Ep-33 "Гэрлэх санал"

9.7K 775 73
                                    

Эмиг сэрэхэд Бэкхён байхгүй байв. Эми урт загвартай зуны даашинз өмсөөд өрөөнөөсөө гарахад Бэкхён далайн эргээр алхана.

Эми түүн дээр очин "ганцаараа юу хийж байгаа юм?"

Бэкхён түүнийг тэврэн "сайхан амарсан биз дээ? зүгээр л чамайг сэрэх хүртэл цаг нөхцөөж байсан юм. Эргээр алхах сайхан байна. Хамт алхах уу?" гэж асуув.

Эми толгой дохин түүний энгэрт наалдсаар тэд тэврэлдсэн чигтээ удаан алхана.

Хааяа нэг үлээх зөөлөн салхи, далайн зөөлөн чимээ үнэхээр тансаг.

Эми "цаг хугацааг яг ингээд зогсоомоор байна. Үнэхээр жаргалтай байна. Яг одоо байгаа яг энэ цаг хугацаандаа үүрд амьдармаар байна" гэж хэлэхэд

Бэкхён түүний нүд рүү ширтэн "бид чинь хэдэн мянган жил торох зүйлгүй амьдардаг бурхан чөтгөрүүд гэдгээ санаарай. Цаг хугацааг зогсоосон зогсоогоогүй ялгаагүй чи бид хоёрт маш урт цаг хугацаа байгаа. Цаашдаа үүнээс ч илүү жаргалтай байх болно" гэхэд

Эми "нээрээ ч тийм байх даа" гэсээр Бэкхёны энгэрт наалдлаа. Тэд цааш явахгүй байрандаа тэврэлдэн зөндөө удаан зогслоо.

Тэд эргээд өрөөндөө ирэхэд цаг аль хэдийн арван хоёр болсон бас тэдний өрөөнд өдрийн хоол бололтой харахад л арааны шүлс асгарам амтат хоолтой ширээ зассан байв.

Эми "хөөх амттай харагдаж байна"

Бэкхён "хэдий өлсөхгүй байгаа ч амтат хоолоор өөрийн мэдрэхүйгээ яагаад мялааж болохгүй гэж" гэсээр ширээний ард суухад Эми түүний өөдөөс харан суулаа.

Тэд энгийн яриа өрнүүлэн хоолоо идэх ба өөрсдөө анзаараагүй ч яг одоо тэдний хооронд ах дүүсийн гэх юу ч үлдээгүй байгаа харагдана. Тэд жинхэнэ хосууд болсон.

Бэкхён "энэ арал дээр нэг алдартай дэлгүүр байдаг хоёулаа тийшээ явах уу? ер нь бол гоёл чимэглэлийн дэлгүүр л дээ. Бүх гоёл нь шүр сувд далайн хясаагаар хийсэн байдаг юм. Их гоё гэж сонсож байсан юм байна. Үзэх үү?"

Эмигийн нүд сэргэн "тэгье л дээ ямар гоё юм"

Бэкхён "тэгвэл явцгаая, өнөөдрийн төлөвлөгөө бол дэлгүүр хэсээд дараа нь завиар зугаалаад энэ арлаас холгүй бас нэг жижиг арал байдаг гэсэн хүмүүс амьдардаггүй. Гэхдээ энд амарч байгаа хүмүүс очиж зургаа авахуулдаг их гоё байгальтай гэж байсан" гэхэд

Эми "таалагдаж байна, явцгаая" гэсээр өрөөнөөсөө гарлаа.

==================

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora