Slice XXXXIII

129 26 4
                                    

Бина нулимсаа арчин зам дагуу алхах бол Лорен Бинагийн хойноос гарч ирэн хоёр тал руу ээлжлэн түүнийг хайна. Сайн харвал Бина зүүн талаар булан эргэж байхыг нь олж харан араас нь хар хурдаараа гүйлээ.

Бина цүнхнээсээ утсаа гаргаж ирэн Жэксон рүү ярих гэтэл утасных нь цэнэг дуусчихсан байх ба Бина улам стрессдэн уурандаа дахин уйлчихав. Түүний хажуугаар зөрөх ганц нэг хүмүүс гайхан харах бол Бинад ямар ч хамаагүй мэт санагдан чимээгүй нцлимсаа арчин явна. Лорен Бина руу ойртон ирэх ба энэ мөчийг 2 сарын турш хүлээсэн билээ. Удалгүй Лорен араас нь гүйцэн очоод Бинагийн гарнаас татан өөр лүүгээ харууллаа. Бинагийн нүд нь улайсан байх ба Бина яг л хоосон зүйл рүү ширтэж байгаа мэт харагдаж байсан юм.

Бина: яасан намайг зовоож ханаагүй юм уу?

Лорен: яагаад уйлаад байгаа юм

Бина: утасны цэнэг дуусаад уур хүрээд уйлж байна

Лорен: би чамайг уйлхаараа царай муутай харагддаг гэж хэлсэн биз дээ

Бина: баярлалаа, чамд царай муутай харагдаж байвал болох нь тэр хэмээн гараа татан авах гэтэл Лорен Бинагийн гарыг тавихгүй байх нь тэр.

Бина: тавь гэж хэлсэн шүү хэмээн дахин өмөлзөж эхлэхэд Лорен "чи надаас болж уйлах гээд байгаа юм уу?"

Бина: надад хамааралгүй хүнээс болж би яагаад уйлна гэж

Лорен: би ч бас яагаад надад хамааралгүй хүнээс болж ингэж их гуниглаад байгаагаа ойлгохгүй байна

Бина инээн: юу гээч Лорен, би өнөөдрийг хүртэл чамайг сайнаар дурсаж байсан юм шүү. Үүнээс цааш чамайг дурсахыг ч хүсэхгүй нь. Чимээгүй явсан шигээ ажлаа бүтээчхээд чимээгүйхэн буцаад яв

Лорен: би буцаж явахгүй гэхэд Бина гэнэт л уурлан "чи хүмүүсийн сэтгэлээр тоглож ханах болоогүй юу? Дахиад л чи хэн нэгний зүрхийг өвтгөчхөөд ирсэн байна шд. Лорен хүн шиг амьдар гуйж байна. Битгий явсан газар бүртээ хөгийн новш шиг аашилж айлын энхрий нандин охидыг гомдоогоод яваад бай. Унтаж хэвтмээр байвал албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдтэй холбогд"

Лорен: чи биеэ үнэлэгчийн тухай яриад байгаа юм уу?

Бина: чамтай юу ч ярихав дээ. Гар тавиадах би гэртээ харимаар байна

Лорен: хүргээд өгье

Бина: чамтай хамт явснаас алхаад явсан нь дээр

+Orchids+Where stories live. Discover now