Ep-1 "Өнгөрсөнд"

23.1K 1.1K 59
                                    


Сайн байцгаан уу? энэхүү өгүүллэг нь "Харанхуйн тайж" гэх өгүүллэгийн хоёр дугаар бүлэг нь тул та бүхэн эхлээд Харанхуйн тайжийг уншиж үзэх юм бол өрнөж байгаа үйл явдал илүү ойлгомжтой байна байхаа 🤗🤗🤗

================================

Бэкхён хотын төвд энгийн л нэг тийм ч том хэмжээтэй бус жижгэвтэр хоёр давхар байшин бэлджээ. Мэдээж тэр хүүхэд өсгөх тал дээр ямар ч мэдлэггүй тул өөрийн асарч эх буюу Бэкхёныг өсгөж том болгосон хөгшин дагина Уматай хамт амьдрахаар болсон байв.

Эми ирсэн эхний өдөр:

Байдгаараа царай нь улайн чангаар уйлах Эмиг Бэкхён гайхсан янзтай харах бөгөөд "хөөе дуугүй байгаач, яагаад уйлаад байгаа юм бэ? чи намайг аавыгаа гэж бодоо юу? би чиний сүйт залуу байна тиймээс яг одоо дуугүй бол!" гэж шаардах мэт чанга хэлсэн ч Эми хэрхэн ойлгох билээ улам чанга уйлж эхэллээ.

Бэкхён байдгаараа хөмсгөө зангидаж байснаа гараасаа ямар нэг шидэт тоосонцор шиг зүйл гарган агаарт цацахад өнгө өнгийн саа шиг гялалзан үнэхээр гайхалтай харагдана.
Бэкхёны шидийг харан Эми уйлах нь түр зогсоод саатаж байсан боловч төд удалгүй дахиад л уйлж эхэллээ.

Бэкхён "би ер нь яах гэж ийм гай өөртөө уддаг байна аа, Кай Инбинь хоёр хүүхдээ яах нь тэдний асуудал байхад сүй хүртэл тавьж тэдэнд туслаад өөртөө ийм их дарамт авж байх гэж" гэж үглэж байснаа

"УМА ТЭР УЙЛААД БАЙНА, ЯМАР НЭГ ӨВЧИН ТУССАН БАЙХ" гэж орилоход гаднаас нь харахад хүмүүс дунд бол 80 хол давсан мэт харагдах хөгшин эмгэн Эмигийн өрөөнд угжтай сүү барьсаар орж ирэх ба түүний дэргэд таяг нь агаарт хөөрөн явсаар Бэкхёны толгой руу ирж цохиод

"өвчин гэнэ шүү, охин өлсөөд уйлаад байна, май сүүг нь өг" гэсээр Бэкхёнд угжийг нь атгууллаа.

Бэкхёны нүд байдгаараа томрон "яагаад би өгөх ёстой юм?" гэж асуухад

Ума түүн рүү муухай харсаар "тэгээд би өгөх юм уу? энэ чинь чиний эхнэр биз дээ" гэж хэллээ.

Бэкхён залхсан царай гаргаад "ер нь яагаад энэ хүүхэд өлсөөд байгаа юм? чөтгөрүүд хоол идсэн идээгүй хамаагүй ш дээ өлсөх ёсгүй" гэхэд

Ума чангаар уулга алдаад "чи түүнийг тамгалаад хүчийг нь хаасан биз дээ, одоо тэр энгийн хүнээс ялгаагүй тиймээс өлсөж байгаа юм. Дуугүй наад сүүг нь өг" гэхэд

Бэкхён "яагаад би гэж?? би өөрөө ийм зүйл хийхгүй гэж л таныг энд авч ирсэн биз дээ?" гэж орилоход

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Opowieści tętniące życiem. Odkryj je teraz