Slice XXIX

137 15 1
                                    

Таугийн төрсөн өдрөөс хойш хүмүүс Бина Лорен хоёрыг олж хараагүй ба Жэксон, Эми хоёр түүнд санаа зовж байсан юм. Америкт олон нийтийн амралтын өдөр тохиосон ба 7 хоногийн турш үргэлжилсэнч тэднийг хэн ч олж хараагүй билээ. Дахиад нэг хоног л холбоо барьж чадахгүй бол Эми хуучин ажиллаж байсан цагдаагийн газартаа дуудлага өгөх талаараа хэлээд амжсан билээ. Эми Марктай холбогдон хэрвээ өнөөдөр Бина ажилдаа очихгүй бол өөрт нь заавал залгаж мэдэгдээрэй хэмээн хэлнэ. Марк, Франциско, Клейр гурав өглөөний кофегоо аван оффисын урд тамхилаад зогсож байтал Марк Лорены машинг олж харан "Лорены түүний машин ч сайхан шүү" гэхэд Клейр Франциско хоёр тэдний зүг харлаа. Бина нүүр дүүрэн инээмсэглэсээр бууж ирэн Лорент тэврүүлэн ажил руугаа орох гэтэл Лорен түүний гарнаас татан өөртөө наан уруул дээр нь үнэсэх нь тэр. Тэд 5 минут гаруй нялууран зогсох бол Клейр орилон "Бина ажлын цаг эхлэхэд 4 минут дутуу байна" гэхэд Бина хурдхан Лореныг дахин нэг үнэсчхээд тэдний араас гүйцэн ирлээ.

Марк инээмсэглэн: чамайг өнөөдөр ирээгүй бол найз чинь цагдаад дуудлага өгөх гэж байсан шүү. Хурдан Эмитэй холбогдоорой

Бина: таг мартчихаж

Клейр: яаж ингэтлээ дурлалдаа сохордог байнаа. Гунигласнаас илүү ингээд тэнгэр дээр дүүлэн нисээд явж байх чинь чамл илүү зохиж байна

Бина: чи ч бас хэн нэгэнд дурлахаараа удахгүй тэнгэрт дүүлэн нисэх болно

Бина өрөөндөө орон өөрийг нь эрэн сурвалжлаад байсан найзууддаа амьд сэрүүн талаараа дуулгаад амжсан юм. Яг үнэндээ тэд 7 хоногийн турш Лорены далайн эрэг дээрх байшинд очин амарцгаасан билээ. Өдөр бүр нэгнийхээ дуртай киног үзэж, өдрийн хоолоо хамтдаа хийж, нар жаргах үеэр кофе уунгаа дуу сонсон далай эргээр алхсан билээ. Энэ нь тэдний хэн хэнд нь маш том амралт болж өгсөн ба шинэ долоо хоногийг эхлүүлэх энергиэ дүүргэж авсан гэхэд хилсдэхгүй бизээ.

Бина ажлаа дуусгачхаад Эми Жэксон хоёртой уулзахаар болсон юм. Жэксон шинэ коллекцын загваруудаа бэлэн болгосон тул хоёр найздаа хамгийн түрүүнд харуулахыг хүсэж оройн хоол хамт идэхээр болсон юм.

Жэксон: ичдэггүй хүүхэн юмаа. Яаж долоон хоног ор сураггүй алга болж чаддаг юм бэ? Ядаж грүп чатанд цэг ч болтугай явуулчихгүй

Бина: хэн хэн нь утас ашиглахгүй байя гэж тохиролцсон юмаа уучлаарай. Дараагийн удаа заавал хэлээд явж байя

+Orchids+Where stories live. Discover now