Ep-31 "Чанёолыг түр чамд өглөө"

9.7K 850 62
                                    

Юуны өмнө хамгаас хайртай, дур булаам, царайлаг, хайлж урсам сайхан хоолойтой зүлх шэтгэлийг минь булаасан залуу даа төрсөн өдрийн мэнд хүргээд ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлмээр байна 🤗🤗🤗
=================
31-р хэсэг
Өдрийн 13:58 минут Бэкхён Эми хоёр дөнгөж нойрноосоо сэрнэ. Энэ дайн тэднийг хангалттай их ядраасан байх, тэдний хэн хэн нь босохыг хүссэнгүй. Эми Бэкхёны энгэрт наалдан хэвтэх ба "дайн гэдэг хэзээ ч хүсэхээргүй аймшигтай зүйл юм. Би дахиж хэзээ ч тулалдах шалтгаан битгий гараасай гэж бодож байна. Надад тулалдах биш ингээд хэвтэж байх нь таалагдаж байна" гэсээр Бэкхён руу харахад Бэкхён хормын дотор түүний дээр гаран хэвтлээ.
Бэкхён "өмнө нь хүмүүсийн үхэл дайн зэрэг намайг огшоодог байлаа, гэтэл нэг онцгой гүнжтэй таарсан цагаас дайн болон үхэл анхаарлыг минь татахаа байсан. Зөвхөн тэр бүсгүй л анхаарлыг минь татаж байна" гэсээр доош болон Эмигийн уруул дээр үнслээ.
Эми уруулаа салгаад "дайн болж бидний хэн хэн нь үхэж болох байдалд очих хүртэл анзаараагүй бололтой, би чамд хайртай" гэж хэлэн бага зэрэг ичсэн бололтой хацар нь ягаарна.
Бэкхён "би ч бас чамд хайртай" гэсээр дахин үнсэнэ.
Тэд сэрээд аль хэдийн цаг гаран болсон ч огт боссонгүй хоёр биеэ тэврэн хааяа нэг нялуун үгс шивнэлдэн хэвтэнэ.
Бэкхён "өлсөж байна уу?"
"үгүй ерөөсөө өлсөхгүй байх юм сонин байгаа биз?? уг нь өчигдөр галын хаант улсаас гарахын өмнө юм идсэн ш дээ" гэсээр Эмигийн нүд байдгаараа томрох нь үнэхээр эгдүүтэй.
Бэкхён "чи хүчээ хянаад сурсан байна. Одоо миний хаалт чамд хэрэггүй. Чи энгийн хүмүүсийн дэргэд хүчээ хянаж чадна" гэсээр Эмигийн үсийг чихнийх нь араар хийлээ.
Эми "та, бишээ чи яаж мэдэж байгаа юм? уг нь бид хоол ярьж байсан шүү дээ чи өлсөхгүй байна уу?"
Бэкхён "өлсөхгүй байна гэдэг миний хаалт чамд үйлчлэхгүй байна гэсэн үг тиймээс чи яг одоо энгийн хүн биш чөтгөр чигээрээ байна. Чөтгөрүүд огт өлсдөггүй юм. Хоол идсэн идээгүй ялгаагүй" гэхэд
Эмигийн нүд томрон "нээрээ юу?? хөөх ямар сонин юм бэ тэгээд энэ хугацаанд чи өлсөөгүй байж хүчээр хамт хооллож байсан юм уу?"
Бэкхён толгой дохиод "гэхдээ хэдий өлсөхгүй ч гэлээ сайхан амттай хоолны амтыг мэдэрч чадна. Энэ л хамгийн чухал нь биз дээ?"
Эми "тийм шүү" гэсээр Бэкхёны хацар дээр үнслээ.
Бэкхён жуумалзсаар "өнөөдөр манай эхнэр арай нялуун байна уу үгүй юу?"
Эми инээмсэглэн доош хараад "зүгээр л тэр аймшигтай дайнаас амьд үлдсэн болохоор зүгээр өнгөрөх хором мөч бүр хайран санагдаад. Үнэндээ би тэнд тулалдаж байхдаа маш их айж байсан. Амьдралдаа тэгж их айж үзээгүй" гэсээр санаа алдлаа.
Бэкхён "цаашдаа дахиж ганц ч дайнд оруулахгүй гэж амлаж чадахгүй ч ямар ч дайн болсон чамайгаа хамгаалж чадна гэдгээ бол нүүр бардам хэлж чадна. Ямар ч хүнд дайн байсан бид даваад гарах болно ойлгосон уу?"
Эми толгой дохилоо.
Бэкхён "хэдий бид өлсөхгүй ч гарч гадуур хоол идэх үү?"
Эми нүд сэргэн "болзоо юу?"
Бэкхён "мхн болзоо, хүсвэл дээр явсан шиг хосын болзоо байсан ч болно" гэхэд
Эми "тэгье, Нана Чанёол хоёрыг дуудах уу?" гэж орилох шахам хэллээ.
Бэкхён "тэгье"
Эми Нанатай утсаар ярилаа гээд яваад өгөв. Бэкхён дэндүү жаргалтай байсан болохоор нүүрнээс нь инээмсэглэл үл сална.
==================
Энэ удаад бас хоол иднэ гэж Чанёолыг уурлуулахыг хүсээгүй тул тэр дөрөв цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар боллоо.
Гадаа зун болсон болоод ч тэр үү үнэхээр халуун байгаа тул Эми богино даашинз, Бэкхён нимгэн даавуун өмд майктай байлаа.
Төд удалгүй Чанёол Нана хоёр ирэхэд Эми Бэкхён хоёр нэлээд гайхсан юм. Учир нь Чанёол шорт майк өмссөн байх бол Нана тас хар өмд том зузаан цамц үүгээр ч зогсохгүй бамбайсан том ноосон ороолт хүзүүндээ зүүсэн байлаа.
Эми Бэкхён хоёр бүр Нана рүү гайхаж гөлөрсөөр байгаад таарлаа.
Эми "яана аа чи зүгээр үү? халуураад байгаа юм уу? бие чинь зүгээр үү?" гэсээр духан дээр нь гараа тавихад нээх сүрхий халуун байсангүй. Гэвч хамаг хөлс нь урсаж байлаа. Аргагүй биз халуун зунаар ийм зузаан байгаа хүн Нанагаас өөр байхгүй байх.
Бэкхён "Нана чи зүгээр үү?"
Чанёол "зүгээр дээ" гэсээр инээдээ барьж ядан жуумалзана.
Эми Бэкхён хоёр гайхсан чигтээ хоёр бие рүүгээ хараад өнгөрлөө.
Бэкхён "цэцэрлэгт хүрээлэнд ирсэн юм чинь энэ хавиараа алхаад бас дугуй унасан ч болно ш дээ"
Нана "тэгье"
Эми "чи халууцахгүй байна уу? өнөөдөр ингэж хувцаслахад арай л халуун биш үү?" гэсээр ярвайхад
Нанагын хөлс нь урссаар "зүгээрээ би огт халууцахгүй байна" гэх нь тэр.
Чанёол харин инээдээ тэвчих гэж хичээнэ.
Эми "юу болоод байгаа юм?" гэж Чанёолд хандан хэлэхэд
Чанёол "аан нөгөө-" гэтэл Нана Чанёолын амыг дараад "хайраа тэднийг бас ингэж хувцаслаасай гэж бодоо юу" гэсээр шүдээ зууна.
Чанёол псс хийтэл инээгээд "зүгээр дээ тэд мэдэж байгаа" гэхэд
Нанагын нүд томрон "юу?? тэд мэдэж байгаа юм уу? тэгээд яагаад айхгүй байгаа юм?" гэснээ Бэкхён Эми хоёр руу харан "та хоёр үнэхээр тэр хэлж боломгүй аймшигтай зүйлийг мэдэж байгаа гэж үү?" гэж асуулаа.
Эми "цус сорогч гэж үү?" гэхэд Нана түүний амыг дараад "ямар чанга хэлдэг юм бэ, энд байгаа бүх хүмүүс миний найз залууг хүн биш гэдгийг мэдээсэй гэж хүсээ юу" гэсээр ийш тийш нүдээ гүйлгэн хүмүүсийг ажиглана.
Гэвч цэцэрлэгт хүрээлэнд гэр бүл найз нөхдөөрөө ирсэн хүмүүс тоглож наадан хоол унд идэн гүйлдэх ба тэднийг хэн ч тоож харсангүй.
Бэкхён жуумалзсаар "тэгээд чи ингэж хувцасласан юм уу?" гэхэд
Нана "тийм ээ мэдээж ш дээ, ойрын үед манай хүнд биеэ барихад нь жоохон хэцүү байгаа юм" гэснээ "гэхдээ та хоёр айх хэрэггүй дээ, та хоёр руу дайрах гэж байвал би зогсоож чадна" гэхтэй зэрэгцэн
Чанёолын нүд гэрэлтэн "На-на" гэж хэлэхэд Нана хурдхан Чанёолын хүзүүгээр тэврэн уруул дээр нь үнслээ. Чанёол ч жуумалзсаар өөдөөс нь үнсэх ба Нана нүдээ аньж Чанёол харах ба түүний нүд мэдээж зүгээр болсон байв.
Бэкхён Эми -_-
Тэдний үнсэлт дуусахад Чанёол "баярлалаа хайраа чи минь байгаагүй бол би сая хэн нэгнийг үгүй хийх байсан байх" гэхэд
Нана "зүгээр дээ" гэсээр өөдөөс нь малийна.
Бэкхён яг л галзуу хүн харж байгаа мэт хачин харсаар "чиний тэр хамгаалж байгаа чинь энэ үү?" асуухад
Нана "мхн, намайг үнсэх үед Чанёол цус бодохоо больдог юм" гэж их л итгэлтэй байгаа бололтой хэллээ
Бэкхён -_-
Тэднийг Бэкхён Эми хоёрын явах гэж байгаа аяллын тухай ярин сууж байтал Нана гэнэт Чанёолын дээрээс дарж унаган хамрыг нь чимхлээ.
Нана "хонгор минь зөвхөн над руу хар, зөвхөн над руу" гэж хэлэхэд
Эми Бэкхён хоёр юу болоод байгааг гайхан ийш тийш харахад тэднээс холгүй нэгэн жаал гүйж яваад унасан бололтой хоёр өвдөг нь шалбарсан цус гарч байлаа.
Эми "аан энэ жаал-" гэтэл
Нана "аймшигт үхлийг гэрч болох гээгүй л бол наад жаалаа хурдхан аваад яв эцэг эхэд нь хүргэж өг, тэр болтол би аргалж байя" гэсээр шууд л Чанёолын уруулыг хүчтэй сорон үнсэж эхэллээ.
Чанёолд их л сайхан байгаа бололтой жуумалзсаар өөдөөс нь үнсэнэ.
Эми "тэр өөрөө явчих байхаа" гэхэд
Нана түүн рүү муухай хараад "чиний залхуу зангаас болж энэ бяцхан жаал үхэх болж байна уу?" гэснээ нөгөө унасан жаал руу харан "ЖААЛАА ХУРДАН ЗУГТ, ЭГЧ НЬ ЧАМАЙГ ХАМГААЛНА АА" гэж сүртэй орилсноо Чанёолыг үнсэж эхлэхэд
Нөгөө жаал шалбарсан өвдөгөө барин учиргүй уйлж байснаа Нанаг харан таг гацсан байлаа.
Жаал "0.0. . . ?"
Эми "жаалаа ээж аав нь хаана байна?" гэсээр нөгөө хүүхдийн урд очиход
Нөгөө жаал Нана Чанёол хоёр руу ширтсээр "тэнд" гэж баруун тийш заахад дөч гаран насны хосууд хүүгийн зүг ирж байлаа.
Хүүгийн аав "Инхёгаа зүгээр үү" гэсээр хүүгээ тэврэн цааш явлаа. Харин тэднээс холгүй бие биенээ идэх шахан үнсэлдэх Нана Чанёол хоёр руу хүүгийн ээж муухай харсаар "одоогийн энэ залуучууд үнэхээр замбараагүй болж" хэмээн толгой сэгсэрсээр яваад өгөв.
Харин нөгөө жаал аавдаа тэврүүлсэн чигтээ Чанёол Нана хоёр руу ширтсээр цааш явна. . .
Эми "аав ээж нь ирээд аваад явлаа" гэхэд
Нана амьсгаадсаар Чанёолын дээрээс босоод "ёо ашгүй дээ, би бараг л супер баатар болсон юм шиг санагдаж байна" гэсээр малийн сууна.
Бэкхён -_-
Чанёол харин байдгаараа ярзайсаар. Энэ дунд хамгийн жаргалтай байгаа хүн нь тэр бололтой.
Тэд дугуй унаж цэцэрлэгт хүрээлэнг хэд хэд тойроод эргээд сууж байсан газартаа ирлээ.
Нана "би угаалгын өрөө орох хэрэгтэй байна" гэсээр дээш бослоо.
Эми "хамт явах уу?"
Нана "БОЛОХГҮЙ ЭЭ" гэж ориллоо.
Эми "0.0 яагаад?"
Нана "хоёулаа ариун цэврийн өрөө явсан хойгуур Чанёол дахиад хяналтаа алдах юм бол яах болж байна аа? ямар Бэкхён ах түүнийг үнсэлтэй нь биш тийм биз дээ? тиймээс миний найз үлд намайг байхгүйд Чанёол хяналтаа алдвал чи шууд үнсээрээ за санаа зовох хэрэггүй шүү. Чанёолыг түр чамд өглөө" гэхэд
Бэкхён хөмсгөө зангидан "юу яриад байгаа юм? яахаараа Эми Чанёолыг үнсдэг юм?" гэж уурласан янзтай асуухад
Нана "ямар амьдрах ухаангүй залуу вэ, Чанёол чамайг алж байснаас найз охин чинь түүнийг үнссэн нь дээр биз дээ? би ямар дуртайдаа найз залуугаа танай Эмид өгч байгаа юм уу? давсаг хагарах гээд байна" гэсээр цааш яваад өглөө.
Бэкхёны нүд томрон "Эмид өгч байгаа гэнэ ээ? энэ охин яг юмтай" гэж уурлахад
Чанёол жуумалзсаар "хөөрхөн байгаа биз дээ" гэсээр Нанаг өхөөрдөн хойноос нь харна.
Эми "хэзээ түүнд хэлсэн юм? бидний тухай хэлээгүй юм уу?"
Чанёол "өчигдөр хэлсэн, түүнийг айгаад надаас зугтах байх гэтэл тэгээгүй харин айхын хувьд айж байгаа ч энэ нь үнэхээр хөөрхөн байгаа биз дээ?" гэсээр жуумалзана.
Бэкхён "бид нар тэнд Эристэй тулалдаж байхад чи энд ингээд жаргаж байжээ" гээд муухай харна.
Чанёол нүдээ томруулан "та хоёр хэлээгүй биз дээ? би ямар Эми шиг бодол уншдаг биш би яаж мэдэх юм. Өөрсдөө хэлээгүй юм байж" гэсээр үг хаяна.
Бэкхён "за за март"
Чанёол "тэгээд Эрисийг алсан уу?"
Эми "тийм ээ алсан, бас би хүчээ хянаж сурсан" гэж нэлээд сэтгэл хангалуун хэллээ.
Чанёол "баяр хүргэе хатантаан"
Эми "баярлалаа"
Бэкхён "бидний тухай найз охиндоо хэлээгүй юм уу?"
Чанёол "хэлээгүй ээ, миний тухай мэдээд ингэж айж байгаа хүн та хоёрын тухай мэдэх юм бол ухаан алдаж унана биз. Миний бодит байдалд сайн дасаад ирэхээр нь хэлнэ ээ санаа зоволтгүй"
Эми "тэгээрэй, Нанад хэлэх зориг гэнэт ороо юу??" гэхтэй зэрэгцэн Нана ирж байгаа харагдав.
Чанёол "Нана ирж байна. Анх яагаад хэлснээ дараа нь бүгдийг нь ярьж өгнө өө" гэж хэлэхтэй зэрэгцэн Нана ирэн байв.
Нана "Чанёол зүгээр байсан уу?" гэж Эми Бэкхён хоёроос асууж байгаа бололтой.
Чанёол "зүгээр байсан болохоор санаа зоволтгүй дээ" гэсээр хошуугаа цорвойлгоход Нана "сайн байна, үнэндээ Эмид үнсүүлсэн байх вий гэж айж байсан юм" гэсээр уруул дээр нь үнсэнэ.
Бэкхён Эми -_-
================
Өнөөдрийн хосын болзоо Чанёол Нана хоёрын нялуун үнсэлтээр дүүрэн болж өнгөрлөө.
Бэкхён Эми хоёр гэртэй ирэн авч явах юмаа бэлдэнэ. Учир нь тэдний нислэг наашилсан тул тэд маргааш өглөө эрт ниснэ.
Хоёр долоо хоногийн аялал тэднийг хүлээж байгаа.
Эми "миний юм ингээд болоо, чинийх болсон уу?"
Бэкхён толгой дохиод "мэдээж, эртхэн унтах уу?"
Эми "тэгье ээ, убба та сэрүүлэг тавиараа би лав өглөө сэрэхгүй байх шүү" гэхэд
Бэкхён "ойлголоо" гэсээр тэд орон доо орлоо.
Эми "сайхан амраарай"
Бэкхён "сайхан амраарай" гээд уруул дээр нь үнслээ.

Happy Byun Baekhyun Day 😍😍😍

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Donde viven las historias. Descúbrelo ahora