Цайны цаг болоход Эми Чанёолыг юм идэх үгүй нь асуухад Чанёол татгалзлаа.
Цайны газар Эми Нана хоёр хоолоо идэн сууна.
Нана "хөөх чи ийм царайлаг үеэлтэй гэж хэлэхгүй яаж байгаа юм. Манай ангид байгаа юм чинь бидэнтэй чацуу гэсэн үг. Тиймээс танай ахаас ялгаатай нь би танай үеэлтэй дотно байж болно. Тийм биш гэж үү" гэсээр дахиад л нөгөө төсөөлж буй царайгаа гаргана.
Эми харин залхсан янзтай хачин хасаар "больж үз, саяхан л ахад дурлаж байна гээд олон юм яриад байсан одоо шууд тэр хачин залууд дурлаж байгаа хэрэг үү?" гэж асуухад
Нана "мэдээж шүү дээ, дурлал гэдэг чинь гэнэт ирдэг шигээ гэнэт явдаг юм шүү хонгорхон минь" гэсээр байдгаараа ярзайна.
Эми "тэгээд ч тэр миний үеэл биш ээ, ах хэд хоног гадаад руу явсан юм. Тэгээд л намайг тагнах гэж ийм дагуул тавьж байхгүй юу" гэхэд
Нанагын нүд байдгаараа томроод "хөөх танай ах чинь өөрөө аймаар царайлаг, туршуул нь ч гэсэн царайлаг тэгэхээр танай ахын эргэн тойронд дандаа царайлагчууд байдаг гэсэн үг үү? ёо хэн нэгэн намайг тагнах гээд ийм царайлаг туршуул тавьдаггүй юм байхдаа тэгвэл би лав насаараа ийм дагуултай байсан ч уурлахгүй" гэсээр дахиад л төсөөлж байгаа бололтой байдгаараа малийна.
Эми толгой сэгсрээд "чи нээрээ бүтэхгүй ээ, чамд ер нь нийт хэдэн дурлалт залуу байна аа? сургууль дээр ч түм бум, сургуулиас гадуур ч түм бум. Энэ олон залууг яаж бүгдийг нь хайрлаад яваад байдаг юм бэ?" гэж үглэхэд
Нана "гайгүй ш дээ нийт 14 залуу л байгаа. Сайхны өмнө харц буруугүй шүү дээ. Тэдний царайлаг байгаад би буруугүй, миний зүрх сэтгэл буруугүй" гэсээр байдгаараа малийна.
Эми зүгээр л толгой сэгсрээд өнгөрлөө.
Нана "нээрээ чи надад Чанёолын дугаарыг олоод өг тэгэх үү?" гэж асуухад
Эми ширээнээс босоод "өөрөө асуу" гэж хэлээд яваад өгөв.
===============
Хичээлээ таран Эми автобусны буудал руу алхаж байтал Чанёол араас нь гүйгээд ирэх нь тэр.
Эми гайхан том хараад "чи энд юу хийж байгаа юм?" гэж асуухад
Чанёол "мэдээж танай гэр рүү явж байна" гэв.
Эми "ЮУ?? ЧИ БАС МАНАЙД БАЙХ ЮМ УУ?" гэж асуухад
Чанёол толгой дохин "мэдээж шүү дээ, энд угаасаа надад очих газар танайхаас өөр байхгүй" гээд инээмсэглэв.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑
FanficГол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт Кай Инбинь хоёрын охин Эми болон Бэкхён нарын хайрын түүх өрнөх болно оо.