биз дээ?

Би: тиймээ, чи дажгүй юу? Шинэ цомгоо гаргасан байсан баяр хүргэе

Лорен: сонсож үзсэн үү?

Би: үгүй ээ, чиний хоолойг сонсвол чамайг санана гэж бодоод одоог хүртэл сонсоогүй

Лорен: тэгэхээр чи ч гэсэн намайг санажээ. Юу гээч Бина хоёулаа өмнөх шигээ-

Би: тэгье ээ, өмнөх шигээ найзууд байя. Чи бид хоёрын харилцаа үерхэхээс өмнө хамаагүй гоё байсан шүү дээ

Лорен: буцаж нийлэх талаар ярьж байсан юмсан. Бас би яасан ч чамтай найзууд байж чадахгүй. Харах төдийд догдолж чамайг тэврэхийг хүсч байхад би яаж чадах билээ дээ. Бас өнөөдөр Лиатай зүгээр л хамт ирсэн юм. Өмнө нь болсон зүйлсэд намайг уучлаарай Бина. Би энэ удаа илүү бодлоготой хандахыг хичээх болно гэхэд би чимээгүй түүнийг үнэссэн юм. Хэр удаан үнэсэлдэж зогссоноо мэдэхгүй ч Лорен над руу инээмсэглэн "тэдний амны бай болохоос өмнө эндээс явцгаах уу?" гэхэд би инээмсэглэн түүний гараас хөтлөн бид гаран гүйлээ. Тэгээд Лорены мотоциклоны урд ирэн Лорен над руу харан инээмсэглэчхээд уруул дээр минь үнэсэн дуулга өмсүүлж өглөө. Ойрын үед түүний мотоциклоор яваагүй болоод ч тэр үү аль эсвэл түүнийхээ хажууд байгаа болоод ч тэр үү сайхан байна. Бид хэсэг явсаар хүрээлэнд ирэх ба Лорен түрүүлж дуулгаа тайллаа. Бид хөтлөлцсөөр алхах ба хүн байхгүй байсан болохоор санаа амар түүний гараас атган явна.

Би: их ядарсан харагдаж байна. Ойрд их завгүй байгаа бололтой

Лорен: түүнээс илүүтэйгээр чамайг бодоод унтаж чадахгүй байсан гэх нь зүйтэй байх

Би: худалч

Лорен: жинхнээсээ хэлж байхад, хамгийн сүүлд чамтай уулзсаны дараа ямар их хэцүү байсан гэж санана. Өнөөдөр ч гэсэн чамтай аль болох тааралдахгүйг хичээсэн ч хөл минь надад захирагдалгүй түрүүлээд тэнд оччихсон байсан

Би: хэцүү байхын хувьд надад ч бас хэцүү байсан. Гэхдээ ажлынхан минь надад санаа тавьж, бас их завгүй байсан болохоор сатаараад гуниглах цаг зав бараг гараагүй гэхэд болно

+Orchids+Where stories live. Discover now