Ep-29 "Үхлийн арми"

9.2K 849 87
                                    

"ХАРАНХУЙН ЭЗЭН ДАЙРЧ БАЙНА, Т-Т-ТЭНД ҮХЭЛ БАЙНА" хэмээн орилохтой зэрэгцэн саяхныг хүртэл тэнгэрийг бүрхсэн байсан хар бараан үүлэн дундаас Бэкхёныг арми шуугин гарч ирлээ.

"ХАРАНХУЙН ЭЗЭН ДАЙРЧ БАЙНА, Т-Т-ТЭНД ҮХЭЛ БАЙНА" хэмээн орилохтой зэрэгцэн саяхныг хүртэл тэнгэрийг бүрхсэн байсан хар бараан үүлэн дундаас Бэкхёныг арми шуугин гарч ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түм буман луу хөлөглөсөн харанхуйн дайчид.

Харанхуйн дайчид яг л эрлэгийн элч гэлтэй тэдний нүднээс зөвхөн үхэл хүссэн аймшигт харц л мэдрэгдэж байв.
Бас хүн бүрийн зүрхэнд айдас хуруулсан ҮХЭЛ мэдээж түүний хүзүүн дээр суух харанхуйн эзэн. Тэднийг харахад яг л там чамайг авах гэж өөрийн биеэр ирсэн мэт санагдана.
Үхдэл ч бай үхэл таригч бай бүгд Бэкхёноос айн яах учраа олохгүй сандарч байлаа.
Галын хааны ордон дундуур нэгэн чөтгөр унаж тусан гүйх бөгөөд "хатантаан, харанхуйн эзэн өөрийн биеэр дайр ч байна" гэж хэлэхэд
Эрис "ЮУ??" гэсээр гайхсан даа цонхоор харахад аль хэдийн Бэкхёны арми гадаа байгаа цэргүүдийг үй олноор нь үгүй хийж байлаа.
Хаа сайгүй хүчит лууны дуу хадах агаад энэ газар яг л там гэлтэй үхлийн галд шатаж байлаа.
Эрис "чөтгөр гэж ийм хурдан дайрна гэж санасангүй" гэсээр нүд нь гэрэлтэн "үхэл таригчид минь та нарын хооллох цаг боллоо. Амьтай голтой бүгдийг үгүй хийж цусыг нь дуустал уу, ээж нь та нарт зөвшөөрч байна" гэж шивнэхэд хаанаас гараад ирэв гэж гайхмаар хэдэн сая үхэл таригчид хотын өнцөг булан бүрээс гарч ирэн манай танайх гэж ялгахгүй. Амьд бүхнийг биеэр нь цус гүйх бүхнийг үгүй хийх ба аль хэдийн Бэкхёны дайчид руу дайрч байлаа.
Зарим нэг нь цус амталж чадахгүй үхэж байхад зарим нь аль хэдийн дайчдын цусаар хооллож байв.
"ЭРХЭМ ДЭЭДСЭЭ ҮХЭЛ ТАРИГЧИД ХАА САЙГҮЙ БАЙНА, ХААНААС ИЙМ ОЛОН ҮХЭЛ ТАРИГЧИД ГАРЧ ИРЭЭД БАЙНА АА" гэж Бэкхёнтой ойролцоо байх нэгэн жанжин ориллоо.
Бэкхён "тэд хэдий Эрисд ховстуулсан гэмгүй хүмүүс боловч одоо тэднийг нэг бүрчлэн аврах арга алга. Үхэл таригчдыг бүгдийг устга" гэж орилоход
Бэкхёны дайчид ч хайр найргүй үгүй хийж эхлэлээ. Гэвч Эрисийн үхэл таригчид ар араасаа гарч ирсээр байв. Хаанаас гарч ирж байгаа нь мэдэгдэхгүй ч тэд яг л шавьж шиг хаа сайгүй байв. Хэдэн саяар нь алах боловч дахиад л хэдэн саяараа гарч ирсээр.
===============
Эми анх удаа дайнд орж байна. Бас яг одоо түүний гарт хэдэн сая цэргийн амь нас байна шүү дээ. Хэрэв тэр буруу үйлдэл хийж цэргээ буруу удирдах юм бол энэ олон гэмгүй амь нас Эмид зүтгэсэн зүтгэлийнхээ төлөөсөнд бүгд үгүй болно.
Ийм дээ ч Эми маш их айж сандарч байлаа. Кэний хэлсэнчлэн аавынх нь түүнд үлдээсэн ухаан мэдлэг яг одоо хэрэгтэй байгаа тул оюун санаагаа уудлан өөрийн хүчээ нээх гэж оролдоно.
Эми газарт буун хамгийн эхний тушаалаа буулгалаа

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now