Slice IX

140 21 5
                                    

Бина далайн эргээс явж чадна гэдэгтээ бат итгэлтэй байсан ч 2 цагийн турш такси хайж түүний хичээл зүтгэл бүтэлгүйтсэн билээ. Бина Лорены хамтлагийнхантай хамт явахыг хүссэн ч тэд хөгжмүүдээ авч явж байгаа болохоор түүнийг суулгах зайгүй хэмээн орхиод явсан юм. Бас зочид буудал нь Лорены найз Жонигийх учраас өрөө захиалахад бэрх байх аж. Эцэст нь ядарч цуцсан Бина Лорены өрөөний хонхыг даран зогсож буй нь энэ юм.

Лорен: итгэл дүүрэн гараад явсан шиг санагдах юм. Хонох газар хэрэг болоо юу?

Бина: чамд гай болохгүй буйдан дээр унтчих болохоор намайг оруулчих

Лорен: онцгүй сонсогдож байна. Чи яг л энэ өрөөний эзэн шиг ярьж байна

Бина амьсгаа аван: хонуулж тус болооч

Лорен: дахиад хэл дээ

Бина: гуйж байна намайг оруулчих

Лорен: бодох хугацаа өг

Бина: хараал идсэн хүний үнэргүй муу новш. Битгий санаа зов цаг агаар сайхан байга болохоор далайн эрэг дээр хоночихоё хэмээн хаалгийн саваад гараад явчихав. Бина гэрээсээ хол бас харанхуйд байх дургүй болоод ч тэр үү улам л хэцүү санагдах ба зочид буудлын lounge-аас халуун кофе мөн текилла саванд хийлгүүлж аваад элсэн дээр очин суулаа. Тэгээд гэнэтхэн гэр бүлээ санан ээж аав хоёр луугаа залгана.

Аав "Миний үр юу хийж байгаа юм"

Бина "Хүний нүүр будах ажлаар ирээд далимаар нь амардаг юм уу гээд л сууж байна. Та хоёр юу хийж байна. Хоолоо идсэн үү?"

Аав"хараахан идээгүй л байна. Захиалга ихтэй байна. Ээж нь энд тахиагаа шараад нагац эгч чинь хоол зөөгөөд байж байна. Миний охин харанхуйд ганцаараа зүгээр юм уу? Эртхэн орж амарсан нь дээр шүү. Орой үдэш аюултай"

Бина "хоолоо сайн идээрэй. Бас сайн амраарай. Охин нь заавал амжилтанд хүрээд та хоёрыгоо ажил хийлгэхгүй амьдруулнаа. Тэр болтол жоохон л хүлээчих"

Аав"миний охин ээж аав хоёр нь энэ ажлаа хийх дуртай болохоор л хийдэг юм шдээ. Битгий санаа зов. Бас миний охин заавал амжилтанд хүрнэ ээж аав хоёр нь итгэж байгаа шүү"

Ээж"миний гэрэл гэгээ ганцаараа юу хийж суугаа юм бэ?"

Бина"зүгээрээ ээжээ одоо охин нь орж амарлаа. Дараа дахиад ярья. Хайртай шүү бас нагац эгчид мэнд хүргээрэй"

Бина утсаа таслан тэнгэр ширтэн хэвтээд хэзээ өөрийгөө амжилтанд хүрхээ бас хэзээ гэрийнхэнтэйгээ уулзах тухайгаа бодно. Эцэг эхээ бодохоор л ямар гайхалтай хүмүүс гэдгийн санаж, тэдэнтэйгээ уулзахыг хүсдэг болохоор өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс хурна. Удалгүй Бинагийн ойролцоо гурван эмэгтэй явах ба тэд Лорены тухай ярьж байсан юм. Үүнийг нь сонсоод Бина тэднийг Жонигийн найзууд гэдгийг ойлгосон юм.

+Orchids+Where stories live. Discover now