Төрсөн өдрийн үйл ажиллагаа дундаа орж гэрийн үйлчлэгч хамгаалагчаас авахуулаад бүгд инээд хөөрөөр дүүрэн нэгэн орой өнгөрлөө.
Бэкхён харин тагтан дээр ганцаараа ямар нэг зүйл эргэцүүлэн зогсоно.
Түүний араас Кай гарч ирлээ.
Кай "юу бодоод байгаа юм? эрхэм дээдсээ эсвэл хүрэн хүү гэх ёстой юм болов уу?" гэсээр хөнгөн инээмсэглэл тодруулахад
Бэкхён түүн рүү муухай хараад "өдөр бүр нас үрчлээ нэмээд бие чинь өвдөж, даарч, халууцаж есөн шидийн хэрэггүй зүйл мэдрэх тэгээд сайхан байна уу? " гэж асуухад
Кай инээмсэглэн тэнгэр өөд ширтээд "мэдээж сайхан байна. Энэ чинь л амьд байгааг минь мэдрүүлж буй зүйлс шүү дээ. Мөнхийн залуу, хэдэн мянган жил амьдраад ч яах билээ дээ хүн болсон арван найман жилд чөтгөр байсан хэдэн мянган жилээс илүү их амьдрал үзлээ.
Аз жаргалыг мэдэрлээ. Хэдий нас нэмж муугаар хэлбэл үхэх жил нэгээр ойртож байгаа ч гол нь үүнд байгаа юм биш харин төрсөн өдрөөр минь бусдаас надад ирэх хайр нь хамгийн чухал байгаа юм. Тэгээд л би төрсөн өдөр тэмдэглэх дуртай. Үнэхээр аз жаргалтай байдаг юм" гэхэд
Бэкхён түүнийг ширтэж байснаа "сайн байна, хүн болоод харамсаж байгаа байх гэтэл жаргалтай байгаа бололтой" гэснээ хөнгөн санаа алдав.
Кай юунаас болж санаа алдаж байгааг гадарлах тул "магадгүй одоо цаг нь болсон байх. Тэр хэдийн арван найм хүрсэн. Энэ бага тоо биш шүү" гэхэд
Бэкхён дахин санаа алдаад "чөтгөр шулмаас үхтлээ айдаг хүүхдэд яаж чи бид хоёр чөтгөр бас бид сүй тавьсан гэж хэлэх болж байна аа? энэ чинь чиний бодож байгаа шиг амар зүйл биш" гэхэд
Кай бага зэрэг инээмсэглээд "гэхдээ л энэ бодит үнэн, чи түүнд хэлэхгүй байгаа ч тэр үүнийг бага ч гэсэн мэдэрч байх ёстой. Ер нь бол чи хүчийг нь хэдий хорьж байгаа ч хүч нь түүнд байгаа гэдгээ үргэлж мэдэгдэж байгаа. Үүнийг чи ч бас мэдэж байгаа шүү дээ" гэсээр хариулт хүлээх мэт түүнийг ширтэнэ.
Бэкхён тэнгэр өөд ширтээд "тийм шүү, чи зөв. Хэдий хүчийг нь би хорьж байгаа ч түүний дотор ямар нэг далд хүч байгааг Эми ч бас мэдэрч байгаа байх. Бас Эми том болох тусмаа улам л хүчирхэг болж байна. Арга ч үгүй биз дээ харанхуйн тайжийн хүүхэд юм чинь. Одоо бол би түүнийг маш хянамгай харж байхгүй бол бага ч болов түүний хүч гарч ирэх болсон. Саяхан л гэхэд Эми бид хоёр шөнө юм яриад гадуур жоохон алхаж байсан юм. Гэтэл тэр сүнс харсан. Бас сүнс гэж мэдэхгүй амьд хүн гэж бодоод л түүнтэй яриад байсан. Азаар шөнө дунд болж байсан болохоор ойр хавьд хүн байгаагүй юм. Бас би түүнийг үнэнийг мэдээд ямар их айхыг нь төсөөлж байсан болохоор би ч бас тэр сүнстэй хүн юм шиг л ярьсан" гэхэд
KAMU SEDANG MEMBACA
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
Fiksi PenggemarГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.