Slice XXXIII

159 21 5
                                    

Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрөх ба хэдийнээ 4-р сар зочилсон байлаа. Бина 8 сарын сүүлээр төгсөх ёстой тул сүүлийн үед дипломын ажил гээд завгүй байгаа билээ. Харин Лорены хамтлагийн нэр хүнд өссөөр тэд удахгүй болох coachella-д оролцохоор болсон ба түүндээ бэлдэж байгаа юм. Тэд хоорондоо уулзалдаагүй сар гаруй болж бие биенээ асар их санаж байсан юм. Гэсэн ч удахгүй уулзах тэр өдрөө хүлээн хэн хэн нь урдах ажилдаа төвлөрөн завгүй байхыг хичээнэ.

Крис Жэн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр нэг өдөр болзхоор болж Бинагаас хүүхдийг нь хараад өгөх талаар гуйсан билээ. Тийм учраас Бина өнөөдөр ажлаа тараад шууд л Крисын гэр лүү явж байгаа нь энэ юм.

Жэн: хонгор минь бүх идэж уух зүйлс, бас амттануудыг нь бэлдчихсан болохоор санаа зоволтгүй шүү. Изабелла өлсөхөөрөө л уурлаад байдаг болохоор чамд нэг их төвөг удна гэж бодохгүй байна. Бид хоёр хурдан явчхаад ирье

Бина: яаралгүй тайван яваад ир ээ. Бид хоёрт битгий санаа зовоорой

Крис: баярлалаа Бина. Аав ээж хоёр нь хурдан яваад ирье за юу Белла хэмээн охиноо үнэсэн гараад явлаа.

Бина Изабеллад хоолыг нь өгчихөөд үлгэр уншиж өгөх бол Белла үлгэрт биш Бина руу л зөвхөн харсаар байсан юм.

Бина инээн Беллагийн хацрыг илэн "яасан бэ хөөрхнөө, эгч нь үлгэрээс нь илүү сонирхолтой санагдаад байна уу?" гэхэд Белла инээд алдах бол Бинагийн хайр хүрэн Беллаг үнэслээ. Удалгүй Крисын гэрийн хонх дуугарах ба Бина гайхан очин хартал хэн ч байхгүй байлаа. Буруу сонссон эсэхтээ эргэлзэн буцан очиж суутал дахин хонх нь дуугарав. Бина Беллаг өрөөнд орон дээр нь тавьчхаад гольфын цохиур аван хаалганы камер харахад хэн ч байхгүй байв. Удалгүй хаалганых нь кодыг хэн нэгэн гаднаас нь хийж эхлэх ба Бина салгалан "хэн бэ?" гэхэд хариу өгөлгүй кодыг нь дахин дахин хийсээр байлаа. Эцэст нь өнөөх хүн кодыг нь зөв хийн хаалга нь онгойход Бина нүдээ анин гольфын цохиураараа цохих гэтэл урдаас нь бариад авчихав.

Лорен: ядаж нүдээ нээгээд цохидоггүй юм уу?

Бина нүүрээ даран газар суун "муу тэнэг" гэхэд Лорен баглаа сарнайгаа газар тавин Бинагийн урд суун "яагаад уйлаад байгаа юм. Уйлахаараа шал царай муутай болчих юмаа"

Бина: ямар их айсан гэж бодно гэхтэй зэрэгцэн Белла уйлаад эхлэх нь тэр.

Бина: өө нээрээ Беллаг ганцааранг үлдээчихсэн шд хэмээн Лореныг түлхэн Белла руу гүйлээ. Удалгүй Беллаг тэвэрсээр өрөөнөөс гарч ирэхэд Лорен буйдан дээр нь сууж байлаа. Бина Лорентой сар гаруй уулзаагүй болоод ч тэр үү хархаар л сандраад бишүүрхээд байв.

+Orchids+Where stories live. Discover now