Ep-41 "Чимээгүй үхэл"

7.3K 735 80
                                    

Бэкхён нөгөө бүсгүй рүү ширтсээр "чи хэн юм? яагаад үргэлж намайг дагаад байдаг билээ?? бас чи энд байхыг бодоход бурхан хэрэг үү? эсвэл хуурч орж ирээ юу?" гэж ар араас нь асуухад
Бүсгүй чимээгүй зогсож байснаа эргэж харан гадуураа өмссөн байсан хүрмээ доошлуулахад түүний хоёр далны хооронд далавч байсан ул мөр байх ба эргэж харан ханцуйгаа хойшлуулахад түүний бугуйн дээр эрвээхий шидтэний тэмдэг байх нь тэр.
Бэкхёны нүд томрон "тэгэхээр чи эрвээхийн шидтэн байх нь ээ? тэгээд л наашаа орж ирж чадсан байх нь" гэж асуухад
Нөгөө бүсгүй "байсан гэвэл илүү тохирох байх" гэв.
Бэкхён "яагаад байсан гэж? далавчгүй болсон болохоор уу? чи ямар нэг зүйл надад хэлэхийг хүссэн юм уу? яагаад намайг хаана ч явсан дагаад байгаа юм? сургууль дээр байхад л би чамайг хүн биш гэдгийг анзаарсан гэхдээ бурхан уу? чөтгөр үү? ялгаж чадахгүй байсан болохоор тоохгүй орхисон юм гэтэл чи одоо хүртэл намайг даган энд ирсэн байна чи юу хүсээд байгаа юм?" гэж асуухад
Бүсгүйн нүд тэр чигтээ хар болон Бэкхёны гараас атгаад "үхэл ойртсоор байна. Бурхдыг бүгдийг нь үгүй хийхээр шийдсэн хагас цустан байсан ч хамаагүй, бурхангүй дэлхий бурхангүй ертөнц энэ яг л там шиг байх болно. Орчлон дээр гэрэл гэгээтэй юм үлдэхгүй нь" гэсээр түүний нүднээс нулимс урсана.
Бэкхён "юу гэсэн үг юм? хэн бурхдыг устгах гэж байгаа юм? хэн??"
Бүсгүй "Сүүлийн найдвар бол чи Бэкхён, чи бол гэрэл харанхуй хоёрын дундаас гарсан эгэлгүй хүчтэн. Чиний дотор гэрэл ч тэр харанхуй ч тэр аль аль нь байгаа. Бүх зүйл харанхуй болохоос өмнө чи ертөнцийг гэрэлтүүл. Үүнийг чамд хэлэх гэж би удаан хүлээлээ. Эцсийн дусал цусаа чамд өргөе миний цус чамд хөтөч хийж өгнө, миний хүч чинийх болно харанхуйн эзэн минь.Чи л зөвхөн харанхуйн ертөнцийг зөв залах хүн нь гэтэл хэн нэгэн чиний харанхуйн ертөнцийг аажмаар маш удаанаар өөрийн болгож байна. Одоо чи өөрийн биеийн нөгөө талыг олсон. Чиний хатан маш хүчирхэг бас сайхан сэтгэлтэй нэгэн та хоёр нэгдээд үхлийг зогсоож чадна. Чиний мэддэг маш олон бурхад үхсэн. Чимээгүй үхэл. . . үхлийн бурхан ч мэдэж чадахгүй тийм үхэл. Ертөнц тэр чигтээ галзуур ч байна хэнд ч битгий итгэ яг одоо энэ муухай газраас яв" гэж хэлэх нь тэр.
Бэкхён "чи юу яриад байгаа юм бэ?? яагаад би гэж би юу хийх ёстой юм?" гэж ойлгож ядан асуухад нөгөө бүсгүй Бэкхёны гараас атгахад бүсгүйн зүрхнээс ганцхан дусал цус гэрэлтэн явсаар Бэкхёны гар луу орчих нь тэр. Бэкхёны баруун гарын алга дээр нэгэн учир битүүлэг тамга шиг зүйл гарч ирэн алга болоход нөгөө бүсгүйн хамаг бие харлан газар унах нь тэр.
Бэкхён "хөөе чи зүгээр үү?" гэсээр бүсгүйн чээж хэсгийг дээш өргөхөд
Бүсгүй сүүлийн амьсгаагаа хүчлэн аваад "хэнд ч битгий итгэ, эрвээхийн шидтэнд итгэж болохгүй" гэж хэлээд амьсгал хураачих нь тэр.
Бүсгүйн бие яг л шатсан мэт хормын дотор үнс болон замхран алга боллоо.
Гэвч хамгийн хачирхалтай зүйл нь бүсгүйн сүнс үхэгсдийн ертөнцөд буюу Бэкхёны мэдэлд ирсэнгүй. Бүсгүйн хэлээд байсан чимээгүй үхэл нь энэ бололтой. Бурхад шидтэн үхэж байхад сүнс нь үхлийн бурхан болох Бэкхёнд ирэхгүй байгаа юм бол хаашаа явж байгаа хэрэг үү??
Бэкхён харсан зүйл бүсгүйн хэлсэн үгэнд цочирдсондоо хэсэг гөлрөн сууж байгаад эргээд өрөөндөө очлоо.
Бэкхён өнөөдөр энд хонохгүй явахаар шийдсэн байв. Бүсгүй үнэн хэлсэн байлаа ч эсвэл худал хэлсэн байсан ч хамаагүй түүний баттай хэлсэн зүйл нь "эрвээхийн шидтэнд итгэж болохгүй, эндээс яв" гэдэг сануулга байсан юм.
==================
Бэкхёныг өрөөндөө орж ирэхэд Эми "ямар уддаг юм бэ?" гэснээ түүний гар руу харан "дарс хаана байна?" гэж асуулаа.
Бэкхён Эми рүү ойртон түүний чихэнд "бурхдын ертөнцөд ямар нэг муу зүйл болсон бололтой бид яг одоо эндээс явах хэрэгтэй байна хувцсаа өмс" гэж шивнэлээ.
Эми ч толгой дохин хурдхан хувцсаа өмсөв.
Бэкхён Эми хоёр чимээгүй өрөөнөөсөө гаран Чанёол Нана хоёрыг авахаар өрөө рүү нь явлаа.
Тэдний өрөөний гадаа ирээд Бэкхён Эмигийн гараас хөтлөн ямар нэг тарни шиг зүйл хэлэхэд хаалгыг шууд нэвтлэн оров.
Чанёол Нана хоёр үнэхээр л хэлсэн шигээ романтик үдшийг өнгөрөөж байгаа бололтой. Яг үнэндээ тэд нөгөө зүйлийг хийж байсан юм.
Бэкхён Эми хоёрыг ороход Чанёол Нана хоёр орилох гэхэд Бэкхён бас нэг шид ашиглан тэднийг юу ч дуугарахгүй болголоо.
Бэкхён "бурхдын ертөнцөд нэг л хачин зүйл болоод байна, яг одоо бид явах ёстой. хувцсаа өмс" гэж шивнэхэд Чанёол Нана хоёр маш их гайхаж басхүү ичиж байсан ч Бэкхён огт тоглоом хийгээгүй царайтай байсан тул хурдхан хувцсаа өмслөө.
Тэд өрөөнөөс гаран аз жаргалын spa-гаас гарах гарц хайна гэвч хаа сайгүй харуул болсон байх ба саяхан л диваажин шиг байсан энэ газар яг л дайн болох гэж байгаа мэт бэлтгэлтэй болсон байв.
Тэднийг яахаа мэдэхгүй явж байтал улаан, ногоон Тобинууд гараад ирэх нь тэр. Бэкхён түүн рүү дайрах гэтэл улаан Тоби "би тусалж чадна" гэв.
Эми "нээрээ гэж үү?"
Бэкхён хөмсгөө зангидан "бид хэнд ч итгэж болохгүй эд бол эрвээхийн шидтэнүүдийн туслах" гэхэд
Ногоон Тоби "үгүй ээ бид бол бүх бурхдын хаан бурхан Лордын туслахууд" гэсээр гарын алгаа харуулахад яг түрүүн Бэкхёны алган дээр гарч ирдэг шиг тэмдэг гарч ирэх нь тэр.
Бэкхён "энэ нарны бурхны тамга юм уу?"
Улаан Тоби толгой дохин "тийм ээ энэ нарны бурхны тамга бас Нарны эзэнт гүрэн эзлэгдсэн нарны бурхан одоо амьдрал үхлийн зааг дээр байгаа бас бусад хүчирхэг бурхад ч гэсэн зарим нь үхсэн зарим нь үхлээ хүлээж байгаа. Чимээгүй дайн аль хэдийн эхэлсэн. Одоогоор бурхдад маш том аюул тулгараад байна энд бидэнд тусалж чадах ганц бурхан нь та харанхуйн эзэн минь тиймээс бид танд туслах болно"
Ногоон Тоби "Тоби нар ухаан муутай биш, эрвээхийн шидтэнүүд л тэгж боддог юм. Бас энэ чимээгүй дайны ард хэн байгааг хэн удирдаж байгааг бид ч мэдэхгүй байна. Ямар ч байсан эрвээхийн шидтэнүүд дайн эхлүүлсэн хүний тал гэдгийг л мэдэж байна. Яг одоо бид та нарыг эндээс гаргаж өгнө. Та нар гэртэй хариад заавал энэ хэргийн учрыг олоорой. Одоохондоо чимээгүй үхэл та нар луу дайрахгүй байх учир нь Бэкхён хагас чөтгөр болохоор тэр. Одоогийн байдлаар хамгийн түрүүн цэвэр цусны бас хамгийн хүчирхэг бурхад үхэж байгаа. Гэхдээ хэзээ та нарын ээлж ирэхийг мэдэхгүй болохоор болгоомжтой байх хэрэгтэй. Дэлхий дээр байх энгийн жижиг эрвээхийнүүдээс ч гэсэн болгоомжтой бай. Тэдний дэргэд хамаагүй юм ярьж хэрэггүй. Бас одоо эндээс гараад маргааш өглөө болтол гэрээсээ битгий гараарай" гэв.
Бэкхён "яагаад?"
Улаан Тоби "яагаад гэвэл энэ шөнө бид та нарыг дүрд хувирах болно. Та нар амралтын эрхийн дагуу өнөөдөр хоноод маргааш өглөө гэртэй харих ёстой шүү дээ. Уг нь та нар одоо хоноод явсан ч одоохондоо муу зүйл болохгүй байх гэвч юмыг яаж мэдэх вэ гээд та нарыг зугтаалгаад оронд нь бид үлдэж байгаа юм. Энэ бол нарны бурхны шилжигч сахиус. Гэртээ очсон байна гэж бодоод сахиусаа илээрэй та нар шилжих болно" гэхэд дахин хоёр Тоби гарч ирэн нөгөө дөрөв хормын дотор Бэкхён Эми Чанёол Нана болон хувирлаа.
Бэкхён болж хувирсан Тоби "болгоомжтой байгаарай, бас таныг ертөнцийг аварч чадна гэж найдаж байна" гэж хэлэн нөгөө дөрөв цааш яваад өгөв.
Бэкхён нөгөө гурав руугаа харахад нөгөө гурав ч Бэкхёноос барилаа.
Бэкхён дэлхий дээр өөрийн гэртэй ирсэн байна гэж төсөөлөөд сахиусыг илэхэд яг л нүд гялбах мэт тод гэрэлд нүдээ хальт аниад нээхэд тэд гэртээ ирсэн байв.
Эми "бид ирчихсэн үү? o.o??"
Нана "яг юу болоод байгаа юм бэ?? o.o"
Бэкхён "би ч өөрөө ойлгохгүй байна, гэхдээ энэ удаагийнх маш том аюул гэдгийг мэдэрч байна" гэв.
Чанёол "бид эхлээд бурхдын оронд тагнуул явуулж юу болоод байгаа мэдэх хэрэгтэй, хэн хэн үхсэн хэн нь амьд байгааг"
Бэкхён "тийм шүү, гэхдээ бид өглөө болтол гэрээс гарч болохгүй. Бас бид юу ч мэдээгүй юм шиг өмнөх шигээ энгийн байх хэрэгтэй"
Эми "тийм шүү, хичээлдээ явж энгийн амьдралаа үргэлжлүүлэх зуураа нууцаар хөдөлсөн нь дээр"
Чанёол "ойлголоо"
Нана "б-би яаж туслах уу? мэдээж бурхдын дайнд би хамаагүй л дээ гэхдээ л бүхнийг мэдсээр байж чимээгүй суух муухай ш дээ" гэсээр доош харахад
Бэкхён "Нанаг яах уу? түүнийг чиний найз бүсгүй гэдгийг мэдсэн бас тэр аз жаргалын spa-д байсан болохоор энгийн хүн байсан ч хамаагүй Нана руу дайрах л байх"
Эми "тийм шүү, Нана бидэнтэй нэг завинд суусан"
Чанёол бага зэрэг санаа зовсон харцаар Нана руу ширтсээр "хайраа одоо л чиний хувирах цаг юм шиг байна. Бэлэн биш гэдгийг чинь мэднэ л дээ гэхдээ л одоо цаг нь болсон" гэхэд
Нана нүдээ томруулсаар "цу-цус сорогч уу?" гэхэд
Чанёол "тийм ээ, чимээгүй үхэл гэх ч нь хэзээ дайрахыг мэдэхгүй шүү дээ тиймээс чи эртхэн цус сорогч болж өөрийн хүчээ удирдаж сурах хэрэгтэй" гэж шийдэмгүй хэлэхэд
Нана мэдээж маш их сандарсан харагдах ч "за би бэлэн" гэсээр Чанёол руу харлаа.
Чанёол яг л асууж байгаа мэт Бэкхён Эми рүү харахад тэд хоёр ч толгой дохив.
Чанёол "чи минь чадна аа" гээд Нанагын уруул дээр үнсээд уруул нь хацраар нь дамжин хүзүүн дээр нь ирэхэд Нана уртаар амьсгаа авлаа. Төд удалгүй Чанёолын соёо Нанагын хүзүүнд шигдэн ороход Нана ухаангүй болон доош уналаа.
Эми "т-тэр зүгээр үү? одоо цус сорогч болсон уу?" гэхтэй зэрэгцэн Нана нүдээ нээв.

Эми "т-тэр зүгээр үү? одоо цус сорогч болсон уу?" гэхтэй зэрэгцэн Нана нүдээ нээв

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.


/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora