Slice XXXXII

113 24 8
                                    

Феликс Клейр хоёр урд нялууралдан явах бол Бина нүдээ эргэлдүүлэн хойно нь чимээгүй суун явна.

Клейр: нээрээ танай найз чинь бас ирнэ гэсэн билүү?

Феликс: тиймээ, оччихсон хүлээж байгаа байх

Бина: уучлаарай та хоёр юуны тухай ярьж байгаа юм? Би хүнтэй танилцахгүй гэж хэлсэн шүү

Клейр: хэн чамайг хүнтэй танилцуулах гэсэн юм. Зүгээр чимээгүй дагаад яв

Бина: ойлголоо даргаа


Бина: өө ямар гайхамшигтай дессертний газар гэхээрээ шөнийн цэнгээний газар шиг харагддаг байна аа? Хатагтай Клейр

Феликс: Бина битгий уурлаа, угаасаа дотор ширээ бэлдүүлчихсэн байгаа тэнд бүхий л төрлийн амттангууд байгаа

Бина: тэгж яривал энэ газар манай найзын нөхрийнх нь шөнийн цэнгээний газар гэдгийг мэдэх үү? хэмээн зогсож байтал дотроос нь Эмили Тау хоёр гараад ирэх нь тэр. Бина Эмиг дуудан тэдэн рүү очтол Эми Тау хоёр сүнс харсан юм шиг барайгаад зогсчих нь тэр.

Эмили: Бина хоёулаа түр уулз-

Тау: Бина дотор Лорен байгаа. Гэхдээ ганцаараа биш найз бүсгүйтэйгээ байгаа гэхэд Бина дуугаа хураан хэсэг зогсоод Клейр рүү харан "орохгүй юм уу? Орж хурдан бүжиглэцгээе. Та хоёр ч бас хамт орно биз дээ?" гэхэд Маркаас бусад нь бүгд дуугаа хураах ба Марк л ганцаараа юу болоод байгааг ойлгохгүй байгаа ганц хүн нь байсан юм.

Бина инээн: би зүгээр шдээ, бид салаад удаж байна. Тэгээд ч би энд хүнтэй танилцах гэж ирсэн. Маркын найз нь гэсэн гэхэд л Марк энд юу болоод байгааг ойлгосон юм

Бина хамгийн урд нь гаран дотогш орох гэж байхтай зэрэгцэн Эми Бинагийн гарнаас татан "түүнтэй тааралдана гэдэгтээ итгэлтэй байна уу? Дотор байдал их хүнд байгаа" гэхэд Бина инээмсэглэн "зүгээрээ надад ямар ч хамаагүй. Тэр хүнтэй гэрлэнэ үү, үерхэнэ үү, хүүхэдтэй болно уу надад хамаагүй" хэмээн дотогш орлоо.

Бина биеэ чангалан дотогш ортол Лорен нэгэн эмэгтэйтэй хамт нялууран хамтдаа бүжиглээд зогсож байх нь тэр. Үүнийг харсан Бинагийн зүрхийг базаад авсан мэт санагдах бол Лорен хэт их согтолттой өнөөх эмэгтэй рүүгээ жуумалзан харан зогсоно. Бина тэднийг тоолгүй Маркийн араас даган ширээн дээр ирж суулаа. Клейр Бинад санаа зовон түүнд Лореныг харуулахгүй хэмээн албаар хаан хажууд суух нь тэр. Харин Эми Тау хоёр Лорен руу очин Тау Лорены чихэнд Бинаг ирсэн тухай шивнэхэд Лорен Бинагийн сууж буй ширээ рүү харах гэж оролдсон ч түүнийг Марк Клейр хоёр хаагаад суучихсан байлаа.

+Orchids+Where stories live. Discover now