Бэкхён сонссон зүйл дээ үнэхээр итгэж чадсангүй. Гайхсан даа Эмигийн араас өрөөнд нь ороход Эми аль хэдийн хувцсаа өмссөн байх ба толиныхоо өмнө үсээ самнан сууна.
Бэкхён түүний ард очиж зогсоод "чи тоглож байгаа тийм үү?" гэж асуухад
Эми нүднийхээ булангаар Бэкхён руу хальт хараад "мэдээж тоглоогүй, та угаасаа арван есөн жил тэвчсэн юм чинь зүгээр л байлгүй, дахиад хоёрхон жил юу байх вэ дээ, тийм биз дээ? убба" гэсээр мөрөө давуулан харлаа.
Бэкхёнд үнэхээр хэлэх үг олдсонгүй. Тэр сургууль мэтийн зүйлд ёстой дургүй ялангуяа хэн нэгэн багш гэх гаднын хүнд загнуулж түүнээс дорд үзэгдэх нь Бэкхёны хувьд жинхэнэ байж боломгүй явдал билээ.
Тийм дээ ч Бэкхён энэ бүх асуудлыг тайвнаар шийдэх арга хайх зуураа Эмигийн мөрөөр тэврэн эрүүгээ мөрөн дээр нь тавиад "Эми-яа оюутан байхад ажил хийдэг баян найз залуу нь байнга ирж авч байх нь хамт сурахаас ч гоё гэж сонсож байсан юм байна" гэсээр хүзүүн дээр нь үнсэхэд
Эми "зүгээр дээ сурахгүй байсан ч болно" гэв.
Бэкхён баярлан "нээрээ юу? манай Эми ухаантай шүү, ахынх нь хувьд хичээл сургууль гэдэг бол үнэхээр хэзээ ч бүтэхгүй тэнэг асуудал" гэсээр инээмсэглэхэд
Эми дээш босон "ойлгож байна аа, тиймээс би таны бодлыг хүндэтгэж байна"
Бэкхён "баярлалаа, мундаг шүү" гэсээр Эмигийн хацраас чимхэхэд
Эми дээгүүр харсаар "мэднэ ээ, та ч бас мундаг арван есөн жил хүлээсэн юм чинь хоёр жил юу байх вэ дээ, одооноос хамт унтахгүй шүү хурим хүртлээ. Одоо гар нь уу" гэж хэлээд орондоо ороод хэвтчих нь тэр.
Бэкхён "Эми?? 0.0??"
Эми түүнийг үл тоон нүдээ анилаа.
===============
Тэр өдрөөс хойш аль хэдийн долоо хоног өнгөрлөө. Эми маш ууртай байхаас гадна Бэкхёнтой бараг үг дуугарсангүй. Юун дотно харилцаа битгий хэл тэд бүр уруул дээрээ ч үнсэхгүй долоо хонолоо.
Энэ нь Бэкхёныг дэндүү солиоруулах шахна. Уурлаж ч үзнэ, аргадаж ч үзнэ. Бухимдахдаа Эми тэр чигт нь хаяж ч үзнэ.
Гэвч эмэгтэй хүн гэдэг үнэхээр буруу ишилсэн сүх шиг бас хүссэн зүйлээ авахын төлөө яахаас ч буцахгүй аймаар хүмүүс юм.
Гал тогоонд аяга угааж зогсож байсан Эмигийн араас тэврээд "Эми одоо уурлахаа больчих тэгэх үү? сургуулиас бусад юу ч байсан болно оо би шууд биелүүлнэ. Сургуулийг үнэндээ чадахгүй нь" гэж хэлэхэд
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanficГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.