Slice XXIV

145 18 6
                                    

Их ажилд дарагдаж явсаар нэг л мэдэхэд Баасан гариг болчихож. Дараа 7 хоногоос эхлээд хамгийн сүүлчийн шинэ семестр эхлэж байгаа тул Мягмар, Лхагва гаригт сургууль дээр очно. Бусад өдөр нь ажиллах учраас эртнээс ядарч унахдаа сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өглөө сэрүүлгээ сонсоод арай гэж орноосоо өндийн ажил руугаа явлаа. Өнөөдөр яагаад ч юм бие тавгүй байхын зэрэгцээ цагаа агаар ч мөн сэрүүхэн бүрхэг байсан юм.

Би: өглөөний мэнд

Франциско: өглөөний мэнд. Өвдсөн харагдаж байна. Халуун цай оруулаад өгөх үү?

Би инээмсэглэн: баярлалаа Франциско

Ажил ар араасаа ундарч эцэст нь амс хийх зай гаран сандал дээрээ суун гадаахыг ширтэнэ. Өнөөх бүрхэг цаг агаар чинь аадар бороогоор солигдох нь тэр. Нью-Йоркод бороо орохоор яг л Готам хот шиг болчихдог. Энэ нь миний Нью-Йоркод хайртайгийн нэг шалтгаан. Лорен явснаас хойш бүтэн долоон хоног өнгөрсөн байх ба гол асуудал нь тэр миний зурвас болоод дуудлагад нэг ч хариу өгөөгүй билээ. Магадгүй бичих албагүй байх л даа гэхдээ амьд эсэх нь мэдэгдэхгүй болохоор дэмий санаа зовон сууна. Эсвэл би ганцаараа их зүйл бодоод хөөрчихсөн юм болов уу? Бусад хосууд уг нь ингэдэггүй л юмсан. Ажлын цаг дуусч ойрд Эмитэй уулзаагүй болохоор түүний дарсны дэлгүүрээр дайраад гарах санаатай очтол дотор нь Лорен гэгээн дүрээрээ зогсож байв. Аль хэдийн энд ирчихээд хэлээгүйд нь гайхаж дотогш орох эсэхтээ эргэлзлээ. Эцэст нь түүнийг харсандаа миний бие надад захирагдалгүй дотогш орчихов. Хаалга дуугарч Эми над руу харан инээмсэглэх бол Лорен ч мөн над руу харав. Эмигийн хажууд нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй зогсож байсныг дурдах хэрэгтэй байх.

Эми: Бина, ажил нь тарчихсан юм уу? Бид гурвыг яаж мэдсэн юм. Лорентой яриад ирсэн юм уу

Лорен: ирэхээ хэлэхгүй дээ

Би: Эмитэй л уулзах гэж ирсэн юм. Бас би чамайг амьд үгүйд чинь эргэлзэж хий дэмий чамд санаа зовж энэ долоо хоногийг өнгөрүүллээ. Ирчихсэн байсан юм бол түүнийгээ хэлэх хэрэгтэй биз дээ?

Лорен: новш гэж би утсаа эвдэлснээ чамд хэлэхээ мартчихаж. Завгүй байсан болохоор холбоо барьж чадсангүй

Би: тэгээд энд хэзээ ирсэн юм?

Лорен: уржигдар

Би: тийм байх нь

Ирчихээд хоёр хонож байж надтай нэг ч холбогдоогүй бас тэгэхийг ч хичээгээгүйг нь хараад гэнэт л дургүй минь хүрээд явчихав. Гэсэн ч түүнийг тоолгүй Эми рүү харан яриагаа үргэлжлүүлсэн юм.

+Orchids+Where stories live. Discover now