Ep-10 "Дүрэмгүй амьдрал"

9.5K 871 41
                                    

Бэкхёны уруул Эмигийн уруул дээр буухад Эмигийн бүлтгэр том нүд нь улам бүр томорсоор дэндүү их цочролд орсондоо таг гацсан байв.

Харин Бэкхёны хувьд энэ бүхэн сүүлийн хэдэн жил нууцхан мөрөөдсөн хүсэл нь тул цаг хором бүрийг, Эмигийн ягаахан амтлаг уруул дээр байx хором мөч бүрийг алдахгүй гэсэндээ бүх анхаарлаа зөвхөн Эмигийн уруулд хандуулжээ.

Зөөлнөөр бас маш удаанаар өөртөө уусган үнсэх энэхүү үнсэлт.

Бэкхёны Эми хоёрыг тэс өөр ертөнцөд хүргэх ид шидийн хаалга гэлтэй.

Үнсэлт хэдий хоёр гуравхан секундээс хэтрээгүй ч Бэкхёны хувьд секунд бүрийг минут шиг удаашруулж Эмигээс ирэх тэрхүү гайхалтай мэдрэмжид ууссан үгээр илэрхийлэмгүй тансаг мөч байсан биз.

Харин Эмигийн хувьд анхны бүхэн хэзээ ч мартагдахгүй зүрхэнд сийлэгдэн үлддэг шиг энэ үнсэлт ч бас Эмигийн бяцхан зүрхэнд нэлээд гүн сийлэгдэн үлдсэн биз ээ. Хамгийн гол нь огт төсөөлж байгаагүй хүнээс түүнд ирсэн гэнэтийн бэлэг байлаа. . .

Бэкхёныг уруулаа салгахад Эми жинхэнээсээ шоконд орсон бололтой ямар ч хөдөлгөөнгүй хэдэн секунд гацсан байв. Гэнэт л ухаан орсон мэт амаа дарсаар "АХАА ТА ЧИНЬ ЯАЖ БАЙНА АА?" гэсээр Бэкхёныг яг л харь гаригийн хүн харж байгаа мэт хачин хараад шууд л өрөө рүүгээ гүйлээ.

Үнэндээ Бэкхёнд үг хэлэх ч боломж олдсонгүй.

Бэкхён ч бас өөрийн хийсэн үйлдэлдээ багахан гэмшиж байв. Юу ч болоогүй байхад иймэрхүү үйлдэл хийх нь Эмид ямар хүнд тусахыг Бэкхён мэдэж байсан ч сая яагаад ч юм ингэхээс өөр аргагүй байсан мэт шууд л үнсэж орхисон. Тархи нь биш зүрх нь түүнийг захирсан хэрэг.

Гэхдээ маргаж болохгүй цор ганц үнэн бол тэдний анхны үнсэлт Эми Бэкхён хоёрын хэн хэнд нь маш гүн сэтгэгдэл төрүүлсэнд гол учир нь бий.

Бэкхён хүртэл анх удаа эмэгтэй хүн үнсэж байгаа юм шиг л догдолсон байлаа. Үнэндээ Бэкхёны туулж элээсэн энэ олон мянган жилд нэг ч удаа хэн нэгнээс ийм хүчтэй мэдрэмж авч байгаагүй болохоор Бэкхёнд хүртэл анхны үнсэлт юм шиг л сэтгэл догдолсон мартагдашгүй мөч байв.

Бэкхён өөрийн тарьсан том хэргийн дараа яг ямар үйлдэл хийх ёстойгоо үнэхээр мэдсэнгүй. Ядаж ийм үед асууж болох танил ч байсангүй. Зүгээр л тэнэг хүн шиг зурагт ширтэн суух боловч зүрхний гүнд нь баярын оч хурцаар гэрэлтэнэ.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora