Эми Бэкхён хоёр гэрлэснээс 25 жилийн дараа. . .
==============
Эми "ДАЙРААД! ТЭДЭНД ХИЙСЭН ЗҮЙЛИЙНХ НЬ ШАНГ ӨГ!" хэмээн орилоход харанхуйн арми тэр чигтээ дайрлаа.
Хаа сайгүй урсах их цус, харанхуйн эзэнт гүрний баруун хил рүү довтолж гэм зэмгүй хэдэн мянган иргэнийг үгүй хийсэн харийнханд хатан хаан өөрийн шийтгэлийг өгч байгаа нь энэ.
Эмигийн сүр хүч хязгааргүй их агаад далайсан бүхнээ үгүй хийж байлаа.
Саяхан эхэлсэн дайн одоо дуусаж энэ бүхэн маш хурдан өрнөсөн юм.
=======
Дайнд ялалт байгуулан ирсэн эхнэрээ Бэкхён угтахаар ордны баруун жигүүрт байх өрөө рүүгээ явлаа.
Дайн хэдий маш хурдан дууссан ч хүчирхэг дайсны эсрэг тулалдсан тул Эми бага зэрэг шарх авсан байв.
Өрөөндөө далавчаа ч хумьсангүй дөнгөж хуяг дуулгаа тайлан зогсож байтал "цагаан далавч сайхан зохиж байна" гэх дуугаар эргэж харвал Бэкхён орж ирсэн байв.
Эми сулхан инээгээд "Мэднэ ээ чи 25 жилийн турш хэлж байна. Цагаан далавчтай цор ганц чөтгөр байх сайхан юм" гэхэд
Бэкхён "чи үнэхээр хүчирхэг бараг л бурхан шиг. Цагаан далавч зохиж байгаа шиг бурхан болсон ч зохих байх"
Эми "тэгж хэлэх хэрэггүй дээ надад чөтгөр чигээрээ байх нь таалагддаг"
Бэкхён Эмиг өөртөө татан тэврээд "чөтгөрүүд үргэлж дур булаам байдаг" гэсээр уруулыг нь зөөлөн эзэмдлээ.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictionГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.