Энэхүү зохиол маань дандаа зохиолчийн талаас явна шүү. Бас 40 хэсэгтэй байх гэсэн таамаг байна. Гэхдээ мэдээж бичигдэх явцаа харж байгаад нэмэгдэж юм уу хасагдаж мэднэ.
=============
"ахаа өлсөж үхлээ хоолоо хийсэн үү?" гэх Эмигийн дуу гэрээр нэг хадан түүнийг ирсэн гэдгийг илтгэх ба Бэкхён хийж байсан хоолоо дууссан тул ширээгээ засаж байлаа.
Эми гал тогоонд орж ирэн Бэкхёны араас тэврээд "үнэхээр амттай харагдаж байна шүү, миний ходоод бараг л хоорондоо нийлж байлаа" гэсээр инээмсэглэх үед
Бэкхён түүн рүү муухай хараад "уг нь энэ гэрийн ганц эмэгтэй нь чи биз дээ? чи ядаж л эртхэн ирээд хоол унаа хийж байгаач ямар жоохон хүүхэд байгаа биш" гэсээр Эмигийн дух руу хуруугаараа түлхэхэд
Эми зальтай инээн "мм, би хичээлээ хийж байгаад ирж байхад чинь тэгээд ч энэ жил ямар чухал жил билээ дээ, хүссэн их сургуулиа авахын тулд унтах завгүй хичээх ёстой болоод байхад, тэгээд ч та надаас гоё хоол хийдэг ш дээ" гэж хэлэн Бэкхёны гараас атгахад
Бэкхён "зальтай амьтан шүү, хурдхан хувцсаа солиод ирээ, чамайг хүлээсээр хоол хөрөх нь" гэхэд
Эми "за" гэсээр өрөө рүүгээ явлаа.
Бэкхён "харанхуйн эзнийг хоол хийж сургасан тэгээд болоогүй, өдөр бүр санаа зовох ч үгүй хоол хийлгэж идээд ийм жаргалтай байдаг хүн чамаас өөр байхгүй байх" гэж амандаа бувтанж байснаа
"золиг чинь том болох тусмаа яг ээж болоод байх юмаа" гэсээр үл ялиг инээгээд хоолны ширээн дээ суулаа.
Төд удалгүй Эми гэрийн хувцастайгаа бууж ирэн Бэкхёны өөдөөс харан суух ба "сайхан хооллоорой" гэж чангаар хэлснээ том том халбагдан идэж, энэ жижиг бие, жижиг ходоодны хаана нь багтаж ороод байна аа гэмээр их хоолыг торох юмгүй иднэ.
Эми "дахиад хоол байгаа юу?" гэж асуухад
Бэкхён ярвайсаар "энэ чигээрээ идээд байвал удахгүй чиний хоолыг бэлдэх гэж байшингаа зарах байх шүү чи бид хоёр, тэгээд ч чиний насны охид бүгд өөрийн бие галбираа анхаарч хоолны дэглэм барьж байхад чамд тийм бодол огт алга аа" гэж уулга алдахад
Эми эгдүүтэй малийсаар "барьсан бариагүй би гоё биетэй шүү дээ, та манай ээжийг ийм гоё биетэй байсан гээд л магтаад байдаг биз дээ? Тэгээд ч таргалах байсан бол аль арван жилийн өмнөөс л таргална биз, бүхэл бүтэн арван жил ингэж идлээ бүх зүйл хэвийн л байна. Магадгүй би цаанаасаа сайхан биетэй байхаар бүтээгдсэн бурхны бүтээл байх л даа" гэж хэлэхэд
أنت تقرأ
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
أدب الهواةГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.