Ep-27 "Чи хэн бэ?"

9.8K 890 83
                                    

Кёнсүүгийн гэр:
Хонх дуугарах дуугаар Кёнсүү хаалгаа тайллаа. Хаалганы цаана нэгэн залуухан бүсгүй зогсох ба Кёнсүү хэн болохыг нь асуухад
"хатан намайг явуулсан юм, би ханхүү таныг галын хаант улсад хүргэж өгөх ёстой" гэсээр толгой бөхийлөө.
Кёнсүү "аан ээжийн явуулна гэсэн хүн байх нь ээ" гэхэд нөгөө бүсгүй толгой дохилоо.
Кёнсүү "ор л доо, би ачаагаа бэлдээгүй байсан юм. Чи түр хүлээж байж болно биз дээ?" гэж эелдгээр асуухад
Бүсгүй газар ширтсээр "үгүй ээ та яг одоо намайг дагаад явна уу, ачаа барааны хэрэггүй. Галын хаант улсад таны хувцас хэрэг болохгүй. Бас бурхан утас компьютер гэх мэтийн техник хэрэглэдэггүй тул танд бас хэрэг болохгүй" гэж маш ойлгомжтой хэллээ.
Кёнсүү санаа алдаад "за за тэгвэл ядаж аав даа баяртай гэж хэлж болох уу?"
Бүсгүй уруулаа жимийн толгой дохилоо. . . бүсгүй яагаад ч юм бага зэрэг айдастай харагдах ба түүнийг яагаад ингэж айгаад эсвэл сандраад байгааг Кёнсүү ойлгосонгүй.
Кёнсүү гэртээ орон аавдаа галын хаант улс руу явахаар болсон гэдгээ хэлээд багахан хэмжээний салах ёс хийгээд гарлаа.
Түүнийг гарахад нөгөө бүсгүй яг зогсож байсан байрандаа номхон зогсож байв.
Кёнсүү "за тэгээд явах уу?" гэж асуухад
Бүсгүй сандарсан янзтай нүдээ эргэлдүүлсээр "т-тэгье ээ" гэж хэлэхэд
Кёнсүү энэ удаад чимээгүй байж чадсангүй "бие чинь өвдөө юу? эсвэл ямар нэг зүйл чамайг айлгаад байна уу? царай чинь их айсан харагдаж байна" гэхэд
Бүсгүй хурдхан толгой сэгсрээд "үгүй дээ, эрхэм дээдсээ сууна уу" гэсээр гараараа заахад юу ч байхгүй байсан хоосон зам дээр энгийн дэлтэй бус асаж буй гал шиг дэлтэй дөрвөн хар морьд болон сүйх тэрэг байх нь тэр.
Кёнсүү нүдээ нэг томруулснаа "үүнд суух юм уу?" гэж асуухад бүсгүй дахиад л газар ширтсээр хурдхан толгой дохилоо.
Тэднийг сүйх дотор суухад сүйх ч тэнгэр өөд хөдлөлөө. Кёнсүү галын хаант улсаас хамгийн анх уулзаж байгаа хүн буюу нөгөө бүсгүйтэй бага зэрэг яриа өдөх гэж хичээнэ.
галын хаант улс ямар байдгийг мэдэхгүй ч ямар ч байсан түүнд ганц нэг танил хэрэгтэй гэж үзсэн байх.
"чамайг хэн гэдэг юм?" гэж Кёнсүү асуулаа.
"Хэна" гэж шивнэх төдий хэлсэн ч Кёнсүүгийн нүүр лүү огт харсангүй.
Кёнсүү "танай улсын хүмүүс ханхүү рүү харж болдоггүй юм уу?" гэж асуухад
Бүсгүй өөртөө итгэлгүй толгойгоо бага багаар өргөсөөр Кёнсүү рүү харах ба "мэдээж та бурхан харин бид бол галын шидтэн төдий зарим нэг чөтгөрүүд ч манай улсад бий" гэж хэлээд дахиад л уруулаа жимийн доош харлаа.
Тийм ч нээлттэй бүсгүй биш гэдгийг Кёнсүү хангалттай ажиглаж байлаа. Бас цаашдаа юу ярих талаараа ч гайхан бодно.
Кёнсүү "Галын хаант улс гоё уу?"
"т-тийм ээ, гоё байсан" гэж бас л сонсогдох төдий хариуллаа.
Кёнсүү "гоё байсан гэхээр одоо муухай болсон гэсэн үг үү?"
Хэна "гуйж байна эрхэм дээдсээ дахиж надаас битгий юм асуугаач" гэж хэлэхдээ хоолой нь зангиран нүдэнд нь нулимс хурсан харагдана.
Кёнсүүгийн энгийн өрнүүлсэн яриа яагаад бүсгүйд ингэж хүнд тусаад байгааг ойлгосонгүй. Түүний ойлгож байгаа ганц зүйл гэвэл бүсгүй уйлж байна.
Кёнсүү урагш болон өөдөөс нь харан сууж байх бүсгүйн өмнө өвдөглөн суугаад нулимсыг нь арчих ба "би буруу зүйл асуусан уу? яагаад уйлаад байгаа юм? надтай ярьмааргүй байна уу?" гэж асуухад
Хэна толгой сэгсэрсээр уйлах ба "у-уучлаарай ханхүү" гэж хэлэхэд түүний нүд чин сэтгэлээсээ хэлж буйг нь илтгэх мэт гуниг харуусал бүгдээр нэгэнт дүүрсэн байв.
Кёнсүү "юунд уучлаарай гэж??" хэмээн асуухтай зэрэгцэн тэд галын хаант улсад ирсэн байв.
Сүйх тэрэгний хаалгаа өөрөө нээгдэхэд Кёнсүү Хэнагын хамт сүйхээс буулаа. Гэвч галын хаант улс Кёнсүүгийн төсөөлж байсан шиг биш агаад хаа сайгүй асах гал нь бүдэг ногоон өнгөтэй. Хэдий гал боловч нэг л муухай хүйтэн уур амьсгал бүрдүүлнэ. Яг л ойр хавийг харахад бие даармаар таагүй мэдрэмж.
Бас хааны ордон нэг л нам гүм ба хааяа нэг зөрөх харуулын цэрэг үйлчлэгч наp нь яг л үхдэл юм шиг хүмүүсийн хэлдгээр зомби гэж хэлмээр хачин хүмүүс түүнийг угтлаа.
Хэна олон зүйл ярьсангүй "хатан таныг хүлээж байгаа" гэсээр Кёнсүүг дагуулан ордны хаа нэг тийшээ явах ба бараг Кёнсүүгаас илүү айсан харагдана.
Кёнсүү мэдээж гайхаж байлаа. Магадгүй түүний ээж албат иргэд нь ингэж их айхаар муу хүн юм болов уу? аймшигтай хэрцгий нэгэн байвал яах вэ? гээд л янз янзын зүйл бодогдоно.
Тэгж явсаар арай гэж очих газартаа хүрсэн бололтой Хэна "ханхүү ирлээ" гэж хэлэхэд тэдний өмнө байх аварга том хаалга нээгдэх нь тэр.
Кёнсүү Хэнагын араас алхсаар дотогш ороход маш том танхим байх ба танхимын нөгөө захад хааны суудал дээр нэгэн эмэгтэй сууна. Эхлээд ээжийгээ гэж бодсон ч ойртох тусам түүнийг биш гэдгийг ойлгож байв.
Хэна "таны хэлснээр ханхүүг авч ирлээ" гэсээр нөгөө эмэгтэйн өмнө бөхийхөд
"сайн байна бяцхан Хэна, чи үгэнд минь сайн орсоор байвал цаашдаа ч айх аюулгүй байх болно" гэсээр аймшигтай хүйтэн инээмсэглэл тодруулах ба тэр эмэгтэйгээс Хэна маш их айсан харагдана.
Кёнсүү Хэна руу нэг харснаа эргээд нөгөө эмэгтэй рүү харан "Чи хэн бэ?" гэж асуухад
"Царайлаг юм гээч, Кера хүмүүс дунд цагаа дэмий үрээгүй бололтой. Үнэхээр царайлаг хүүтэй юм" гэсээр аальгүйтэн инээнэ.
Кёнсүү хөмсгөө зангидан "чамайг хэн юм гэж асуусан шүү? бас миний ээж хаана байна?" гэж нэлээд захирангуй асуулаа.
"омогтой бас зоригтой таалагдаж байна" гэсээр суудлаасаа босон Кёнсүүгийн өмнө ирлээ.
Кёнсүү түүн рүү муухай харан "ядаж нээрээ хэлэхгүй юм уу?"
Бүсгүй тас тас инээсээр "өө тийм л дээ, бүдүүлэг аашилсан байна уучлаарай" гэснээ Кёнсүүгийн чихэнд ойртон "галын хаант улсын шинэ хатан Эрис байна. Бас би ээжийг чинь хөнөөсөн" гэх нь тэр.
Кёнсүү хөмсгөө зангидан "юу?? чи яаж чадаж байна аа?" гэсээр хэлэх үггүй басхүү их гайхсан бололтой Эрис рүү дэмий л муухай харна.
Эрис зэвүүн инээсээр "гэвч санаа зоволтгүй дээ ханхүү, галын улс чинийх хэвээр бaйж болно. Чи надтай гэрлэж болно ш дээ" гэсээр Кёнсүүгийн хацрыг илэхэд Кёнсүү түүнийг гарыг хүчтэй түлхлээ.
Эрисийн аальгүй төрх огцом өөрчлөгдөөд "ХАРУУЛ, ханхүүг өрөөнд нь хорь! Бас Хэнаг ч бас! тэр түүнд үйлчилж байг" гэснээ Кёнсүү рүү харан жуумалзаад "хонгор минь би чамайг шууд устгах бодолтой байсан гэвч ийм царайлаг залууг яаж шууд үгүй хийж чадах билээ. Би чамд долоо хоногийн хугацаа өгнө. Энэ хугацаанд чи сайн бодоорой надтай гэрлээд хаант улсаа буцааж ав. Эсвэл чи үхнэ" гэж хэлэхэд хуяг дуулга өмссөн аварга том биетэй цэргүүд Кёнсүү болон Хэнаг чирсээр явах ба нэгэн өрөөнд оруулан хаалгыг түгжлээ.
Хаалга түгжигдэхэд Кёнсүү гарах гэж хаалга нүднэ. Харин Хэна уйлан газар суусаар.
Кёнсүү Хэнагын мөрнөөс чанга атган "энд яг юу болоод байгааг хэл" гэж тушаах мэт чанга орилоход
Хэна уйлсаар "у-уучлаарай ханхүү, таныг энд авч ирэхгүй бол аав ээжийг минь Эрис ална гээд байсан юм. Би үнэхээр таныг энэ аймшигтай газар авч ирэхийг хүсээгүй шүү эрхэм дээдсээ" гэсээр нулимс нь хяналтгүй урсана.
Кёнсүү эхлээд Хэнаг тайвшруулах ёстой гэдгийг мэдэж байлаа. Тэр аль болох тайвнаар "зүгээр дээ Хэна би энд ирсэн нь харин ч сайн зүйл болж. Харин чи одоо энд юу болоод байгааг надад сайхан тайлбарлаад өгөөч тэгэх үү?" гэж гуйх мэт асуухад Хэна нулимстай нүдээр Кёнсүүг ширтсээр толгой дохилоо.
Кёнсүү "сайн байна" гэсээр Хэнагын үсийг илэхэд
Хэна "хоёр долоо хоногийн өмнө харанхуйн эзэн хааны арми манай улс руу дайрсан. Армиг Эрис удирдаж байсан юм. Бид түүнийг манай улсад санаархаж байгааг эртнээс мэдсэн бас түүнийг хайж байсан боловч түүнд харанхуйн эзэн тусална гэж огт бодоогүй. Харанхуйн эзэн хаан бол хагас бурхан хагас чөтгөр тийм дээ ч тэр энэ бүх бурхдын эзэнт гүрэн дундаа хамгийн хүчирхэг нь. Түүний арми ч бас хамгийн шилдэг нь. Гэтэл Эрис харанхуйн эзний армитай бидэн рүү дайрсан. Манай арми хангалттай бэлдэж байсан ч харанхуйн эзний цэгүүдийг хэрхэн дийлэх билээ. Тэд бол энэ ертөнцийн шилдгүүд байгаа юм. Тэгээд л дайнд ялагдаж галын хаант улс Эрисийн мэдэлд орсон. Эрис бас л бурхан гэвч тэр энэ ертөнцийн хамгийн худалч, хамгийн хорон нэгэн. Тийм дээ ч дайн дууссан хойно харанхуйн эзний цэргүүдэд баярын ширээ зассан. Гэхдээ тэр ширээ нь маш хүчтэй унтуулдаг шидтэй хоол хүнсээр дүүрэн байсан. Дайнд ялсан цэргүүдэд бүгдэд нь идүүлэх гэсэндээ манай галын хаант улсын 8-12 насны бяцхан охидоор үйлчлүүлсэн. Бяцхан охид хоол идэхийг гуйхад цэргүүд үгүй гэж хэлж чадаагүй юм. Тэд хэдий харанхуйн хаант улсын цэргүүд боловч бидэнтэй л адил зүрх сэтгэлтэй. Тиймдээ ч бяцхан охидыг өхөөрдөн өгсөн хоол бүрийг нь идэж байлаа. Жанжин Генагаас эхлээд бүгд гүн нойронд автсан байхад Эрис тэднийг галын хаант улсын нууц шоронд хорсон" гэсээр санаа алдлаа.
Кёнсүү "тэгээд?"
Хэна "үүгээр ч зогсоогүй. Харанхуйн дайчид хангалттай хүчтэй гэдгийг мэдэх болохоор шорон дотор, тэдэнд үйлчилсэн охидыг хамт хорьсон. Бяцхан охидоор давхар хаалт хийсэн юм. Хэрвээ харанхуйн дайчид шоронгийн шидэт торыг эвдэлж гарах юм бол шоронгийн тортой хамт охид үхнэ. Ийм учраас л харанхуйн цэргүүд Эрисийг эсэргүүцэж чадахгүй хоригдсоор байгаа"
Кёнсүүгийн хөмсөг улам гүн зангиран "Эрис үнэхээр өөдгүй нэгэн бололтой. Харанхуйн эзэн гэхээр Эмигийн сүйт залуу байх нь. Гэвч харанхуйн эзэн яагаад Эрис шиг өөдгүй нэгэнд армиа өгсөн юм бол?" гэж өөрөөсөө асуух мэт чанга асуухад
Хэна "Эрис бол харанхуйн эзний нагац эгч тэгээд л түүнд тусалсан байх, гэвч тэр цэргүүдийг нь хорьсон гэдгийг мэдэхгүй л байгаа байх даа" гэж хариу хэлэв.
Кёнсүү "тийм байх нь ээ, гэхдээ ээж үнэхээр үхсэн гэж үү?" гэж асуухад
Хэна "үгүй ээ, Эрис худлаа хэлж байгаа юм. Тэр галын хаант улсын иргэдэд хатан үхсэн гэж хэлсэн ч би хатныг амьд байгааг харсан. Тэр зүгээр л ордны хаа нэгтээ хоригдож байгаа байх" гэж хэлэхэд үнэхээр үнэн хэлж байгаа бололтой харц нь маш нухацтай харагдаж байсан юм.
Кёнсүү ид шид бурхад чөтгөр гэдэг зүйлийг мэдээд удаагүй. Өөрөө ч хүч мөхөс гэдгээ мэднэ. Гэвч энэ шинэ зүйлтэй дасах гэж хичээж байхад нь ийм том асуудал гарсанд маш их санаа нь зовж байлаа.
Төрсөн ээжтэйгээ хэдхэн сарын өмнө хальт уулзсан боловч нэгэнт л түүний ээж бас энэ хаант улс түүний хүмүүс гэдгийг мэдэх тул ямар нэг аргаар галын хаант улсын иргэд болон ээждээ туслахыг хүснэ.
Гэвч төрсөн цагаасаа эгэл жирийн амьдралаар амьдарсан хүнд гэнэт бурхантай тулалдах ёстой том даваа гараад ирсэн байдаг. Үүнийг яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байлаа.
Дэмий л ийш тийш бодол болон алхана.
============
Бэкхён Эми хоёр ээлжит болзоо гэж хэлж болох оройн зугаалгаа хийж байгаа нь энэ. Тэд ихэвчлэн оройн цагаар хүн багатай үед хотын гудмаар хөтлөлцөн алхах дуртай.
Эми "Бэкхён"
Бэкхён Эмигийг ингэж дуудсанд гайхсан бололтой том харснаа "яасан?" гэж асуухад
Эми "ингэж дуудсан чинь хачин байна шүү, гэхдээ би одоо ахаа гэж дуудмааргүй байна" гэсээр Бэкхён руу ширтэнэ.
Бэкхён бага зэрэг жуумалзаад "тэгвэл чи гэж болно. Мэдээж намайг нэрээр дуудах зуун хувь эрхтэй хүн нь ганц чи" гэсээр хамраа үрчийлгэхэд
Эми чанга инээгээд "ойлголоо Бэкхёние" гэсээр мөрийг нь наллаа.
Бэкхён "нэлээд удаан алхлаа, одоо гэртэй харих уу?"
Эми толгой дохиод "замаараа гоймон аваач чанаж идэх үү?"
Бэкхён "болж байна, ойрд гоймон идээгүй, бас кино үзэж байдаа идэх амттан ч гэсэн авах уу?" гэж асуухад Эми хурдхан толгой дохилоо.
Хүнсний дэлгүүрт орон Эми Бэкхёноос түрүүлэн явах ба энд тэндээс авах юмаа авна. Харин Бэкхён түүнийг хүлээн кассны ойролцоо инээмсэглэн зогсоно.
Эми чанах гоймон авж байтал хажууд нь байсан хоёр охин
"яана аа тэр наашаа хараад инээгээд байна"
"үнэхээр царайлаг юм aa"
"яг над руу харж байна ш дээ, бурхан минь гэж" хэмээн уулга алдахад
нөгөө охин нь "больж үз над руу харж байна. Гэхдээ ямар дажгүй залуу вэ тэ? магадгүй очиж танилцаж болох юм"
"тийм шүү, тэр ч бас бидэнд талтай байх шиг байна" хэмээн ярьна.
Эми тэдний яриаг сонсон уурласан бололтой "хөөе наад залуу чинь минийх" гэж хэлэхэд
Нөгөө хоёр охин түүн рүү доогтой нь аргагүй хараад "эгчийн дүү ахлах сургуулиа төгссөн үү? жоохон юм байж том зүйл мөрөөдөх хэрэггүй" гэсээр Эмиг үнэхээр бассан харагдана.
Эми "итгэхгүй байгаа бол сайн харж ав" гэж хэлээд кассан дээр буюу Бэкхён дээр очин "хайраа өөр авах юм байгаа билүү?, байхгүй бол бичүүллээ шүү" гэж хангалттай чанга хэлээд Бэкхёны уруул дээр үнсэхэд
Бэкхён гайхсан бололтой том харснаа "гэнэт юу болоод байна аа? гүнжтээн, хайраа гэж дуудаад л" гэсээр их л таатай байгаа бололтой жуумалзана.
Эми Бэкхён руу ууртай хараад "өөрийг минь сайн харж явахгүй бол илүү дутуу охидод алдах гээд байна" гэсээр амандаа үглэнэ.
Бэкхён сая л бүгдийг ойлгосон бололтой Эмигийн гоймон авсан зүг харахад хоёр охин тэднийг нэлээд сонжсон янзтай ширтэж байв.
Бэкхён Эмигийн араас бэлхүүсээр нь тэврээд "санаа зовох хэрэггүй дээ, угаасаа би чамайг тамгалсан" гэж чихэнд нь шивнэхэд
Эми "би ч бас тамгалах хэрэгтэй юм шиг байна. Эхнэртэй хүн шүү гэдэг бичигтэй тамгаар" гэж хэлэн авсан юмаа уутанд хийлгээд түрүүлээд гараад явлаа.
Бэкхёнд Эмигийн хардаж байгаа нь үнэхээр хөөрхөн санагдана.
Эмигийн араас очин мөрөөр нь тэврээд "тэгье ээ, нэг бол би эхнэртэй гэдэг шивээс хийлгэчих юм уу?" гэж тоглоом хийхэд
Эми түүн рүү муухай харан "тэгсэн ч болох юм" гэхтэй зэрэгцэн Бэкхёны уруул Эмигийн уруул дээр буулаа.
=============
Тэд гэртэй ирэн гоймонгоо чанаад, гоймон ч болсон тул идэхээр ширээний ард суулаа.
Эми гоймон идэх зуураа "нээрээ Эрис яагаад ирэхгүй байгаа юм? та хоёрын гэрээ дууссан юм уу?" гэхэд
Бэкхён тоосон шинжгүй "бараг дуусаж байгаа, тэр ирэхгүй байхыг бодоход өөрийн хүсээд байсан дайнаа эхэлсэн биз" гэв
Эми "ямар дайн?"
Бэкхён "галын хаант улсыг эзлэж авах гэж байгаа юм. Бас галын бурхан Кера түүнийг хайж байсан болохоор манайд ирж нуугдаж байсан хэрэг. Анх хагас жилийн турш нуухаар тохирч гэрээ хийсэн ч дараа нь түүнийг хурдан явуулахын тулд их гурвалын нэгийг өөрийнх нь аpмитай хамт түр зуур Эрисд туслуулахаар өгсөн юм. Эрис одоо тэр дайндаа ялчих юм бол дахиж энд ирэхгүй бас бидний гэрээ ч дуусна" гээд гоймонгоо иднэ.
Эми гэнэт хөмсгөө зангидан "сая юуг эзлэх гэж байгаа гэсэн бэ?" гэж асуухад
Бэкхён "галын хаант улс" гэх нь тэр.
Эми огцом дээш босон "болохгүй ш дээ, галын хаант улс л биш шүү" гэж орилох шахам хэллээ.
Бэкхён гайхсан бололтой Эми рүү хачин харан "яасан бэ?"
Эми "галын хаант улсад чинь Кёнсүү байгаа ш дээ" гэсээр бараг л уйлах шахаж байв.
Бэкхён сандран "ямар Кёнсүү вэ?"
Эми "манай найз, нөгөө Англид байдаг гээд байсан"
Бэкхён хөмсгөө зангидан "тэр яахаараа галын хаант улсад байдаг юм?" гэж орилох шахам асуухад
Эми сандарсан бололтой дооpоо холхисоор "яагаад гэвэл тэр галын ханхүү болохоор" гэж хэлэхэд түүний нүдэнд аль хэдийн нулимс цийлгэнсэн байв.
Бэкхёны царай илүү нухацтай болон "бид яг одоо харанхуйн ертөнц рүү явна, дараа нь найзыг чинь аврах болно" гэв.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now