Ep-30 "Ялалт"

9.6K 857 78
                                    

Кэн хүүхдүүдээр босгосон хамгаалалтыг судлах мэт ийш тийш яван ажиглах ба "энэ нэг л танил шид шиг харагдаад байх юм. Азу чи хар даа, хаалтад ойртох үед хаалт өнгөө сольж байна" гэсээр нүүрээ бараг л тулгах шахан ширтэнэ.
Азу ч бас шинжих мэт харсаар Гена тэднийг харсан зүйлийг ойлгох гэж хичээн бас ажиглана.
Кэний нүд гэнэт томрон "энэ л байж шүү дээ" гэсээр чангаар охиллоо.
Гена, Азу "яасан бэ?"
Кэн "та нар сайн хар л даа, энэ ариун хаалт байна" гэж хэлэхэд
Гена хөмсгөө зангидан "тийм байх боломжтой гэж үү? Эрис чинь"
Азу "Эрис хэдий хамгийн хорон санаатай хөгийн амьтан боловч тэр чинь бурхан шүү дээ, бурхан л бол бурхан тэд хорон сайхан сэтгэлтэй хамаагүй бүгд ариун хаалт хийх бүрэн боломжтой"
Кэн "мэдээж шүү дээ, ариун хаалт бол хамгийн зөв шийдэл, харанхуйн дайчдын хувьд хүний амь хороогоогүй байна гэж огт байхгүй. Тиймээс л та нар эндээс гарч чадахгүй байж"
Гена "бидэнд одоо цусанд бохирдоогүй, цэвэр ариун гар хэрэгтэй гэвч энэ улаан цусанд живэх шахан тулалдаж байгаа энэ газар яаж цэвэр ариун сэтгэлтэн байх билээ" гэсээр санаа алдана.
Азу "бидэнд нэг бий" гэхэд
Кэн "тийм шүү Луна байгаа" гэв.
Генагын нүд томрон басхүү санаа зовсон төрхтэй байх агаад "Луна энд юу хийж яваа юм? би түүнийг харанхуйн ертөнцөд үлдээсэн" гэж бага зэрэг бухимдсан янзтай хэллээ.
Кэн "Луна өөрөө биднийг дагаад ирсэн байна лээ, тэгээд ч Луна байгаагүй бол бид чамайг болон танай армиг олохгүй байсан. Үнэрлэгч Лунагын цусаар та хэдийг олж ирсэн юм" гэж хэлэхэд
Гена хөмсгөө зангидсаар өөр зүйл хэлсэнгүй.
Азу "Лунаг дууд" гэж нэгэн цэрэгт хэлэхэд төд удалгүй гаднаас Генагын дүү охин болох Луна орж ирлээ.
Кэн "Луна чи өмнө нь дайнд явж байгаагүй бас хүний ам хороож үзээгүй байхаа?" гэж лавлах мэт асуухад Луна яах бол гэсэн айдастай байгаа бололтой нүд нь эргэлдсээр толгой дохилоо.
Кэн "сайн байна, манай армид Луна маань байгаа нь ямар сайн хэрэг вэ, чи эгчийнхээ армиг эндээс гаргаж чадна" гэхэд
Луна гайхсан бололтой "яаж?" гэсээр нүд нь томорно.
Кэн "чи харж байна уу? энэ унтаж байгаа юм шиг харагдах чиний үеийн охидыг Эрис хаалт болгож энд хорьсон юм. Гэхдээ яг чам шиг хүн алж байгаагүй цэвэр ариун сэтгэлтэй нэгэн л энэ охидыг хаалтан дундаас гаргаж ирж чадна. Чи бидэнд туслах уу?" гэж асуухад
Луна мэдээж айдастай харагдаж боловч "за гэсээр толгой дохилоо"
Гена "хүлээ! энэ чинь аюултай ш дээ, өмнө нь ариун хаалтыг нээсэн хүн байхгүй. Тэгээд ч цэвэр ариун сэтгэлтэн нээдэг гэдэг домог л байдаг, бодит байдал дээр яахыг мэдэхгүй ш дээ" гэж хэлэхэд хоолой нь зангирч байлаа.
Азу "тэр ч тийм л дээ гэхдээ бидэнд өөр арга байхгүй ш дээ" гэхтэй зэрэгцэн
Луна "зүгээрээ эгчээ, би ч бас ирээдүйд тан шиг мундаг дайчин болмоор байна. Олон хүмүүсийг авардаг" гэж хэлээд бусдыг үг дуугарч амжаагүй байхад ариун хаалт руу гараа хийн нэг охины гараас татахад нөгөө охин хаалтаас гарч ирэн ухаан орсон мэт уртаар амьсгаа авлаа.
Кэн "БОЛЖ БАЙНА, ЧИ ЗҮГЭЭР ҮҮ? ОХИН МИНЬ" гэсээр нөгөө хаалтаас гаргаж ирсэн охиноос асуухад охин толгой дохин инээмсэглэх ба өөрийгөө хаана юу хийж байгаагаа ойлгохгүй байгаа бололтой ийш тийш харна.
Азу "энэ олон мянган хүүхдийг нэг нэгээр нь гаргана гэдэг хэзээ ч бүтэхгүй асуудал тиймээс бидэн нэмэлт хүч хэрэгтэй. Дайны мэдээгээр бол хатны хүмүүс галын улсын хүүхэд эмэгтэйчүүд хөгшин хүмүүсийг дайны бүсээс холдуулсан гэсэн. Тэдэн рүү явж хүүхдүүдийг авч ирэх хэрэгтэй" гэхэд бүгд зөвшөөрөн толгой дохих ба Азу "тушаалыг гүйцэтгэ" гэж хэлэхэд шоронгийн гадаа байсан цэргүүд галын хүмүүс байгаа газар руу нислээ.
Кэн хаалтаас гарч ирсэн охиноос "чи хүн алж байсан уу?" гэж асуухад охин мэдээж гайхсан байх тэр ердөө л долоо наймхан наcтай жоохон охин байсан юм.
Охин том нүдэлсээр хурдхан толгой сэгсэрлээ.
Кэн "сайн байна чи тэгвэл тэр эгч шигээ найзуудыгаа энэ хаалтаас гаргаж ирэхэд туслаарай за юу" хэмээн Луна руу заан хэлэхэд охин ч ойлгосон бололтой бас нэгэн хүүхдийн гараас татан гаргаж ирлээ.
Энэ мэтээр гарч ирсэн хүүхэд бүр аюулгүй байх ба тэднээс хүн алж байсан үгүйг асуугаад эргээд тэднээр өөрсдөөр нь хаалтан дотор байгаа нэгнийг суллуулж байв.
Төд удалгүй цэргүүд ч тус бүрдээ нэг нэг хүүхдийн хамт ирж нөгөө олон хүүхэд хаалтад байсан бүх хүүхдийг суллан эцэст нь Генагын арми чөлөөлөгдлөө.
Цэргүүд эргээд хүүхдүүдийг аюулгүй газар хүргэж өгөөд Азу болон Генагын арми дайнд албан ёсоор нэгдлээ.
Гена Эрисд мэхлүүлсэндээ нэлээд ууртай байгаа бололтой замд тааралдсан бүхнийг хайр найргүй устгаж байлаа.
Нэг л мэдэхэд ордны гадуур байсан бүх үхэл таригчдыг үгүй хийсэн байв.
Гена "Эрис чиний энэ хэдэн өчүүхэн араатнуудыг чинь бүгдийг нь хүйс тэмтрээд чамтай хамт булшлах болно" Генаг уурлах үед галд шатаж байсан тал цасанд хучигдана.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora