Ep-25 "Гэр бүл"

11.2K 950 77
                                    

Бэкхён Эми хоёр жимс амттан ойр зуурын юм аваад Кайн гэр лүү явж байна.
Өнөөдөр тэд албан ёсоор төрсөн аав ээж гэдэг утгаар нь Кай Инбинь дээр ирж байгаа нь энэ. Эми хэдий үнэнтэй нүүр тулаад удаж байгаа ч гэсэн яагаад ч юм Кай Инбинь хоёр дээр очиж чадаагүй.
Учир нь насаараа үхсэн гэж бодож байсан аав ээж нь амьд байгаад зогсохгүй түүнтэй ийм ойрхон байсан гэдэг нь нэг талаар итгэмээргүй боловч нөгөө талаар гомдмоор санагдаж байсантай холбоотой биз.
Хэдий Бэкхёнд өгөхөөс өөр аргагүй байсан гэдгийг нь Эми сайн ойлгож байгаа ч гэсэн хүүхэд л болсон хойно өөрийн эцэг эхдээ л хамгийн ихээр туних нь мэдээж.
Яагаад дүү нар нь энгийн хүн байхад Эми чөтгөр гэж?? гээд бага зэрэг атаархсан басхүү өөрийн азтай эсвэл азгүйг нь тодорхойлж чадахгүй байгаа тэр хувь тавилан.
Энэ бүхэн Эмид хангалттай хүнд туссан гэдэг нь мэдээж. Гэвч сүүлийн үед Бэкхён тэр хоёрын харилцаа гайхалтай сайн байгаа нь Эмид чөтгөр болсондоо харамсах бус харин дасахад түлхүү нөлөөлж байгаа юм.
Хэдийгээр Эми Бэкхёнд хайртай гэж сэтгэлээ илчлээгүй ч түүний бяцхан зүрхэнд хайрын үр аль хэдийн суусан гэдгийг Эми ч тэр Бэкхён ч тэр хэн хэн нь гадарлаж байгаа.
зарим зүйлсийг үгээр хэлэх шаардлагагүй байдаг. Тэд юу ч хэлээгүй юу ч дуугараагүй байхад өөрсдөө мэдэгддэг юм.
============
Эми Бэкхён хоёр очиж байгаа тухайгаа хэлээгүй. Бас бүх үнэнийг хэлсэн тэр шөнөөс хойш ганц нэг удаа уулзаж утсаар ярьсан ч тухайн үед Эми өөртэйгөө зөрчилдөж байсан тул аав ээждээ дэндүү хөндий хүйтэн хандсан билээ.
Бас сүүлийн үед Кай Инбинь хоёр Эми рүү залгаж ч зүрхлэхгүй байгаа. Охиноо тэднийг үзэн ядаж байгаа гэдгээс маш их айж байгаа нь мэдээж.
Тиймээс өнөөдөр бүх зүйл бодож байгаа шиг чинь муу биш гэдгийг үзүүлэхээр Эми Бэкхён хоёр Кайн харш руу явж байна.
Эми "аав ээж надад гомдож байгаа байх даа? гэнэт орохоор яаж хүлээж авах бол? эхлээд муухай аашилсан хүн нь би ш дээ" гэсээр өөрөөсөө эсвэл Бэкхёноос асууж байгаа нь үл ялгагдах хачин асуулт ар араас нь тавих нь Эмиг нэлээд сандарч байгааг илтгэнэ.
Мэдээж Эми тэднийг загалмайлсан аав ээж гэхгүй төрсөн аав ээж шигээ л хайрладаг байсан. Гэвч бүх үнэн илрэх цагт бодит байдал өөрчлөгдсөн ч Эмигийн тэднийг гэх хайр огт өөрчлөгдөөгүй гэдгийг Бэкхён мэднэ.
Бэкхён "сандрах хэрэггүй дээ, тэд чамайг юу ч гэж хэлсэн, яаж ч муухай аашилж байсан хайрласаар л байх болно. Энэ чинь л аав ээжийн чамайг гэх хайр" гээд инээмсэглэн Эмигийн гараас атгалаа.
Эми ч бас инээмсэглэн гүнзгий амьсгаа авна.
Тэр хоёр Кай гэрт ирлээ.
Эми машинаас буун гараа алдалж зогсоод "тэгэхээр энэ миний жинхэнэ гэр байжээ, анхнаасаа л" гэсээр доороо эргэхэд
Бэкхён түүнийг шоолон жуумалзаад "тийм ээ, энэ гэрт чи бий болсон" гэхэд
Эмигийн хацар улайн "заавал тэгж хэлээд байхдаа яах вэ дээ" гэсээр нүдээ эргэлдүүлэн дотогш ороход Бэкхён түүнийг өхөөрдөх шоолох зэрэгцэн араас нь орлоо.
Тэднийг ирнэ гэж мэдээгүй тул үйлчлэгч нар гайхсан бололтой.
Ахлах үйлчлэгч гүйж ирэн "сайн байцгаан уу? та нар ирнэ гэж хэлэхгүй" гэсээр тэднийг угтан авлаа.
Эми "зүгээр дээ, аав ээж хоёрт гэнэтийн бэлэг барих гээд л" гэхэд
Ахлах үйлчлэгч "аан" инээмсэглээд "та хоёр зочдын танхимд орж байх уу? би цай хийгээд ирье бас тогооч нарт хоол хий гээд хэлчих болохоор түр хүлээгээрэй"
Эми "за за сандрах хэрэггүй дээ, тайван хоолоо хий гэж хэлээрэй. Ингэхэд аав ээж хаана байна?" гэж асуухад
Ахлах үйлчлэгч "өрөөндөө байгаа"
Эмигийн нүд томрон "одоо болтол босоогүй байгаа юм уу?" гэж асуухад
Ахлах үйлчлэгч "тийм ээ, эзэн эзэгтэй хоёр өчигдөр шөнө дунд Германаас ирсэн болохоор одоо унтаж байгаа байх"
Бэкхён "ажлаар явсан юм уу?"
Ахлах үйлчлэгч "тийм ээ" хэмээн бөхийгөөд тэднээс холдлоо.
Эми "би аав ээж дээр очлоо шүү, та яах юм?" гэхэд
Бэкхён "би зочдын танхимд хүлээж байя" гээд инээмсэглэв.
Эми "за за би тэднийг сэрээгээд буулгаад ирье" гэсээр дээш гарах ба хоёр давхрын зүүн жигүүр рүү яаран алхана.
Эмигийн алхах хонгил үнэхээр тансаг хаа сайгүй алт үнэт чулуугаар чимэглэсэн гоё сайхан үзэмж өндөр хана шал тааз тэгж явсаар бас л дуу алдам гоёмсог алтан тоногтой эрдэнийн чулуу шигтгэсэн хаалгаар ороход тавилга бүр нь маш эртний боловч дэндүү үзэмж тансаг байх агаад ганц жижиг сандлын хөлнөөс авхуулаад бүгдийг нарийн хийцтэй уран хийсэн ба алт болон үнэт чулуугаар чимэглэсэн нь энэ өрөөг үлгэрийн мэт харагдуулна.
Бас өрөөний хананд өлгөсөн аварга том зураг Кай Инбинь хоёрын хуримын зураг агаад хоёр настай бяцхан Эмиг тэвэрсэн аз жаргал дүүрэн зураг.
Мэдээж энэ өрөөг та бүхэн мэднэ. Инбиний хэзээ ч очиж болохгүй байсан тэр өрөө. Анх Арид зориулж бэлдсэн боловч өрөөний эзэн анхнаасаа л Инбинь байсан мэт. Бас Кайн зүрхийг цохилуулсан тэр нандин шөнө энд үлдсэн. Тийм ч болохоор Кай Инбинь хоёр энэ өрөөндөө байх болсон. Өмнө нь байдаг байсан Аригын зургийг авч хаян оронд нь хуримын зургаа өлгөсөн. Бас Арид зориулж тансаг болох гэж бүгдийг алтаар хийсэн байсан өрөөгөө нэмж үнэт эрдэнээр чимэглэсэн.
Учир нь Кай Инбинь нарын хайр энэ өрөөнд байгаа хэдэн мянган үнэт чулуунаас ч үнэ цэнэтэй болохоор тэр. Бас яг л энэ өрөөнд байгаа үнэт чулуунууд шиг гялалзсан өнгөлөг хэзээ ч хуучрахгүй гал халуун хайр. . .
Өрөө мэдээж маш том. . . Эми өрөөнд орон явсаар орон дээр ирэхэд тэд унтаж байлаа.
Эми "ААВАА ЭЭЖЭЭ" гэсээр тэднийг голоор чихэн ороход Кай Инбинь хоёр нэлээд нойрмоглон сэрэх ба Эмиг хараад гайхсан бололтой. . .
Инбинь "Эми?"
Кай "миний охин гэнэт ирээд" гэсээр Эмигийн царайг хараад тэдний нойр аль хэдийн сэргэсэн байлаа.
Эми аав ээжийнхээ голд хэвтэн "муухай аашилж байсныг минь уучлаарай, бас миний аав ээж байгаад баярлалаа. Би та хоёрын охин гэдгээрээ маш их бахархаж байна. Бас зөндөө их хайртай" гэсээр тэдэн рүү ээлжлэн харахад Инбиний нүдэнд нулимс цийлгэнэх ба Кайн харцнаас хэмжээлшгүй их аз жаргал гэрэлтэнэ.
Эми "би бага байхын л аав ээжийнхээ голд ингээд унтаж үзэх юмсан гэж мөрөөддөг байж билээ. Яг ингээд хэвтсэн чинь үнэхээр гоё юмаа" гэсээр байдгаараа малийна.
Кай Инбинь хоёр охиныхоо хоёр талаас хацар дээр нь үнсээд "бид ч бас чамдаа хайртай" гээд Эмигийн үсийг илэн түүнийг эрхлүүлнэ.
Магадгүй энэ зураглал энэ ертөнцийн хамгийн аз жаргал дүүрэн зураглал байх.
Эми "та хоёрын өрөө гоё юмаа. Ор чинь бараг гэр бүлээрээ унтсан ч болохоор том юм байна"
Кай "миний охин зүгээр үү? одоо ч гэсэн чөтгөр байхыг хүсэхгүй байна уу?" гэж асуухад
Эми толгой сэгсрээд "үгүй дээ одоо бага багаар дасаж байгаа. Бас хүчээ ашиглах талаар ч бага зэрэг заалгаж байгаа болохоор санаа зовох хэрэггүй дээ. Тэгээд ч би ганцаараа биш ямар. . .Бэкхён ах байгаа юм чинь"
Инбинь Эмигийн үсийг илээд "Бэкхён ах гэнэ шүү, золиг чинь хэзээ нөхрөө гэж хүлээн зөвшөөрөх юм?" гэж асуухад
Кай хажуугаас нь "угаасаа хүлээн зөвшөөрөх хэцүү ш дээ яаж насаараа ах гэж бодож байсан байж хүлээн зөвшөөрөх юм. Миний охин өөрийгөө хүчлэх хэрэггүй. Бага багаар Бэкхёнд дасахад болно" гэсээр охиноо өмөөрлөө.
Эми тэднийг харан инээмсэглэж байснаа "одоохондоо хэн гэж дуудах ёстойгоо л сайн мэдэхгүй байгаагаас биш бидний харилцаа ах дүүсийнх байхаа больж байгаа. Ер нь бол бараг л хосууд шиг" гэж хэлэхэд ичсэн бололтой хацар нь ягаарна.
Үүнийг ажигласан Кай Инбинь хоёр бие биерүүгээ харан жуумалзаад өнгөрлөө.
Тэр гурав нэлээд удаан юм ярьж нялуурч хэвтлээ. Сая л Бэкхёныг доор үлдээсэн байгаагаа санасан мэт аав ээждээ хэлэхэд тэд доош буухаар орноосоо босно.
Инбинь орноос босоход нүцгэн байх ба "хайраа хувцас" гэхэд
Кай өөрийн өмд цамцаа өмсөөд, дотоожноос өөр хувцасгүй нүцгэн байсан Инбиньд гэрт өмсдөг нимгэн даашинзыг нь халаадтай нь авч өгөн өмсүүлэх ба өмсүүлж дуусаад уруул дээр нь үнсэхэд
Инбинь "баярлалаа" гэсээр дахин нэг үнслээ.
Кай "үсийг нь боогоод өгөх үү?"
Инбинь толгой дохиход Кай сурамгай гэх ч нь үсийг нь боож өгнө.
Тэдний үйлдэл бүрийг нүд салгахгүй харж байсан Эми "та хоёр одоо ч гал халуухан чигээрээ юм шив дээ, Ах бид хоёроос ч нялуун юм. Өчигдөрхөн гэрлэсэн юм шиг л байна" гэхэд
Инбинь охиноо ийм юм ярина гэж бодоогүй бололтой нэлээд ичсэн харагдана.
Кай Эмигийн дух руу няслаад "бид ямар үхэх дөхсөн өндөр настнууд уу? мэдээж гал халуун чигээрээ л байж таараа ш дээ" гэхэд
Эми уруулаа мушилзуулсаар "тэгвэл сайн байна дүү гаргаж өгөөрэй. Жухён Рахи хоёр зөнөг болчоод байна одоо энэ гэрт нэг тийм бяцхан эгдүүтэй хүний орон зай дутагдаад байна шүү хоёр оо" гэхэд
Инбинь "энэ хүүхэд чинь" гэсээр ичингүйрэх бол
Кай "дүү гаргаж өгвөл чи ирж харж байх юм уу? Рахи Жухён хоёр бол хэзээ ч харахгүй" гэсээр толгой сэгсрэхэд
Эми "зүгээр л гаргаад өг, арыг нь би даая, цаад хоёрыг чинь би зүгээр л амьтан болгоно харж байгаарай" гэхэд тэр гурав гурвуулаа инээлдэнэ.
Тэд ийнхүү аз жаргал дүүрэн өглөөг хамтдаа эхлүүллээ. Тэднийг доош буухад хоол ч бэлэн болсон Бэкхён аль хэдийн хоолны танхим хүлээж байв.
Дээрээс Рахи болон Жухён нар ч бууж ирлээ.
Жухён Рахи хоёр "эгчээ" гэсээр Эмиг тэврэн авна.
Жухён "та яагаад сүүлийн үед нэг ч удаа ирээгүй юм? утсаа ч авахгүй би танаас юм асуух гээд зөндөө их залгасан" гэж гомдол мэдүүлнэ.
Эми "уучлаарай, эгчид нь нэг шийдэх асуудал байсан юм" гэхэд

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora