Ep-18 "Үдэшлэг"

8.3K 858 66
                                    

Эми мэдээж итгээгүй юм.
"худлаа яриад бай би яалт ч үгүй чиний цүнх гар утас нь үнэтэй юм байна. Булан тойрохоор очно гэхийг чинь хоёр чихээрээ сонссон" гэхэд
Нөгөө хөвгүүний нүд байдгаараа томрон "чи юу юм?? бөө удган уу? шулам зөн билэгтэн үү?" гэсээр хойшоо ухран алхах ба "миний бодлыг яаж нэгд нэгэнгүй мэдэж байгаа юм? б-бодол уншигч юм уу?" гэсээр нэлээд айсан харагдана.
Эми "тийм биш ээ, харин чи л өөрөө ярьсан үгүйгээ ч мэдэхгүй" гэсээр нөгөө хөвгүүн рүү ойртоход хөвгүүн Эмигээс айсан даа шууд цаашаа гүйгээд явчих нь тэр.
Эми бүр юу болоод байгааг ч ойлгохоо байлаа. Бодолд дарагдан газар ширтэж явсаар нэг л мэдэхэд буудал дээр ирсэн байлаа.
Автобусны буудал дээр Эмигээс гадна хэд хэдэн хүмүүс байх ба Эмигийн хажуухан талд зогсож байсан залуу хосын бүсгүй нь "тэр надад үнэхээр хайртай бололтой, ийм романтик байна гэж санасангүй"
Залуу нь "энэ муу хүүхэнд хэтэрхий их мөнгө үрж байна. Хурдхан шиг өвөртөө оруулах юмсан" гэж бодно.
Энэ удаад Эми тэр хоёр руу тэр тусмаа ам руу нь маш сайн харж байсан боловч хэнийх нь ч ам хөдөлсөнгүй. Гэвч яг л ярьж байгаа мэт тод сонсогдоно.
Эми шоконд орсон байв. Тэнэг хүн шиг л бусад хүмүүсийг гөлрөх ба нөгөө хосын цаахна талд байсан нэгэн настай эмэгтэй "502-р автобус энд ирдэг юм болов уу? хэнээс асууя даа байз. Ядаж байхад шилээ орхисон чинь юу ч хардаггүй. Автобусны хаяг хэтэрхий жижиг юм" хэмээн бодно.
Энэ удаад Эми тэвчсэнгүй нөгөө эмээ дээр очоод "502-р автобус энд ирнэ ээ. Би ч бас тэр автобусанд суух болохоор автобус ирэхээр танд хэлнэ ээ эмээ" гэж эелдгээр хэлэхэд
Эмгэн нэлээд гайхсан бололтой Эми рүү үрчгэр нүдээ хэрдээ л томруулан гайхаж харснаа "охин минь чи яаж мэдсэн юм? намайг 502р автобус хүлээж байгаа гэдгийг?" хэмээн асуулаа.
Эми энэ удаад худлаа хэлэхээс өөр арга байсангүй. Ямар эмээ би гэнэт бодол уншаад байна гэлтэй нь биш. Тэр тусмаа хөгшин настай хүнийг айлгаж магадгүй гэж их л болгоомжлонo.
Эми Эмээгийн чихэнд ойртоод "Эмээ би зөн билгийн бага зэрэг чадвартай юмаа. Тэгээд л сая танд тусламж хэрэгтэй байгаа юм шиг санагдаад" гэж хэлэхэд
Эмгэн "аан тийм байх нь баярлалаа охин минь. Чи үнэхээр мундаг үзмэрч бололтой" гэсээр Эмигийн гараас атгалаа.
Эми наана аа инээх боловч цаана аа чухам юу болоод гэнэт хүний бодол уншаад байгаагаа бодон толгой нь хангалттай эргэж байв.
Удалгүй автобус ирж Эми ч нөгөө эмээг дагуулан суулаа. Эмээгийн буух буудлыг асуугаад жолооч ахад захиж өгөөд эмээгээ жолоочийн дэргэд хаалганы хажууд байх суудал дээр суулгаад өөрөө хамгийн ард байдаг том сандал дээр суулаа.
Автобусанд хэтэрхий олон биш ч цөөн гэж хэлж болохгүй хангалттай олон хүн байв. Хөгшин залуу хүүхэд гээд л төрөл бүрийн хүмүүс.
"ээж надад зайрмаг авч өгөх болов уу?"
"шалгалтандаа муу авсан гэдгийг ээж мэдсэн байвал яана аа"
"дахиад л би хоол хийнэ. Яагаад Сонхён ахын эхнэр хоол хийж болдоггүй байна аа? нэг бэрээ бурхан шиг шүтэж нэгийг нь боол шиг үзэх юм"
"ямар хөөрхөн охин бэ? дугаарыг нь асуувал өгөх болов уу?"
"ач охиныхоо дуртай жимсийг авсан. Бяцхан гүнж минь ямар их баярлах бол?"
гээд автобусанд явж байгаа хүн бүрийн бодол Эмид сонсогдож эхлэх нь тэр.
Эми чихээ таглаад ч нэмэр байсангүй. Арга ядахдаа утас чихэвчээ гарган дуугаа эцэст нь хүртэл чангалаад суув. Энэ нь арай дээр юм. Дуу сонсох үед хүмүүсийн бодол сонсогдохгүй болж байлаа.
Эми автобусны буудлаас гэртэй очин очтолоо чихэвчээ авсангүй.
Бас энэ хачирхалтай зүйлийн тухай Бэкхёнд хэлэх үгүй дээ эргэлзэж байв.
Гэрийн хаалгаар ороход Бэкхён өмнөх шигээ хормогч зүүсэн түүнийг угтлаа.
Бэкхён "тардаг цагаасаа орой ирж байх чинь, хичээл ихтэй байсан юм уу?"
Эми "ммм, Эрис эгч яасан юм? та хоол хийж байх чинь"
Бэкхён "гадуур ажилтай гээд гарсан. Тэгээд Эмидээ өөрийн гараар хоол хийж өгмөөр байсан юм" гэсээр инээмсэглэнэ.
Эми инээх ч хүсэлгүй байсан болохоор хүчээр шахуу худлаа инээгээд өрөө рүүгээ орлоо.
=========
Өрөөндөө орж ирэн хувцсаа тайлж байхдаа гэнэт нэг зүйл саналаа. Энэ мэдээж Бэкхёны бодол байсан юм. Эми сая Бэкхёнтой ярьж байхад түүний бодол гэх нэг ч зүйл сонсогдоогүй. Эсвэл анзаараагүй юм болов уу гэж гайхна.
Түүнийг доош буухад хоол ч бэлэн Бэкхён ч ширээний ард сууж байлаа.
Эми энэ удаад юм ярихаас илүү Бэкхёны бодлыг сонсохоор шийдсэн юм. Үнэхээр л Эми бодол уншдаг болсон бол түүний хамгийн их сонсохыг хүсэх бодол нь мэдээж Бэкхёны бодол байх байсан.
Бэкхёноос асуух зүйл их байдаг ч тэр бүр асууж чаддаггүй. Асуусан ч Бэкхён хүссэн хариултыг нь өгдөггүй. Үргэлж л тойруулаад өнгөрдөг. Тиймээс асуухын оронд шууд бодлыг нь сонссон нь дээр юм шиг санагдаж байв.
Бэкхёноос мэдмээр байгаа зүйл дэндүү их. Наад зах нь аав ээжийнхээ тухай нарийн ширийн бүхнийг мэдэх хүсэлтэй байлаа. Цаашлаад Бэкхён Эмигийн талааp яг ямар бодолтой байдаг тухай мэдэх чин хүсэлтэй байв. Бэкхёны үнсэлтүүд ямар учиртай. Дүү шигээ боддог бол яагаад үнсээд байдгийг нь гээд л ер нь л олж мэдэх асуултын хариулт дэндүү их.
Бэкхён "хоол таалагдахгүй байгаа юм уу? нэг ч үг дуугарахгүй байх чинь" гэж хэлэхэд л Эми ухаан орсон мэт хоолоо идэж эхэллээ.
Эми "яалаа гэж дээ , үнэхээр амттай байна" гээд инээхэд
Бэкхён инээмсэглэн "өнөөдөр ямар нэг таагүй зүйл болоо юу? манай Эми ийм гунигтай байгааг хараагүй удсан байна" гэхэд
Эми толгой сэгсрэн "зүгээр дээ, жоохон ядраад л" гээд хоолоо иднэ.
Гэвч Эми Бэкхёны бодлыг сонсож чадсангүй. Яагаад гэдгийг нь ойлгохгүй байлаа. Эсвэл түрүүчийн болсон зүйлс зүгээр л нэг түр зуурын хачин үйл явдал байсан юм болов уу? гээд л маш олон зүйлийг бодно.
================
Эми хооллож дуусаад шууд унтахаар орондоо орлоо. Цаг эрт байхад унтахаар шийдсэн нь магадгүй учир нь үл олдох энэ бүх хачин зүйлсээс зугтаах гэсэн арга бололтой.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now