Slice XXIII

155 20 3
                                    

Лорены гэрт хоносны дараа өдөр нь үнэхээр гоё эхлэдэг. Түүний үнэр шингэсэн зөөлхөн орон дээр нь зузаан хөнжлийг нь нөмрөөд бөх гэгч гь унтаад сэрэх нь үнэхээр үгийн хэлэхийн аргагүй гайхалтай билээ. Өнөөдөр ч мөн адил тэр өдөр нь байх ба би дөнгөж сэрчхээд хажуу тийш харахад Лорен байхгүй байлаа. Оронд нь (orchids) цахирмаа, сараана цэцэг хоёрыг нийлүүлсэн баглаа цэцэг хажууд минь хэвтээстэй байх нь тэр. Өөрийн эрхгүй цэцгийн баглааг аван инээмсэглэн зогсоод байж байтал өрөөний хаалга тогшин Лорен кофе барин орж ирлээ. Гэнэтийн түүний үйлдэлд сандарч байсан ч цэцгээ үнэрлэсэн хэвээр түүн рүү инээмсэглэнэ. Лорен ч мөн орон дээр урд минь ирж суугаад тааварлахын аргагүй инээмсэглэх аж.

Лорен: сайхан амарсан уу? хэмээн барьж байсан кофегоо өгөв

Би: баярлалаа хэмээн эв хавгүй хэлэн кофеноос балган орны хажууд тавьлаа

Би: амттай байна. Ингэж мундаг кофе чанадгийг чинь мэдээгүй юм байна

Лорен: мэдэхгүй байх чинь аргагүй шдээ, биднийг үерхэж эхлэснээс хойш чи зөвхөн өнөөдөр л манайд ингэж тухтай үлдэж байна. Нэг үгээр өглөөний цайгаа ууж байна

Түүний "үерхэж эхэлснээс хойш" гэх үгийг сонссон би хэзээнээс эхлэж үерхсэнээ гайхан бодно. Заримдаа олон зүйл бодолгүй харагдаж байгаа зүйлсийг тэр чигээр нь хүлээж авах хэрэгтэй ч юм шиг.

Би: тэгэхээр бид хэзээнээс үерхэж эхэлсэн юм?

Лорен: миний хувьд кино үзэж эхэлснээс хойш

Би: тоглож асуусан ч ингэж хариулна гэж бодсонгүй. Бас үерхэлд ингэтлээ нухцтай ханддаг гэж бодсонгүй

Лорен зүрхээ барин: ахх энэ эмэгтэй намайг шархлуулах үгсийг зүгээр л амнаасаа урсгах юмаа

Би инээн: тэгэхээр намайг цахирмаа цэцгэнд дуртайг яаж мэдсэн юм гэхэд Лорен юу ч хэлэлгүй уруул дээр минь үнэслээ. Тэгээд нүд рүү минь хараад "ямар их юм асуудаг юм" хэмээн дахин үнэслээ.

Лорен намайг хаашаа ч юм дагуулж болзоонд авч гарахаа хэлсэн ба би чимээгүй л түүнийг даган явна. Юу төлөвлөснийг нь мэдэхгүй ч өөрөө бэлдсэн зүйлдээ баярлаад жоохон хүүхэд шиг гэдэг нь. Удалгүй Chinatown-нд байрлах Хятад хоолны газар ирсэн байх ба орохоосоо өмнө гарыг минь үнэсэн хаалга онгойлгож өгөх нь тэр. Бүхэл өдөр нялууралдаж, яг л хосууд мэт жаргалдаа умбан явсан болоод ч тэр үү Лореноос холдохыг хүсэхгүй байсан юм. Орой түүний хамтлаг бэлтгэлтэй гэсэн болохоор хамт очих эсэхтээ эргэлзэнэ. Биднийг гадаа хөтлөлцөөд адхаж байхтай зэрэгцэн хоёр охин Лорен дээр ирэн зургаа даруулахыг хүсэх нь тэр. Тэгэхээр тэр хэдийнээ од болоод эхлэчихэж. Би тэдэн дээр очин утсыг нь аван тэдний зургийг дарж өгөх ба өнөөх охидууд намайг түүний найз охин нь уу хэмээн асууна. Би юу гэж хэлхээ мэдэхгүй байсны хажуугаар Лорег дөнгөж карераа эхлүүлж байгаа уран бүтээлч болохоор түүний замд саад болохыг хүсээгүй юм. Удалгүй Лорен өөрөө түрүүлж ам нээн "тиймээ, найз бүсгүй маань. Хөөрхөн байгаа биз" хэмээн гарнаас минь атгачихав. Өнөөх охидууд ч мөн толгой дохин цааш явлаа.

+Orchids+Where stories live. Discover now