Бэкхёны өглөөний хоолоо бэлдэж байхад Эми дээрээс бууж ирлээ.
Эми "ахаа туслах уу?" гэсээр ханцуй шамлан Бэкхёны дэргэд инээмсэглэн зогсоно.
Өчигдөр ярилцсан ярианаас хойш Эми энэ бүхэнтэй бага багаар эвлэрэхээр шийдсэн нь сайн хэрэг бас тэр хамаагүй дээр болсон харагдаж байна.
Бэкхён "өнөөдөр ч бас хичээлдээ явахгүй юм уу?" гэж асуухад
Эми "үгүй ээ, угаасаа өнөөдөр хичээл хаагдаж байгаа. Гэхдээ би багш руу залгаад хэлсэн. Миний бичиг баримтыг Чанёолд өгөөд явуулна гэсэн. Тэр нэг өдөр ирэхдээ надад өгчих байх. Удахгүй элсэлтийн шалгалт эхлэх болохоор шалгалт эхэлтэл хэд хоног юу ч бодохгүй амармаар байна" гээд инээмсэглэв.
Бэкхён ч бас түүний өөдөөс инээмсэглээд "тэг дээ, тэгвэл одоо ахдаа туслаарай" гэхэд
Эми "мм" хэмээн толгой дохисоор ногоо хэрчин зогсоно.
Тэд хэзээ хамгийн сүүлд ингэж хоол хамт хийснээ санахгүй болтол оо удаж гэвч өнөө өглөө үнэхээр хөгжилтэй бас жаргалтай байгаа нь тэдний инээмсэглэл дүүрэн царайнаас илхэн харагдана.
Эми "БОЛИОЧ та бүгдийг завааруулаад хаячихлаа ш дээ" гэж орилоход
Бэкхён "чи өөрөө эхэлсэн биз дээ?" гэсээр Эмигийн нүүрэнд амтлагч нялна.
Эми "гэхдээ би ингэж ихийг түрхээгүй ш дээ, шударга бус байна" гэсээр Бэкхёны нүүрэнд түрхэх гэж хичээнэ.
Бэкхён "хөөе бяцхан чөтгөр минь би чиний эзэн хаан гэдгийг мэдсэн биз дээ? яаж эзэн хааны биед халдаж чадаж байна аа" гэсээр Эмигийн нүүрэнд дахин амтлаг түрхлээ.
Эми "хэдий та хаан ч би хатан биз дээ" гэсээр Эми энэ удаад Бэкхёны нүүрэнд түрхэж чадлаа.
Гэвч урагш унах шахан Бэкхёны энгэрт наалдан зогсоход нэг л мэдэхэд тэдний харц бие биеэ ширтсэн байв.
Эми "би-" гэсээр үг хэлэх гэхэд
Бэкхён түүнийг ширтсэн чигтээ уруул дээр нь хуруугаа тавиад "чшш, юм яриад хэрэггүй" гэж хэлэхэд Эми хэлсэн ёсоор юм хэлсэнгүй.
Бэкхён түүнийг ширтэж байгаад уруул дээр нь зөөлөн үнсэхэд Эми энэ удаад нүдээ анилаа.
Тэднийг үнсэлцэж байтал "хөөх та хоёр ч учраа олжээ" гэх ёжтой гэмээр үг тэдний үнсэлтийг зогсоож орхилоо.
Тэд бие биеэсээ холдон дуу гарсан зүг рүү харахад Эрис жуумалзан зогсох ба "би буруу үедээ иржээ" гэсээр ширээний ард суулаа.
Эми Эрисээс ичсэн бололтой шал ширтэн зогсоно.
Бэкхён Эрис рүү муухай хараад "буруу үедээ ирсэн гэдгээ мэдэж байгаа юм бол чимээгүй эргээд гарах хэрэгтэй ш дээ" гэж уурлангуй хэлэхэд
Эрис тас тас хөхөрсөөр "би үнэхээр буруу үедээ, буруу газар ирсэн бололтой хаха, гэхдээ би та хоёрт хангалттай хугацаа өгсөн шүү дээ. Одоо би энд байх шаардлагатай байна. Өчигдөр би бараг л Керагын хүмүүст баригдах шахсан. Түүний арми улам хүчирхэг болсон байна лээ" гэсээр ширээн дээр байсан аягтай усыг ууна.
Бэкхён "Генагын арми ч бас хүчирхэг, би чамд тэднийг зээлүүлсэн дээр хурдхан ашиглаж зорилгодоо хүрээд миний гэрээс явж үз" гэж ширүүхэн хэлэхэд
Эрис доогтой нь аргагүй инээсээр "ойлголоо эрхэм дээдсээ" гэнэ.
Бэкхён Эрис хоёрын хоёр биеэ хэмлэх хүйтэн яриа Эмид аль хэдийн таагүй сэтгэгдэл төрүүлсэн бололтой хийх зүйлээ олж ядан буцалж байгаа шөлнөөс амсаж үзнэ.
Бэкхён "хоол арай болоогүй байна, хамт явж нүүр гараа угаах уу?" хэмээн инээмсэглээд Эмигийн гараас хөтлөхөд
Эми ч бас инээмсэглэн толгой дохилоо.
Эрис тэднийг харан жуумалзсаар өрөөнд үлдэнэ.
========
Угаалгын өрөөнд Бэкхён Эмигийн нүүрийг угааж өгөх ба "жоохон л тэвч тэгээд Эрис явна. Бидний гэрээ дуусаж тэр дахин гэрт ирэхгүй" гэхэд
Эми "за" гэсээр инээмсэглэн нүүрээ угаалгана.
Дараа нь Эми Бэкхёны нүүрийг угаах ба "амьдрал үнэхээр гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Би хэзээ ч таныг миний нөхөр болно гэж зүүдэлж ч байсангүй гэтэл одоо ингээд сүйт залуу минь гэдгийг мэдсэн зогсож байх гэж" гэхэд
Бэкхён нүүрээ арчин "тийм шүү, үнэндээ би ч бас харанхуйн тайжийн бяцхан охин зүрх сэтгэлийг минь ингэж булаана гэж төсөөлж ч байсангүй. Анх бол аав шиг чинь сайн чөтгөрийг хүн болгон алдаад маш их харамсаж байсан. Тэгээд л үр удам нь болох чамайг өсгөж өөрийн албат болгондоо гэж бодож байлаа шүү дээ. Гэтэл одoо ингээд чамд дурласан зогсож байна гэж бодсонгүй. Хайр дурлал гэдэг үнэхээр таахын аргагүй гэнэтийн бэлэг байдаг юм байна" гээд инээмсэглэхэд
Эми "дурласан гэхээр???" гэсээр лавлах мэт Бэкхён руу харна.
Бэкхён "албан ёсоор хэлж байгаагүй ч би чамд хайртай Эми. Чамайг том болсон цагаас дүү шигээ санадаг байсан сэтгэл минь бага багаар өөрчлөгдөж. Үргэлж бяцхан харагддаг байсан охин дур булаам харагдах болсон. Магадгүй анхнаасаа чамайг сүйт бүсгүйгээ гэж мэдэж байсан болохоор ингэж эрээ цээргүй татагдсан байх" гэхэд
Эмид энэ үг таалагдсан бололтой уруулаа зөөлөн хазаад "тийм байх нь ээ" гэсээр үл ялиг инээмсэглэнэ.
Бэкхён доош тонгойн Эмигийн нүүрэнд тулж зогсоод "Би чамд хайртай дүүгийн хувьд биш сүйт бүсгүйн хувьд" гэж хэлэхэд
Эми гялс Бэкхёны уруул дээр үнсээд ичсэн бололтой түрүүлээд гараад явчих нь тэр.
========
Бэкхёныг гал тогоонд ороход Эми ширээгээ засан зогсох ба Эрис Бэкхёныг шоолох мэт хараад "хайр сэтгэл гэдэг үнэхээр хүчтэй зүйл бололтой хүйтэн сэтгэлт харанхуйн эзнийг ийм хэмжээнд хүргэсэн байхыг харахад" гэснээ "яг одоо чамаас айдас, хар бараан зүйл биш харин аз жаргал гэрэл гэгээ цацарч байна Бэкхён, үхлийн бурхан гэхэд дэндүү зөөлөн болсон юм биш үү?" гэсээр тавлах мэт асууна.
Бэкхён түүн рүү ширүүн хараад "ажил амьдралаа би хангалттай ялгадаг. Ялангуяа ямар нэг хорин санаат бурхан үхэх юм бол түүний сүнсийг дуртайяа хүлээж явна. . . Тамд" гэсээр зэвүүн инээмсэглэл тодруулахад
Эрис "би тамд очсон ч сэтгэл хангалуун амьдарч чадна" гэсээр хөмсгөө өргөлөө.
Бэкхён "мэдээж тэгэх байх л даа, чамд аз жаргалтай газраас илүү зовлон дүүрсэн газар таалагддаг шүү дээ" гэхэд
Эрис "тэр мэдээж" гэсээр урдаа байх хоолыг үнэрлэж үзнэ.
Хоолны ширээ бэлэн болсон тул Бэкхён Эми хоёр зэрэгцэн суух агаад Эрис тэдний өөдөөс харан суусан байв.
Эрис хоолоо идэж байх зуураа "за тэгээд , энэ хэд хоногт амжуулсан уу?" гэж асуухад
Эми гайхсан бололтой "юуг?" гэж зөрүүлэн асуулаа.
Эрис "мэдээж энгэр зөрүүлсэн үү? гэж асууж байна"
Эми "тэр чинь арай л эрт" гэсээр доош харлаа.
Бэкхён "бидний ор дэрний асуудал чамд ямар ч хамаагүй байх шүү өөрийгөө л хичээ" гэхэд
Эрис "хийгээгүй байх нь ээ, боль доо хоёроо угаасаа л та хоёр хуримаа хийж насаараа тэр зүйлийг хийхээс хойш юундаа ичиж маяглаад байдаг байна аа шууд л хийгээч дээ" хэмээн тоомжиргүй ярих нь Эрисийг дэндүү задгай нэгэн гэдгийг харуулах шиг.
Эми ичсэн бололтой чимээгүйхэн хоолоо идэж байгаа харагдана.
Бэкхён "бүх хүнийг өөр шигээ задгай гэж бодох хэрэггүй, чамаас бусад хүнд ичиx булчирхай байдаг юм" гэсээр хоолоо иднэ.
Эрис ч дахин хэрэгтэй хэрэггүй юм ярьсангүй. Зүгээр л хоолоо идэж байлаа.
===============
Хоол идэж дуусаад бүтэн өдөржин Эми нэг л хийх юмаа олж ядаад байх шиг харагдсан тул Бэкхён түүн дээр очин "нисэж үзэх үү?" гэж асуухад
Эми гайхсан бололтой нэг том харснаа "нээрээ тэгж болох юм уу?" гэхэд
Бэкхён "мэдээж бололгүй яах уу, бид чинь хэн билээ дээ" гэсээр инээмсэглэн гараа сунгахад
Эми ч гараас нь атгалаа.
Гадаа ч хангалттай харанхуй болсон байсан тул Бэкхён Эмиг дагуулан гадаа гараад бэлхүүсээр нь тэврэн шууд дээш хөөрлөө.
Бэкхёны хүчирхэг далавч хэдхэн дэвэхэд л үүлэн чөлөөнөөс дээш гарсан байв.
Эми маш их гайхсан бас нэлээд айсан байгаа харагдах ч энэ бүхэн түүнд таалагдсан бололтой инээмсэглэн доош харна.
Бэкхён түүнийг ширтэн тэд хэсэг тэврэлдэж байлаа.
Гэтэл гэнэт л Бэкхён Эмиг тавьчих нь тэр.
Хэдэн мянган метрийн өндрөөс чөлөөт уналт хийх Эми . . . зүрх нь бараг л зогсох шахан дэндүү их айсан байв.
Эми "ААА АХАА ЯАЖ БАЙНА АА, НАМАЙГ АВРААРАЙ" хэмээн орилон доош унана.
Бэкхён Эмиг даган доош шумбах ба "дээшээ нисээч Эми" гэж орилоход
Эми "БИ ЯАЖ НИСЭХ ЮМ, ҮХЛЭЭ Ш ДЭЭ ТУСЛААРАЙ" гэсээр улам чанга орилон нүдээ таc аньжээ.
Бэкхён түүний дэргэд доош шумбах зуураа "чи чөтгөр гэдгээ сана, чамд ч бас далавч байгаа, түүнийгээ дэлгэ тэгээд дээшээ нис" гэж орилоход
Эми "хаана далавч байна? надад жинхэнээсээ ямар ч далавч байхгүй" гэсээр нуруугаа тэмтэрч үзнэ.
Бэкхён "Байгаа, далавчаа мэдэр тэр чамд байгаа, анхаарлаа төвлөрүүл" гэж зөвлөхөд
Эми айснаасаа болоод юун далавчаа мэдрэх мантай байв.
Тэд доош унасаар одоо хот харагдах хэмжээнд доошилсон байна.
Бэкхён "ДАЛАВЧАА ДЭЛГЭЭЧ, ҮГҮЙ БОЛ ЧИ ҮХНЭ" гэж орилоход
Эми бодлоо төвлөрүүлэх мэт хэсэг чимээгүй болоход түүний нуруунаас аварга том хоёр хар далавч дэлгэгдэн тэр дээш нислээ. Гэвч нисэж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой нүдээ тас анин хоёр гараа атгасан байв.
Бэкхён түүнийг бахархах басхүү өхөөрдсөн харцаар харан "Эми нүдээ нээгээд хардаа" гэхэд
Эми толгой сэгсрэн "үгүй ээ, би үхэж байгаагаа хармааргүй байна. Одоо бид бараг газарт унаж байна уу?" гэж асууна.
Айдсаасаа болж тэр дээшээ нисэх доошоо унахаа ч ялгахаа байсан байв.
Бэкхён Эмигийн гараас атган "надад итгээд нүдээ нээ" гэхэд
Эми итгэлгүйхэн нүдээ нээлээ. Гэвч тэд дээш нисэж байгааг харан гайхсан бололтой нүд нь байдгаараа томорлоо.
Бэкхён "өөрийн далавчаар нисэх ямар байна?" гэж асуухад
Эми "миний далавч гэнэ ээ?" хэмээн гараараа далавчаа барьж үзэн хоёр тийш далавчаа харна.
Эми "хөөх энэ үнэхээр миний далавч гэж үү? би үнэхээр нисээд байна тийм үү?" гэсээр итгэж ядсан байдалтай Бэкхён руу харна.
Бэкхён "тийм ээ чиний далавч бас чи маш сайн удирдаж байна энэ бол миний чамд заасан анхны хичээл байлаа. Далавч бол яг л гар хөлтэй ижил чиний эрхтэн түүнийг бодлоороо тархиараа удирд хаашаа нисмээр байна түүнийгээ бод" гэхэд
Эми одоо л нисэж сурч байгаа бололтой ийш тийш дураараа ниснэ.
Эми "АААА ЯМАР ГОЁ ЮМ БЭ? ОНГОЦООР НИСЭХЭЭС ХЭДЭН САЯ ДАХИН ГОЁ ЮМ" гэж орилсоор тэнгэрийн уудамд дураараа ниснэ.
===================
Сэт гайгүй байвал өнөөдөр дахиад нэг хэсэг орно оо.
АНХААР!!! ЗААВАЛ УНШААРАЙ!!!
Аан бас та бүхэнд хэлэх юм байна. QOD бол хамгийн хурдан орж байгаа өгүүллэг шүү дээ. Өдөрт бага даа нэг хэсэг тэгээд дандаа хоёр гурван хэсэг оруулж байгаа. Энэ өгүүллэг шиг идэвхтэй орж байгаа өгүүллэг ч ховор байх гэж боддог. Та нар минь ч гэсэн маш идэвхтэй сэтгэгдлээ бичиж надад урам өгч байгаа болохоор ийм хурдан орж байгаа юм шүү. Та нартай баярлалаа 🤗🤗🤗
Харин хэлэх гэсэн юм гэвэл өдөр бүр ороод байхад чинь заримдаа бүр хоёр гурваар нь оруулаад байхад "ямар удаан оруулдаг юм бэ? хурдан дараагийн хэсгээ оруулаач" гэх мэт сэтгэгдлүүд ихсээд байх юмаа 😥. Үүнээс илүү яаж хурдан оруулах болж байна аа?? би ямар робот биш дээ, тэгээд бас сэтгэгдэл үлдээж байгаа нь сайхан боловч битгий нэг нэг үгээр нь тус тусд нь тав арваад сэтгэгдэл үлдээгээд бай л даа. Би хэлдэг ш дээ худлаа сэтгэгдэл ихэсгэх гэж ганц хоёр үгээр нь салгаж түм буман сэтгэгдэл үлдээж байснаас зүгээр л чин үнэнчээр өөрт төрсөн сэтгэгдлээ урт ч бай богино ч бай ганц сайхан тодорхой сэтгэгдэл үлдээхэд л би маш их баярлана🤗 гэж хэлээд л байгаа.
Бас үлдээж байгаа сэтгэгдлийн ихэнх нь "за одоо дараагийн хэсгээ оруул" гэх сэт байх юмаа. Уг нь муу ч сайн ч юм уншсан юм чинь ядаж таалагдсан бол таалагдсан, шүүмжлэх юм байвал тэрийгээ хэлж болно ш дээ. Тэгэхгүй "дараагийн хэсгээ авъя" гэх энэ үгийг чинь ямар сэтгэгдэл гэж ойлгох болж байна аа.
Хэт нуршсан бол уучлаарай. . .
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanficГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.