Ep-23 "Хосын болзоо"

10.9K 910 75
                                    

Элсэлтийн шалгалт эхэлсэн тул Эми Нана Чанёол гурав эд шалгалтаа өгнө.
Эми хэдий өрийгөө чөтгөр гэж мэдсэн ч шалгалтаа хичээнгүйлэн өгч байгаа. Учир нь ирээдүйд сурсан ч бай сураагүй ч бай өөрийн хүн байхдаа тавьсан хамгийн том зорилго нь байсан болохоор Сөүлийн их сургуульд орох гэсэн мөрөөдлөө ямар ч байсан биелүүлнэ гэж шийдсэн байв.
Бас тэр хэзээ харанхуйн ертөнц рүү явахаа мэдэхгүй ч нэг жил ч хамаагүй оюутан насны хөгжилтэй амьдралыг мэдрэхийг хүсэж байгаа үүнийгээ ч Бэкхёнд хэлсэн.
Бэкхён мэдээж Эмигийн санаа бүрийг дэмждэг тул энэ удаад ч бас юу юунаас илүү дэмжсэн.
============
Хамгийн сүүлийн шалгалт дуусаж байна. Бэкхён амттан аван нөгөө гурвыг хүлээн зогсоно. Төд удалгүй хаалга нээгдэн хүүхдүүд ар араасаа цувна.
Тэдний царайг харахад л ямар хийсэн нь бараг л тодорхой харагдах ба зарим нь "бэлдэж байсан зүйлээс шаал өөр байсан" хэмээн гомдолсоор гарч ирэх бол
Зарим нь "азаар мэддэг зүйл байлаа" гэх мэт хүүхэд бүрийг хэлсэн хариулт өөр өөр зарим нь жаргалтай зарим нь гунигтай.
Гэвч юм гэдэг хяслантай тэр тусмаа ийм том шалгалтууд хэний ч санаанд оромгүй хачин хариутай гарах нь ч бий хэдий сайн мэдэж байсан ч хариултаа бөглөхдөө алдаа гаргавал буруу л болно, үүнийг эсрэг буюу юу ч мэдэхгүй хирнээ аз нь таарч зөв буудсан тохиолдол бишгүй.
Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг элсэлтийн шалгалтыг ёстой л тэнгэр мэдэх байх даа.
Бэкхёны хажуугаар зөрөх олон арван хүүхэд тэр өөрийн хүлээж байгаа хүмүүсээ сая л харсан бололтой гараа даллахад нөгөө гурав бодвол шалгалтын тухай бололтой их л нухацтай хоорондоо ярьж явж байснаа Бэкхёныг харан өөдөөс нь далласаар түүн дээр ирлээ.
Бэкхён "за шалгалт дажгүй юу? санаандаа нийцтэл хийж чадсан уу?" гэж асуухад
Эми "ер нь бол чадсан байхаа, гэхдээ зарим асуулт нь дэндүү толгой эрүүлсэн ойлгомжгүй байсан болохоор яг зөв бурууг нь мэдэхгүй байна" гэхэд
Нанагын нүд томрон "тийм шүү зарим асуулт нь дэндүү тэнэг байсан, бид нарын бэлдэж байснаас тэс өөр далий зүйл орж ирсэн ш дээ" гэж Эмитэй санал нэг байгаагаа илэрхийлнэ.
Эми ч бас нүдээ томруулан "яг тэр сүүлийн бүлэг асуулт?" гэхэд
Нана уулга алдан "тийм шүү тэр хамгийн хөгийн нь байсан" гэсээр тэд их л санал нийлж байгаа бололтой. Харин тэдний дэргэд тоосон шинжгүй хэнэггүй царайлан зогсох Чанёол мэдэхгүй хүн харвал гайхмаар л харагдана.
Нана "миний хайр яаж хийсэн? гайгүй хийж чадсан биз дээ?" гэж асуухад
Чанёол тоох ч үгүй "мэдэхгүй хэтэрхий олон асуулт байсан болохоор уншихаас залхуу хүрээд шууд гоё харагдсан хариултуудаа будаад явсан" гэв.
Эми Чанёолыг хэн болон бас энэ шалгалт түүнд ямар ч хамаагүй гэдгийг мэдэх болохоор тоохгүй зогсоно.
Энэ дунд юу ч мэдэхгүй байгаа ганц хүн нь мэдээж Нана. Түүний нүд орой дээрээ гарах шахан "ЮУ?? энэ ямар хичээлийн явцад авдаг энгийн сорил уу? энэ чинь элсэлтийн шалгалт. Гоё харагдсан хариултаа бичээд явсан гэнэ ээ? тоглоод байгаа юм уу?" гэж орилоход
Чанёол байдгаараа малийсаар "за зүгээр дээ" хэмээн зогсоно.
Бэкхён түүн рүү муухай хараад "ядаж Нанаг бодоод хичээхэд яадаг юм ?" гэж хэлэхэд
Чанёол Нанад хандан "хайр нь угаасаа их сургуульд сурахгүй, чи намайг үнэндээ Бэкхёны тагнуул гэдгийг мэднэ ш дээ. Харин чамайгаа өдөр бүр хүргэж өгч авч байх болно за. Тэгээд зөндөө их болзоонд явна" гэсээр мөрөөр нь дэврэхэд
Нана "үнэхээр нууцлаг найз залуутай шүү, ядаж жинхэнэ насыг чинь мэдэж авах юмсан" гэсээ "тэгвэл байнга надтай хамт байна шүү" гэж сануулахад
Чанёол "мэдээж ш дээ" гэсээр Нанаг тэвэрнэ.
Бэкхён "том давааны ард гарсан юм чинь хамт хоол идэх үү?"
Чанёолоос бусад нь "тэгье"
Чанёол "хоол гэнэ шүү, тоглоод байгаа юм уу?" гэсээр амандаа үглэнэ.
Бэкхён гэнэт л Чанёолыг санасан мэт "нээрээ Чанёол хоолны хордлого чинь хэвээрээ л байна уу? юм идэж чадахгүй байна уу?" гэж асуухад
Чанёол "аахаан -_-"
Нанагын нүд томрон "хайраа юун хоолны хордлого вэ? тэгээд чи юм идэхгүй юм уу?" гэхэд
Чанёол "мхн"
Нана "хэзээнээс хордлого өгсөн юм? арай дээр манайд хоол идэхдээ ч бас хордлоготой идэж чадахгүй байсан юм биш биз дээ? чи яг л анх удаа амсаж үзэж байгаа юм шиг л аймшигтай царайтай байсан" гэж хэлэх нь тэр.
Бэкхён Эми хоёр "Чанёол танайд хоол идсэн юм уу?" гэж зэрэг асуухад
Нана толгой дохин "тийм ээ аав ээжтэй албан ёсоор танилцаж хоол идсэн юм. Гэхдээ үнэхээр базаахгүй харагдаж байсан. Бараг бүх зүйлийг бүтнээр нь залгисан байхаа" гэв.
Бэкхён Эми хоёр хоёул инээдээ барин хоёр тийш харна.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now