Бэкхён Эми хоёр өглөө эрт гэртэй эргэж ирлээ. Тэднийг хаалгаар ороход Эрис гарах гэж байгаа бололтой нүүр амаа янзлан өндөр өсгийт даашинз өмссөн байлаа.
Эрис "та хоёр хаана хоноод ирэв? би та хоёрыг их хүлээлээ"
Эми гэм хийсэн мэт толгой гудайх ба Эрисийн нүүр лүү эгцэлж харсангүй. Магадгүй Эрисийн хүлээсэн гэдэг үг Эмид буруутай юм шиг санагдсан байх.
Бэкхён харин Эрисийг огт тоосонгүй хажуугаар нь гаран явах гэтэл Эрис Бэкхёны гараас татан "бүх зүйлийг зөвшөөрөх ч шөнө гэртэй ирж байвал сайн байна. Бидэнд ярилцсан юм байгаа биз дээ?" хэмээн далдуур бол гэрээний тухай сануулна.
Эми "уучлаарай эгчээ, өчигдөр-" гэтэл
Бэкхён Эмигийн үгийг таслаад "чамд хамаагүй Эрис, гадуур хоносон ч чамд аюул тарих хэмжээнд удахгүй болохоор битгий санаа зов" гэж хэлэхэд үнэхээр тоглоом хийгээгүй бололтой. Бэкхёны царай үнэхээр төв харагдаж байсан юм.
Эрис Эми Бэкхён хоёр руу ээлжлэн харснаа "за яах уу? чи минь тэгж байгаа бол би итгэж байна" хэмээн жуумалзсаар гараад явлаа.
Эрисийг гарахтай зэрэгцэн Эми "ахаа та яагаад түүнд ийм муухай аашлаад байгаа юм? та хоёр муудалцаа юу?" гэхэд
Бэкхён инээмсэглэн "муудалцах гэнэ ээ? үгүй дээ, бид муудсан муудаагүй анхнаасаа л ийм харилцаатай байсан. Бид тийм ч дотно биш. Юу ч болж байсан бидний дундах асуудал болохоор чи битгий санаагаа зовоогоорой. Эмигээ гунигтай байхыг харж чаддаггүйг минь мэднэ биз дээ" гэсээр Эмигийн толгой дээр гараа тавихад
Эми инээмсэглэн толгой дохилоо.
Эми ил хэлээгүй ч ах нь өөртэй нь ийм сайхан харьцдаг байж сүйт бүсгүйтэйгээ тийм хөндий харьцаж байгаа нь жоохон эвгүй санагдаж байв.
===================
Эмиг усанд ороод гараад ирэхэд Бэкхён хоол хийсэн байв.
Гэрт Эрис байхгүй болоод ч тэр үү яг л өмнөх шигээ сайхан санагдана.
Эми "ямар сайхан үнэртэж байна аа" гэсээр ширээний ард суухад
Бэкхён ч бас түүний өөдөөс харан суугаад хоолоо идлээ.
Эми "хоёр хоногийн дараа төгсөлтийн үдэшлэг болно" гэхэд
Бэкхён хоолоо идэхээ түр азнан Эми рүү анхааралтай харлаа.
Эми "тэгээд" гэсээр ямар нэг зүйл хэлэх гээд чадахгүй байгаа бололтой нүд нь гялалзан Бэкхёныг ширтэнэ.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanfictionГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.