Ep-44 "Чи байж"

7.1K 728 94
                                    

Хичээл таран Бэкхён Эми хоёр гэр лүүгээ явах гэж байтал Чэн тэднийг дуудлаа.

Чэн "өнөөдөр бэлтгэлтэй шүү, орой зургаан цагаас манайд, энэ манай хаяг Эми хамт ирсэн ч болно" гэсээр жижиг цаас өгөөд яваад өглөө.

Эмигийн нүд томрон "юуны бэлтгэл?"

Бэкхён хөнгөн санаа алдаад "аан дууны тэмцээн" гэхэд

Эмигийн нүд орой дээрээ гарах шахан "дууны тэмцээн гэнэ ээ? чи дуулдаг юм уу? би лав ухаан орсон цагаасаа хойш нэг ч удаа дуулж байхыг чинь сонсоогүй юм байна" гэж хэлэхэд

Бэкхён зөөлөн инээмсэглээд "үнэндээ би ч өөрөө өөрийнхөө дуулж байгааг сонсож байгаагүй. Өдөр зүгээр дуу аялуулж үзээд Чэн Шиүмин хоёр намайг дуулж чадах юм байна гэсэн. Тэгээд л бага ч гэсэн сатаарах зүйлтэй болох гээд л тэгье гээд хэлсэн юм" гэхэд

Эми Бэкхёныг тэврэн "зөв шийдвэр байна, чаддаг ч байсан үгүй ч байсан хамаагүй ороод үз дэмжиж байна" гэсээр инээмсэглэхэд

Бэкхён "ойлгож байгаад баярлалаа" гээд Эмигийн уруул дээр үнслээ.

Эми "харин ч ийм хүчтэй байгаад баярлалаа, би чиний оронд байсан бол өдийд бууж өгөөд өвдөг сөхөрсөн байх" гэсээр Бэкхёны энгэрт наалдлаа.
==================
Эми Бэкхён хоёрт хийгээд байх зүйл үнэндээ байсангүй цаг нөхцөөж байгаад Чэний гэр рүү явахаар боллоо. Бэкхёны гэрээс бага зэрэг зайтай ч олж очиход хэцүү биш газар байв.
Хонх дарахад Чэн хаалга тайллаа.

Чэн "цагтаа ирж байна шүү андаа" гэсээр гараа цохисноо Эмиг харсан бололтой "сайн уу? Эми ор л доо" гэсээр тэднийг урилаа.

Тэднийг гэрт ороход жижиг боловч тухтай бас цэвэрхэн гэр угтаж авсан юм.

Чэн "Минсок одоо ирж байна гэсэн, хичээл тараад тэр болзоотой байсан юм. Одоо бараг дуусаж байгаа байхаа" хэмээн ярьсаар тэдэн кофе аягалж өглөө.

Эми "чи ганцаараа амьдардаг юм уу?"

Чэн "тийм ээ, насанд хүрсэн болохоор эцэг эхээсээ тусдаа гарсан. Биe даах цаг болсон байх гээд л" гэсээр инээмсэглэв.

Эми "тэр ч тийм шүү"

Тэд Минсокыг хүлээж байх зуураа ойр зуурын яриа өрнүүлнэ.

Чэн "та хоёрыг сүй тавьсан гэж сонссон хэзээ хуримаа хийх юм?"

Эми "хоёр жилийн дараа"

Чэн "яагаад заавал хоёр жил гэж? бүр нэг гэрт байдаг байж" хэмээн гайхсан янзтай асуухад

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin