Slice XXI

133 20 2
                                    

Өглөө ажлаасаа хоцрох шахам ирээд өнгөрсөн шөнийн тухай бодон хий дэмий л санаа зовон сууна. Тэгэхээр энэ удаа би албан ёсоор нас биеэнд гүйцсэн эмэгтэй хүн болчихлоо. Тэр зүйлийг хэзээ ч хийхгүй гэсэн хүнтэйгээ хийсэндээ би бодол болон толгойгоо өвтгөнө. Удалгүй Франциско өрөөний хаалга тогшин орж ирэн үйлчлүүлэгчдийн жагсаалтыг өгөөд гарлаа. Би үйлчлүүлэгчдийн жагсаалтан дээр байх нэрсийг харан нүдэндээ итгээгүй тул Франциско руу залгалаа.

Би: уучлаарай гэхдээ чи надад зөв листүүд өгсөн гэдэгтээ итгэлтэй байна уу? Миний өнөөдрийн хоёр үйлчлүүлэгчийн нэг нь Taylor Swift байх юм

Франциско: хонгор минь чи буруу хараагүй ээ. Өнөөдөр Taylor swift шинэ дууны клипныхаа зураг авалтыг хийх гэж байгаа. Тийм болохоор чи 3 цагаас өмнө ард нь байгаа хаяга руу нь очих хэрэгтэй шүү

Би: бурхан минь би бүр өөрөө очиж будах юм уу?

Франциско: чамд хэлэхээ мартчихаж, олны танил болоод инфлүүнсэрүүдийг бид байгаа газарт нь очиж будаж өгөх хэрэгтэй байдаг юм. Хэрэгтэй зүйлсээ марталгүй аваад яваарай

Би сандран цүнхэн доторхоо бэлдэн байгаа газар луу нь очлоо. Уран бүтээлчийн бүхээгний өрөөнд ороод staff хэмээх бичиг зүүн багаасаа л бүх дууг нь сонсож өссөн эмэгтэйтэйгээ би мэндэллээ. Тейлор намайг харан инээмсэглэн хариу үзүүлэн инээмсэглэх нь тэр. Ямар ч байсан би өөртөө авсан үүрэгт ажлаа сайн хийх хэрэгтэй гэж бодсон тул багсаа аван ажлаа эхлүүллээ.

Би: арьс нь үнэхээр гялалзсан гоё юм

Тейлор инээмсэглэн: баярлалаа. Нэр чинь хэн бэ?

Би: Бина

Би: багаасаа бүх дууг нь сонсож өссөн шүү. Чи бол миний баатар хэмээн зоригоо чангалан хэлээд орхичихов. Тейлор инээмсэглэн удалгүй менежерээ дуудан CD-г авчруулан өөрөө гарын үсгээ зуран өглөө. Би салгалсаар түүнийг нь аван уйлахаа шахлаа.

Тейлор: үнэхээр мэргэжлийн юмаа. Нүүр будах үедээ ингэж салгалаагүй шдээ

Би: мэргэжлийн онцлог гэх үү дээ хэмээн инээмсэглэлээ.

4 цагийн турш түүний нүүрийг жаргаж будсаар төгсгөлд нь ажилчдын автобусаар ажлынхаа урд хүргүүлсэн юм. Би Тейлортой зургаа даруулаад амжихын хажуугаар гарын үсэгтэй цомгийн авсандаа итгэж ядна. Буцан ажил руу орчихоод цүнхэндхээ суллан тавьж байхтай зэрэгцэн утсанд минь зурвас ирлээ.

+Orchids+Where stories live. Discover now