💖 The end 💖

9.4K 1K 152
                                    

Эми мэдээж маш их цочирдсон болоод ч тэр үү? бүхнийг ойлгож ядан ийш тийш том харсаар явах ба Инбинь болон охид түүнийг дагуулан нэгэн том танхимд орж ирлээ.

 Эми мэдээж маш их цочирдсон болоод ч тэр үү? бүхнийг ойлгож ядан ийш тийш том харсаар явах ба Инбинь болон охид түүнийг дагуулан нэгэн том танхимд орж ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инбинь "энд даашинзаа өмсөөд, үс гэзгээ янзлах болно"

Хэна "гэрлийн улсын хамгийн шилдэг шидтэнүүд чамайг янзалж өгнө өө"

Эми "за за 0.0"

Нана "Чанёол бид хоёрыг шоолоод байсан чинь чи өөрөө биднээс илүү гэнэтийн байдлаар хуримаа хийх нь байна ш дээ" гэсээр Эмиг тэвэрлээ.

Эми "харин тийм ээ одоо ч гэсэн зүүд л юм шиг санагдаж байна" гэсээр эргэн тойрноо тойруулан харна.

Төд удалгүй гаднаас шидтэн охид орж ирэн Эмид даашинз өмсүүлэн үс гэзэг бүх зүйлийг нь янзлан бэлэн болголоо.

Хурим эхлэхэд хагас цаг орчим үлдсэн байсан тул Кай гаднаас орж ирлээ.

Эми "ямар байна ааваа" гэсээр дороо эргэхэд Кай бараг л нүдэнд нь нулимс цийлгэнэн Эмиг ширтэн хэсэг зогслоо.

Арай гэж үг хэлсэн нь "үнэхээр хөөрхөн байна" гэх өгүүлбэр байсан юм.

Инбинь гэдсээ илсээр Кайн дэргэд ирэн зогсоод "итгэмээргүй байгаа биз? саяхан л төрж байсан санагдаж байна гэтэл одоо ингээд хүний гэргий болох гэж байдаг" гэсээр Кайн мөрийг налахад

Кай ч бас инээмсэглэн "тийм ээ, энэ л эцэг хүний хамгийн хэцүү бас хамгийн жаргалтай мөч байх. Үнэхээр сайхан байна" гээд Инбинь Эми хоёрыг тэвэрлээ.

Хэна, Нана хоёр Эмигийн талын гэрч бүсгүйчүүд болох тул тэд ч бас гоёмсог ягаан даашинзаар гоёсон байв.

Өрөөний хаалга нээгдэн "харанхуйн эзэн ёслолын талбайд очлоо" хэмээн хэлэхэд бүгд сандран байр байраа эзэллээ.

"За одоо сүйт бүсгүй яваарай" гэж хэлэхэд эхлээд мэдээж Нана Хэна хоёр Чанёол Кёнсүүгийн хамт хурим болж байгаа ордны өмнөх төв талбайн голоор түрүүлэн алхана. Тэдний араас Кай Эмигийн гараас чанга атган инээмсэглэн алхана.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now