Slice XIV

143 18 2
                                    

Өнөөдөр Бинагийн сайн найз нь Солонгосоос ирж байгаа ба гэрээний ажилтнаар Нью-Йоркод ирж байгаа билээ. Бина онгоцны буудал дээр ирэн 5 жилийн турш уулзаагүй найзтайгаа уулзах аж.

Габи: бурхан минь би чамтай уулзаж байгаадаа итгэж чадахгүй нь ээ. Энэ үнэхээр Бина мөн гэж үү

Бина найзынхаа ачааг аван машины арын хэсэгт хийх бол Габи машинд суулгүй ангайн зогсоно.

Габи: чи яаж амьдраад байгаа юм бэ? баян ахтай болчихоо юу

Бина: юу яриад байгаа юм. Найзынхаа машиныг гуйсан юм. Солонгос найзын машин

Габи: тэгэхээр ямар Солонгос найзаасаа зээлсэн юм бэ дээ. Энд ийм машин унаж байгааг бодоход Samsung-ын ач охин биш үү хэмээн тоглоом хийн ярихад Бина "өө би чамд хэлэхээ мартчихаж. Түүнийг Лорен гэдэг юм. Naver-ийн захирлын том хүү нь. Бас дуу хийдэг"

Габи: О_О

Габи: сэргэлэн хүүхэн юм аа чи. Лореныг мэдэхгүй хэн байсан юм бэ. Тэр Солонгост ямар алдартай гэж бодно. Сүүлийн үед дуунууд нь тэсрэлт болж байгаа

Бина: тийм гэж үү би мэдээгүй юм байна

Габи жуумалзан: тэгэхээр та хоёр зүгээр л найзууд хэрэг үү? хэмээн Бинаг тохиолдох бол Бина түүн рүү муухай харан "чиний бодож байгаа шиг зүйл байхгүй. Тэгээд ч тийм сайн найзууд биш"

Габи: өнөө орой уулзацгаая. Угаасаа чи машиныг нь өгөх хэрэгтэй биз дээ? Тэгэнгээ хамтдаа ууцгаая

Бина: үгүй ээ тэр муу залуу Габи. Амархан дурладаг чам шиг хүн уулзаад л түүнд дурлах биз. Би юу гэж чамайг түүнд ашиглуулж байдаг юм

Габи: Лорен бол намайг ашигласан ч болно. За битгий маяглаад бай. Орой заавал уулзана гэж хэлсэн шүү.

Бина Габиг байрлах газарт нь хүргэж өгөөд орой тэдний байнга ордог lounge-д уулзах болсноо хэлсэн юм. Бина Лорен руу залган машины түлхүүрийг нь өгөхийг хүссэн ч Лорен түүнээс түлхүүрээ дараа авъя хэмээн хэлэх аж.

"яг одоо аваачаад өгье. Эсвэл гэрийн чинь урд тавилаа шүү"

"орой 8 гээд аваад ир"

"орой амжихгүй ээ, найзтайгаа уулзаж гадуур гарна"

"ямар найз"

"чамд хамаагүй"

"тэгвэл авахгүй ээ"

"Солонгос багийн найз маань ирчихсэн. Тийм болохоор түүнтэй хамт цагийг өнгөрөөх хэрэгтэй байна"

+Orchids+Where stories live. Discover now