Элсэлтийн шалгалт дуусч Эми ч хүссэн дээ хүрсэн. Одоо хичээл амарсан хийх юмгүй байгаа тул Эми Бэкхён хоёр жинхэнээсээ гэртэй хорин дөрвөн цаг хамт байх болсон. Сүүлийн хэд хоног Эрис бүр харагдсан ч үгүй.
Бэкхён түүнийг галын хаант улс руу дайрахаар төлөвлөж байгаа тухай Генагаас сонссон тул. Дайн болох дөхсөн аль эсвэл дайн эхэлсэн байх л гэж бодож байв.
Угаасаар Эрис тэднээс холдож л байвал түүний хаана юу хийх нь Бэкхёнд хамаагүй. . .
Бэкхёнд Эми тэр хоёрын хоорондын харилцаа л юу юунаас илүү чухал байгаа.
Эмид мэдээж дасахад хэцүү байсан ч нэг үеэ бодвол тэдний харилцаа илүү дотно болж бас нэг нэгнээсээ ичиж зовох нь ч бага болсон байв.
Дээр Нана Чанёол хоёртой хамт хийсэн болзооноос хойш Бэкхён Эми хоёр хэд хэдэн удаа болзоод авсан. Болзооны тоо ихсэж байна гэдэг тэднийг дахиад нэг шат ахисан гэдгийг хангалттай илтгэнэ.
Зочдын өрөөнд зурагт үзэн сууж байсан Бэкхёны өмнүүр Эми өнгөрхөд Бэкхёны нүд томрон "чи чинь юу өмсөөд??? наадах чинь арай л задгай" гэсээр сандарсан харагдана.
Эми тоосон шинжгүй инээмсэглээд "юу нь задгай гэж? тэгээд ч миний үеийн охид гэртэй ийм шорт өмсдөг ш дээ" гэсээр цааш явлаа.
Бараг л дотоож шиг богино шорт Бэкхёны бодлыг хангалттай эмх замбараагүй болгосон байв. Мэдээж нүд баясам сайхан боловч Эмиг ийм хэнэггүй эсвэл аальгүй байхыг анх удаа л харж байгаа нь энэ билээ.
Бэкхён үзэж байсан киногоо биш гал тогоо руу орсон Эмигийн араас гөлрөн сууж байтал аягатай сүү хэдэн ширхэг жигнэмэг барьсаар түүн дээр ирэх Эми. . .
Бэкхён "чи надаас ичихгүй байна уу? миний өмнө ийм зүйл өмсөх эвгүй биш байна уу? наадах чинь нэг тийм эрчүүдийг тайван бус байлгах хувцас шиг л харагдаад байна" гэсээр нүд нь эргэлдэнэ.
Эми жуумалзсаар "үгүй ээ, ичихгүй байна. Гэхдээ та яагаад ганц шортонд ийм их анхаарал тавиад байдаг билээ? миний хувцас биш таны бодолд асуудал байгаа юм биш үү?" гэсээр Бэкхёныг шоолох мэт инээнэ.
Бэкхён Эмигээс ийм зүйл сонсоно гэж бодоогүй болохоор нэлээдгүй гайхсан харагдана.
Эми Бэкхён руу харин жуумалзсаар цаана аа нэг дэггүй инээмсэглэл нүүрэнд нь тодорсоор. Магадгүй өнөөдөр залуу бүсгүй дэггүйтэхээр шийдсэн бололтой.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictionГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.