Slice XXXII

136 24 3
                                    

Лорен Бинагийн араас гүйсэн ч Бина харагдахгүй байх ба удалгүй мотоциклоо унан зам руу гаран явж эхэллээ. Удалгүй зам даган дааран алхах Бинаг олж харан хурдаа нэмэн араас нь очин зогслоо. Лорен Бинаг татан зогсооход Бина айсан харцаар түүн рүү харахад Лорен чанга гэгч нь тэврэн авлаа.

Лорен: чанга орилсонд уучлаарай

Бина: миний мэдэхгүй аймшигтай зан чанарууд чамд их байдаг бололтой

Лорен: би ийм хүн бишээ Бина

Бина: тэгвэл би л чамайг ийм болгоод байгаа юм байна

Лорен: Бина гуйя, би өмнөх алдаагаа давтмааргүй байна. Битгий ингэ л дээ, би хэт их сэтгэл хөдлөл гаргачихлаа гэхэд Бина түүний хажуугаар зөрөн дуулга аван өмсөн зогслоо.

Тэд явсаар Бинагийн гэрийн урд ирэх ба Бина дуулгаа тайлж өгчихөөд юу ч хэлэлгүй орох гэтэл Лорен түүний гараас татан "hey hey"

Лорен: би яаж чамайг ийм байдалтай оруулах юм бэ? Гомдол нь тайлагдсан уу хэмээн Бина руу ширтэхэд Бина өөр тийшээ харан "би гомдоогүй ээ"

Лорен: гомдоогүй байтлаа над руу эгцэлж ч харахгүй байдаг юм уу?

Бина: гомдоогүй гээд байна

Лорен: тэгвэл над руу нэг эгцэлж хараад үдэлтийн үнэсэлтээ өг гэхэд Бина түүн рүү харан гараа үнэсчхээд уруулан дээр нь гараа наах нь тэр. Лорен инээн түүнийг өөртөө татан "энэ эмэгтэйг хараад байгаарай. Яаж ийм инээдтэй байдаг юм бэ? Ер нь танайх руу оръё"

Бина: ЮУ?

Лорен: яагаад тэгтлээ гайхаад байгаа юм. Хоёулаа нэгнийхээрээ орж гардаг л биз дээ. Чамайг унттал хамт баймаар байна

Бина: сарын тэмдэг ирчихсэн болохоор зүгээр гэртээ харь

Лорен: яасан муухай бодолтой хүн бэ? Хүн зүгээр тэвэрч өгөх гэж байхад. Чи үргэлж ийм зүйл бодлог байхнээ

Бина улайн: ю-юу яриад байгаа юм. Сарын тэмдэг ирэхээр угаасаа уур хүрээд хэцүү болчихдог юм. За би ер нь орлоо гэхэд Лорен араас нь гүйн даган орлоо.

Бина Лоренд гүзээлзгэнэ угааж өгөн урд нь тавиад "үүнийг идээд зурагт үзэж бай. Би усанд орчихоод ирье. Тэнэг зүйл битгий бодоод байгаарай. Өглөө хичээлтэй болохоор одоо усанд орох гэж байгаа юм" гэхэд Лорен жуумалзан "алчуур хэрэгтэй бол хэлээрэй. Дуртайяа оруулж өгнө шүү"

Бина: битгий галзуур

Бина уснаас гарч ирчихээд тэд хамтдаа суулаа. Бина даалгавраа хийн суух бол Лорен түүний хажууд гүзээлзгэнэ идэн түүнийг ширтэх ажээ. Бина Лорены харцыг мэдрэн "яагаад ингэтлээ ширтээд байгаа юм?"

+Orchids+Where stories live. Discover now