Slice XIX

153 17 4
                                    

Лорен утсаа гаргаж ирэн менежертэйгээ ярин 10 минут ч болоогүй байхад Лорены менежер нь түүний машиныг аваад ирэх нь тэр. Бина том нүдлэн зогсох бол Лорен түүнд машины хаалгаа онгойлгож өгөн "суугаарай" гэхэд Бина толгой дохин очин суулаа. Лорен менежер гэх залуутайгаа гадаа хэсэг ярилцан зогсох аж.

Лорен: би удахгүй ээ, тэгээд ч маргааш амралтын өдөр шдээ

Менежер: хамтлаг чинь завгүй цагийн хуваарьтай байгаа бас дөнгөж кареераа эхлэж байж хүнтэй болзоод хэрэггүй л болов уу

Лорен: би к-поп айдол биш шүү. Нөгөөдөр тоглолтынхоо бэлтгэлийг хангаад оччих болохоор битгийн санаа зов. Машин авчирсанд баярласан шүү хэмээн түүний мөрийг цохин машиндаа суулаа.

Лорен хоолойгоо засан "тэгэхээр чиний юу ч ярихгүй суугаад байгаа шалтгаан надад уурласных уу? Эсвэл үнэссэнээс болсон уу?"

Лорен: чи зүгээр үү?

Бина хариу хэлэхгүй байсан болохоор Лорен машинаа замын хажууд гарган зогсоогоод Бинаг дуудан өөр лүүгээ харуулах гэтэл Бина цонхноос харцаа салгахгүй байх нь тэр. Лорен түүний нүүрэнд зөөлнөөр хүрэн өөр лүүгээ харуултал чимчийтлээ улаачихсан Лорен руу тийм гэхийн аргагүй хөөрхөн харцаар харах нь тэр.

Лорен гараа духанд нь хүргээд: чи халуураад байгаа юм уу?

Лорен: Бина гуйя, надтай ярь л даа

Бина: зүгээр болохоор надад анхааралгүй жолоогоо бариад өг гэхэд Лорен түүнийг ичсэндээ улайчихсан, юм ярихгүй байгааг ойлгох нь тэр.

Удалгүй далайн эрэг дээр ирэхэд цаг агаар тийм ч муу биш байх ба Лорен машиныхаа голын хайрцгаас Бенгалын гал гаргаж ирэн арын суудлаасаа жижигхэн бялуу аван Бинагийн араас очлоо. Тэгээд бенгалын галаа асаагаад бялуугаа барин Бинаг дуудах нь тэр. Бина эргэн хартал бялуу бенгалын гал барьсан Лорен ичингүйрэн зогсож байлаа. Бина үүнийг харан гайхахын хажуугаар баярлана.

Лорен: ажилд орсонд чинь баяр хүргэе. Өнөөдрийг хүртэл хичээнгүй мундаг ажиллаа. Чиний ажилд орсон баярыг чинь тэмдэглэж өгөхийг хүссэн юм хэмээн бялуугаа өгөхөөр гараа сунган Бина нүүр дүүрэн инээмсэглэн авах гэж байтал Лорен Бинагийн нүүрэнд нялаад хаячихав. Тэгээд ганцаараа элгээ хөштөл инээх ба Бина нүүрэндээ бялуу нялуулсан чигтээ чимээгүй зогсоно. Түүнийг чимээгүй зогссоор байсанд Лорен санаа зовох бол Бина үлдсэн бялуугаа Лорены нүүр лүү шидчих нь тэр. Тэр хоёр далайн эргээр хөөцөлдөж гүйх бол эргэн тойронд тэднийг харах хүмүүс гайхан зогсоно. Бина Лореныг дэгээдэн шидэж унагаах бол Лорен босож ирэн Бинаг далайн ус руу чирэн айлгана.

+Orchids+Where stories live. Discover now