Ep-3 "Аймшгийн кино"

10.6K 890 52
                                    

Өнөөдөр мэдээж бүтэн сайн гэвч гадаа тарсалтгүй асгарах борооноос болж гадуур хүн амьтан ч цөөн яваа харагдана.

Эми өчигдөр бүтэлгүйтсэн болзоогоо санан багахан харамсах боловч цонхны шил даган урсах бороон дусал гэрээсээ гарах нь битгий хэл орноосоо ч босох хүсэл үл төрүүлнэ.
Эмиг орноосоо босоогүй бодол болон хэвтэж байхад Бэкхён хаалга тогшин орж ирлээ.

Бэкхён "цаг хэд болж байгааг мэдэж байна уу? босооч ээ, ядаж өнөөдөр амарч байж өглөөний цайгаа чи бэлд л дээ. Би ямар гэрийн үйлчлэгч үү өлсөөд байна" гэж үглэхэд

Эми инээмсэглэн "ойлголоо, тэгээд ч цаг гайгүй л байна шүү дээ дөнгөж арван нэг болж байна" гэхэд

Бэкхён "дөнгөж арван нэг гэнэ шүү удахгүй өдөр боллоо, хурдан бууж цай бэлдэж өг" гэж загнах мэт чанга хэлснээ "аан тийм өнөөдөр чи гарах юм уу?" гэж асуухад

Эми цонх руу заагаад "гадаа ийм байхад гарах мэдрэл муутай хүн гэж байх уу? ер нь энэ цаг агаар чинь яагаад байна аа намрын дунд сар гарсан байхад зун биш дээ ямар, юун бороо вэ? ядаж байхад бүтэн хоёр өдөр шүү" гэж үглэсээр өрөөнөөс гарлаа.

Бэкхён хөнгөн санаа алдаад "амралтын өдрөөр чамтай байх гэж ямар байнга бороо оруулалтай нь биш дараагийн удаад яана даа" гэж шивнээд араас нь гарлаа.

Бэкхёныг доош буухад Эми өндөр зайдас шаран зогсох ба "ахаа агшаасан будаа байгаа биз дээ?" гэж асуухад

Бэкхён "байгаа, залхуу амьтан шүү арай дээр хоол хийж өгөөч надад, өндөг заадас шүү" гэж үглэхэд

Эми байдгаараа малийсаар мөрөө давуулан хараад "энэ чинь миний хийж чаддаг хамгийн дажгүй хоол байхгүй юу" гээд эргэж харлаа.

Хоол хийх Эмиг араас нь ширтэн суух Бэкхён үе үе санаа алдах ба "хэлнэ, хэлэхгүй, хэлнэ, хэлэхгүй" гэж амандаа зөөлөн шивнэнэ.

Эми харин тоосон шинжгүй байх ба "та кофе найруулчих тэгэх үү?" гэж асуухад

Бэкхён дуртай дургүй нэг юм болсон бэлэн ууттай кофе аван аягатай усанд найруулан зогсоно. Эми Бэкхён хоёрын хэн хэн нь кофе чанахдаа муу тул зүгээр л бэлэн кофе уудаг хэрэг.

Эмигийн бэлдсэн хоол ч бэлэн болж байгаа бололтой ширээн дээр хоёр тавагтай хоолоо тавиад Бэкхёны өөдөөс харан суулаа.

Эми "ахаа та ер нь ажил хийвэл яаж байна? өдөржин гэрийн авгай шиг л намайг хүлээхээс өөр зүйл хийхгүй гэрээсээ ч бараг цухуйхгүй байх юм. Таны насны залууд энэ чинь жинхэнэ гутамшиг биш үү? ядаж танд найз нөхөд гэж байдаггүй юм уу? хүний урманд утсаар ч ярьж байгаа сонсогдохгүй юмаа" гэхэд

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Unde poveștirile trăiesc. Descoperă acum