Бэкхён Чанёолыг аван зочдын өрөө рүү орлоо. Чанёол мэдээж нэлээдгүй айсан харагдах ба нөгөө том нүд нь тогтож ядан эргэлдэнэ.
Бэкхён буйдан дээр суугаад "за тэгээд энэ гэрт юу болоод байгааг ярихгүй юм уу? Чанёол"
Чанёол хүчээр инээмсэглэн "юу л болов гэж дээ бүх зүйл хэвийн байгаа эрхэм дээдэс минь" гэсээр Бэкхён руу ширтэнэ.
Бэкхён харин илүү нухацтай харсаар "юм болоод байгааг харж байна. Эми яагаад ингэж аашлаад байгаа юм? чи түүнд ямар нэг болохгүй зүйл хэлээ юу?" гэж асуухад
Чанёол илт сандраад ирэв. Тэгсэн ч тэр худал хэлэхээр шийдсэн бололтой "үгүй ээ мэдээж би юу л хэлэв гэж дээ, угаасаа чи амласан хоногоосоо оройтож ирсэн биз дээ. Сүүлийн хэд хоног Эми чамайг ирэхгүй байна гээд нэлээд ууртай байсан" гэж хэлээд муухан инээхэд
Бэкхён илүү ууртайгаар "больж үз Чанёол!!! Би Эмиг чамаас илүү мэднэ. Хэрэв тэр намайг олон хоног явлаа гэж уурласан байсан бол саянх шиг ирж тэврэхгүй шууд л хаагуур юу хийж байсан? гээд л ууртай байгаагаа шууд ирэлхийлэх байсан. Гэтэл тэр намайг хараад ямар нэг байдлаар таагүй мэдрэмж авч байгааг би анзаарсан. Түүнийгээ нуух гэж хүчээр инээмсэглэн, хүчээр намайг тэвэрсэн" гэснээ дээш босон Чанёолд ойртоод "чи түүнд яг юу гээд хэлсэн юм?? мм??" гэсээр нүд нь гэрэлтэж эхлэхэд
Чанёол хурдхан сөхөрч суугаад "би чамд л туслах гэсэн шүү дээ. Энэ гэрт ирээд анзаарсан ганц зүйл гэвэл Эми чамайг төрсөн ахаас өөр өөр огт хардаггүй. Магадгүй чамайг өөрийнхөө аавтай адилтгаж аав шигээ хайрладаг байх. Ийм байхад чи гэнэт л би чиний сүйт залуу чи надтай гэрлэх ёстой гэвэл Эмид ямар хүндээр тусах тухай бодож үзсэн үү чи? Магадгүй Эми үнэнийг мэдээд үхмээр санагдах ч юм билүү. Насаараа аав шигээ бодож хайрлаж ирсэн ах нь гэнэт л сүйт залуу нь болж хувирах тэр жоохон охинд яаж тусна гэж бодож байна? тэгээд л би байдлыг арай зөөллөх гэж худал хэлсэн юм" гэв.
Бэкхёны хөмсөг улам зангиран "тэгээд чи түүнд юу гэж хэлсэн юм?" гэж асуухад нүд нь эргээд хэвийн болсон байв.
Чанёол "хамгийн эхлээд чамайг ах биш эр хүн талаас чинь хардаг болоосой гэсэндээ Эми та хоёрт ямар ч цусан холбоо байхгүй гэж хэлсэн. Бас чамайг Эмигийн төсөөлөөд байгаа шиг хөгшин биш гэж итгүүлэх гэж хичээсэн. Эмиг төрөхөд чамайг жоохон байсан болохоор Ума Эмиг өсгөж байсан харин Эмиг юм санахтай хангалттай том болоход чамайг өсвөр насны хөвгүүн байсан гэж хэлсэн. Эми бүрэн итгээгүй байж болох ч тэр хангалттай эргэлзэж байгаа. Тэгээд л сая чамаас зайгаа барьсан хэрэг. Мэдээж шууд хүлээн зөвшөөрөх хэцүү ш дээ. Түүнд ч бас бодох хугацаа, дасах боломж олгох хэрэгтэй. Эмид яг одоо их хэцүү байгаа" гэж хэлэхэд Бэкхён санаа алдан буйдан дээр суулаа.
BẠN ĐANG ĐỌC
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictionГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.