Slice XXXIX

104 22 5
                                    

Лореныг явснаас хойш хэдийнээ сарын хугацаа өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд Бина дипломын ажилдаа бэлдэн зарим өдрүүддээ ажилдаа яван нэгэн хэмнэлээр амьдарч байсан юм. Хаа нэгтээ Лореныг бодон түүнтэй өнгөрүүлсэн дурсамжуудаа эргэн нэг санадаг билээ. Лорен ч мөн Италид ихэд алдартай болсон ба анхнаасаа л хүмүүс мэддэг байсан учраас улам л олны анхаарлын төвд үзэгддэг болсон юм. Бина Лореныг санаад байвал интернет ороход л хангалттай болсон билээ.

Өнөөдөр Жэксоны хамтран ажилладаг нэг брэндийн загварын шоу болох ба Жэксон Эми, Бина хоёрыг хамт явахыг хүссэн билээ. Бина ажлаа дуусгаад өөрийнхөө нүүрийг будан хувцсаа сольж өмсөөд загварын шоу болох газартаа түрүүлэн очсон юм. Жэксон Эми хоёр хүмүүстэй ярилцан зогсож байлаа. Удалгүй Жэксон Эми хоёр Бинаг ирж байгааг харан инээмсэглэн угтан авлаа. Бинагийн бэлхүүсээр тэврэн өөртөө ойртуулан зогсоолоо.

Жэксон: энэ бол бидний сайн найз Бина гэдэг юм. Чамтай адилхан Солонгос хүн. Харин энэ залууг Феликс гэдэг юм. Бас л Солонгос хүн бас миний найз гэхэд Бина түүнийг ширтэхээ зогсоож чадахгүй байсан юм. Учир нь Феликс гэх залуу байж боломгүй царайлаг нэгэн байсан ба хоолой нь хүртэл сөөнгө яг л Бинагийн сонирхдог төрлийн залуу байсан юм.

Феликс гэх залуу загварын шоуг нээн алхах ба үнэхээр л төрчихсөн гэмээр залуу байсан юм. Тэд шоуны дараах after party-руу очин Жэксон Эмиг дагуулан уух зүйл авахаар явсан бол Феликс ганцаараа зогсох Бинаг олж харан түүн рүү дөхөн ирлээ.

Феликс: тэгэхээр англиар ярьж болно биз дээ? Багаасаа Австралид байсан болохоор Солонгос хэлэндээ сайн бишээ хэмээн дулаахнаар инээмсэглэлээ

Бина: Жэксоныг надаас өөр Солонгос найзтай байсан гэж мэдсэнгүй. Щоуны үеэр чи бүгдийн эзэгнэж чадсан шүү. Юуны түрүүнд баяр хүргэе хэмээн барьж байсан оргилуун дарсаа тулгалаа.

Феликс: чамайг нүүр будагчаар ажилладаг гэж сонссон. Удахгүй их сургуулиа төгсөнө гэсэн байхаа? Хүн бүрийн чаддаг зүйл биш шүү дээ. Үнэхээр мундаг юм

Бина: үгүй дээ, зүгээр л хөдөлмөрч нэгэн гэвэл зохих байх. Харин чиний хувьд модел хийгээд хэр удаж байгаа вэ?

Феликс: удаагүй ээ, 2 дох жил рүүгээ л орж байна

Бина: тийм байх нь

Феликс: үүний дараа хаашаа явах юм? Би чамайг хүргээд өгч болох уу? гэхэд Бина Лореноос салаад дөнгөж нэг сар болж байж шууд л танихгүй эрэгтэйгээр гэртээ хүргүүлэх нь зүй ёсонд нийцэхгүй гэж үзсэн тул эелдгээр татгалзлаа. Удалгүй Феликс нэрийн хуудсаа гаргаж ирэн Бинад өгөн "хэзээ ч хамаагүй хэрэг болвол залгаарай. Би чамайг болзоонд авч явахдаа баяртай байх болно шүү" хэмээн ирмэчхээд яваад өглөө. Магадгүй Бина Лорентой учрахаас өмнө Феликс түүнд болзох тухай хэлсэн бол Бина догдлоод хөл нь газар хүрэхгүй баярлах байсан бизээ. Гэсэн хэдий ч хэдийнээ өөр нэгнийг хайрлачихсан учраас, түүнийгээ мартаж чадахгүйгээс хойш яалтай билээ дээ.

+Orchids+Where stories live. Discover now