Slice XXXVII

111 22 1
                                    

Зарим үед хүсээгүй ч хийх хэрэгтэй үе байдаг шиг холдохыг хүсэхгүй байгаа ч холдох хэрэгтэй үе гэж байдаг. Бина Лорены гэрээс явсан өдрөөс хойш галзуу мэт хичээл, ажлаа хийн гуниглах завгүй цагийг өнгөрөөсөөр. Хуучин шигээ үргэлж инээмсэглэдэг, яриасаг Бина алга болж чимээгүй бүрэг Бина болон өөрчлөгдсөн байлаа. Энэ салалт, шарх түүний амьдралын анхны удаагийнх байсан тул хэцүү байх нь аргагүй бизээ. Түүнийг мартахыг хичээсэн ч дээрдэж байгаа зүйлс, ахиц дэвшил гээд өөдөлж байгаа зүйл нэг ч байхгүй байлаа. Бина бүлцийж хавдсан нүдэн дээрээ хүйтэн жин тавин нүүрээ хальтхан будчихаад ажил руугаа явлаа.
Таксины жолооч дуу аялсаар голын толиороо Бина руу харан "ёстой нээрээ энэ борооноос залхаж байна шүү. Өдөр бүр бороо ороод байхаар сэтгэл санаанд хүртэл нөлөөлөөд байх юм" хэмээн инээмсэглэн хэлэхэд Бина ч мөн хүчээр инээмсэглэх аядлаа.

Бина: өглөөний мэнд хэмээн Францискотой мэндлэн өрөө рүүгээ шууд яван орлоо. Бинаг өрөө рүүгээ орсны дараа Клейр Марк хоёр гарч ирэн Франциско дээр очин Бинагийн ямархуу байдалтай ирсэн талаар асуун зогсоно.

Франциско: та хоёрт хийх ажил байдаггүй юм уу?

Клейр: миний бодлоор яг салчихсан л байх. Би нэг найзаасаа Лореныг удахгүй Итали руу явах гэж байгаа тухай сонссон. Бүр болоогүй урлагийн замналд нь Бинаг саад болж байгаа гээд хаячихсан гэсэн. Тэгээд л Бина уйлж унжаад салахгүй гээд бөөн юм болсон сурагтай. Угаасаа Лореноос хэн салахыг хүсэх вэ дээ, минийх ч болж болох байсан юм. Тэгсэн бол би түүнийг дагаад л явах байсан. Ингэж амьдарснаас аятайхан мөнгөтэй залуутай гэрлээд ажил хийхгүй амьдрах нь илүү амар юмсан. Ер нь тэгээд ч энэ Бина анхнаасаа Лореныг баян, амжилтанд хүрэхийг нь мэдээд түүнтэй ойртсон байх. Ази эмэгтэйчүүдийг мөнгөтэй залуучуудад их дуртай гэж сонссон юм байна. Манай тэнэг юу ч мэдэхгүй болохоороо гэнэдчихлээ л дээ. Гэхдээ Лореноос салгаж үлдсэн хэдэн юм байгаа байлгүй

Франциско: амаа мэдэж ярь. Хүн бүр чам шиг биш Клейр

Марк: үнэхээр салчихсан юм уу? Баттай юу?

Франциско сандран: явж ажлаа хийцгээхгүй юм уу хэмээн сандрангуй хэлэхтэй зэрэгцэн Бина хоолойгоо засах нь тэр. Марк Клейр хоёр сандран хэлэх үггүй болон зогсоход Бина Францискогоос үйлчлүүлэгчдийнхаа ирэх цагийн хуваарийг аван "тиймээ салчихсан. Урлагийн замд нь гай болсондоо хаягдсан биш холын харилцаанд байж чадахгүй гэсэн болохоор л салчихсан юм. Бас би тэгж хэн нэгний араас зууралдах хүн бишээ Клейр. Ялангуяа хайр мэтийн зүйлээс болж өөрийн босгосон бүхнээ нураах хүн би биш. Лорен ч мөн адил. Хүсээд байвал чи араас нь хамт явж болох байх. Хүсвэл би чамайг түүнтэй холбоод өгье. Аан нээрээ чамд дугаар нь байгаа байлгүй дээ. Бас би одоо ганц бие болохоор мөнгөтэй баян залуу хайж байгаа шүү. Надад танилцуулж өгөх хүн байвал хэлээрэй Клейр. Чамайг баян эрчүүдийн дугаарыг мэддэг гэж сонссон юм байна. Бас өнөөдөр бүгдээрээ тараад завтай бол би хоолоор дайлмаар байна. Лореноос салгасан хэдэн юмаараа та нарыг дайлвал дургүйцэхгүй биз дээ?" хэмээн инээмсэглэн өрөө лүүгээ яван орлоо.

+Orchids+Where stories live. Discover now