Ep-40 "Spa day"

8.4K 758 57
                                    

Тэднийг хаалгаар ороход үсний өнгө нь өөр өөр боловч яг л тэднийг тосож авсан шидтэн шиг маш олон шидтэн тэднийг угтлаа.
Шас үстэй шидтэн "сайн байцгаан уу? та бүхний захиалсан алтан багцад манай бүх үйлчилгээ багтдаг бөгөөд бүсгүйчүүд болон эрчүүдээрээ тусдаа явна шүү" гэв.
Түүний хажууд байсан цэнхэр үстэй шидтэн "эрчүүд нь намайг дагаад яваарай" гэсээр Бэкхён Чанёол хоёрыг хүлээн зогсоно.
Бэкхён Эмид хандан "энд бүх зүйл үнэхээр төгс байдаг болохоор дэлхийн хаана ч энд амарсан шиг амарч чадахгүй байх. Бид энд гурав хононо өдөр бүр өөр өөр хөгжилтэй зүйлс хийнэ. Тиймээс сайхан амраад ав. Хөтөч шидтэн чинь юу юу хийх ёстой бүгдийг хийж дуусаад бидний хонох өрөөнд хүргэж өгнө" гэсээр Эмигийн уруул дээр үнслээ.
Эми "ойлголоо тэгж байгаад уулзъя" гээд нөгөө шар үстэй бүсгүйг данган цааш явлаа.
=================
Хөтөч "энэ бол бүсгүйчүүдэд зориулсан хэсэг байгаа юм. Хамгийн эхлээд та хоёр бурхдын ариун рашаанд усанд орно. Энэхүү рашаан нь ядаргаа тайлна мөн ямар нэг бэртэл гэмтэл өвдсөн зүйл байгаа бол тэр нь шууд эдгэрдэг юм" гэсээр тэднийг орохыг урин гараараа заалаа
Эми Нана хоёр хаана хувцсаа тайлах юу өмсөх гээд л юу ч мэдэхгүй байсан тул хий дэмий л хоёр бие рүүгээ харна.
Хөтөч "өө тийм л дээ, нээрээ хувцсаа ч солиогүй байгаа ш дээ Тоби" гэж дуудахад яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг маш бяцхан эгдүүтэй шидтэн охид гараад ирлээ.
Хөтөч "энэ бол улаан Тоби, ногоон Тоби тэд та нарт үйлчлэх ба хувцас болон бусад хэрэгтэй зүйлсээ тэдэнд хадгалуулж болно" гэхэд
Нөгөө хоёр бяцхан шидтэн гартаа байсан бяцхан савааг дохих төдийд Эми Нана хоёр хувцасгүй нүцгэн болсон байв.
Эми Нана хоёр гайхсаар том харахад ногоон Тоби "бид та хоёрын хувцсыг хадгалж байгаа бас эндээс гарахад чинь бид та нарт алчуур хувцас бэлдэж өгнө"
Улаан Тоби "юм уух эсвэл юм идмээр бол хэлж болно бид бурхдын идэх дуртай төрөл бүрийн амттанаар үйлчилдэг" гэсээр эгдүүтэй инээмсэглэлээ.
Хөтөч "одоо та бүхэн рашаандаа ордоо"
Эми Нана хоёр яг л үлгэрийн ном дотор ороод ирсэн мэт үнэхээр гайхалтай санагдана.
Тэдний байгаа өрөөг дүрслэн хэлбэл хаа сайгүй хөвөн зөөлөн үүлс бас нэг үүлээс нөгөө үүл рүү хүрхрээ шиг урсах шидэт тоосонцор өрөөний голд жижиг усан сан шиг зүйл бас бурхдын рашаан гээд байгаа зүйл нь яг л халуун рашаан шиг буцлах ба өнгө нь бүдэг яагаан өнгөтэй байх нь бүр ч хачин.
Эми Нана хоёр рашаанд ороход хөтөч "би гадаа хүлээж байя, бас та бүхэн хүссэн зүйлсээ ярьж болно гэртэй байгаа юм шиг чөлөөтэй байгаарай. Манай spa-н хана тусгай шидээр бүрхэгдсэн тул гадагшаа огт сонсогдохгүй бас Тоби нараас санаа зовох хэрэггүй дээ тэдний тархи хэтэрхий жоохон болохоор өөрсдийн хийх ёстой ажил болон уух зүйлс, идэх амттанаас бусдыг огт ойлгодоггүй юм" хэмээн инээмсэглээд гарлаа.
Түүнийг гарсны дараа Нана "бурхан минь гэж үнэхээр ийм газар байдаг гэж үү? бас хамгийн гайхалтай нь энэ рашаанд орж ирэх төдийд л хамаг бие амраад эрч хүчээр дүүрэн болж байгаа биз?" гэсээр итгэж ядсан байдалтай асуухад
Эми ч бас ийм газрыг огт үзэж байгаагүй болохоор нэлээд алмайрсан харагдана.
Эми "тийм шүү, өвдөх өвчин стресс бухимдал бүгд үгүй болж байна"
Нана "тийм шүү, би ч үнэхээр азтай юмаа, надаас өөр бурхдын spa-д амарч үзсэн энгийн нэгэн байхгүй байхаа. Энэ яг л мөрөөдөл шиг юм" гэсээр эргэн тойрноо харахад
Ногоон Тоби Нанагын үсийг самнах ба "мөрөөдөл гэж юу вэ? амттан уу? ямар амттай вэ?" гэсээр томоогүй харцаар тэдэн рүү харах нь үнэхээр эгдүүтэй.
Нана Эми хоёр зэрэг инээгээд "тийм ээ үнэхээр сайхан амттай" гэхэд
Улаан Тоби "хөөх идэж үзэх юмсан" гэсээр байдгаараа малийна.
Ногоон Тоби "үзэсгэлэнт бүсгүйчүүдэд, цэцгийн охь, шидэт модны үндэс, мөнхийн жаргалын үрээс гарган авсан эрдэнийг хийлээ. Энэ эрдэнэ бүсгүй таны гоо үзэсгэлэнг улам тодотгох болно оо" гэсээр ягаан өнгөтэй мөсөн чихэр шиг зүйлсийг усанд хийхэд төд удалгүй усны өнгө тод ягаан болсон байв.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora